”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Бүс ба зам”-ын татвар хураамжийн хамтын ажиллагааны механизмыг байгуулав

Жэжян мужийн Үжэнь сууринд энэ сарын 18-нд 34 улс орны татварын байгууллага “Бүс ба зам”-ын татвар хураамжийн хамтын ажиллагааны механизмын ойлголцлын мемарандум”-д гарын үсэг зурж, “Бүс ба зам” санаачилгын татвар хураамжийн хамтын ажиллагааны механизмыг албан ёсоор байгууллаа.

Тухайн өдөр “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулж: татвар хураамжийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдааны орчныг сайжруулъя” сэдвээр “Бүс ба зам”-ын татвар хураамжийн хамтын ажиллагааны форум Үжэнь сууринд болов. Энэхүү арга хэмжээ нь Хятадын татвар хураамжийн байгууллага санаачлан зохион байгуулсан дээд түвшний улсын татвар хураамжийн хурал юм.

Энэхүү механизмыг байгуулах зорилго бол татвар хураамжийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, худалдааны орчныг төгөлдөржүүлэн, худалдааны чөлөөт байдал болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах явдал юм гэж Хятадын Үндэсний татварын ерөнхий газрын дарга Ван Жюнь нээлтийн ёслол дээр хэлэв.

“Бүс ба зам”-ын татвар хураамжийн механизм ашгийн бус албаны талын хамтын ажиллагааны механизм, гишүүдийн зөвлөл, нарийн бичгийн дарга нарын газар, “Бүс ба зам”-ын татвар хураамжийн хамтын ажиллагааны форум, “Бүс ба зам”-ын татвар хураамжийг ахиулах нийгэмлэг, мэргэжилтний лавлагааны хороогоор бүрэлдэв.

Нарийн хянамгай зөвшилцөж сонголт хийсний дүнд Зөвлөлийн даргаар Ван Жюнийг сонгож, дэд дарга, нарийн бичгийн дарга нарын газрын болон холбооны сонгов. 34 татварын байгууллагын удирдлага гарын үсгээ зураад механизмын зөвлөлийн гишүүн болов. 22 татварын байгууллага болон олон улсын байгууллага гарын үсэг зурж механизмын ажиглагч болов. Олон улсын нэрт татварын мэргэжилтэн Зөвлөгөө өгөх комиссын гишүүн болов.

Механизмыг үр ашигтай ажиллуулахын тулд Ван Жюнь санаачилга дурдаж, “Бүс ба зам”-ын улс орнууд татвар хураамжийн хамтын ажиллагааны механизм байгуулж, адилаа нэгтгэж зөрөөгөө үлдээж, татвар хураамжийн зохицуулалтыг эрчимжүүлэх. “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын бодит хэрэгцээнд нийцүүлж, татвар хураамжийн хүчин чадлыг бүтээн байгуулалтын тойронд татвар хураамжийг хууль эрх зүйг эрчимжүүлж, зөрчлийг шийдвэрлэх ажлыг түргэтгэн, татвар хураамжийн чанарыг дээшлүүлж, татвар хураамжийг журамлаж, ажил хэрэгч хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, хил дамнан татвар төлөгчид бодит сайн тал хүргэнэ. Харилцан суралцах хэрэглээний платформыг идэвхтэй байгуулан, практикийн туршлагаа тэр даруйд солилцоно.

Үүнээс гадна зөвлөл нь Казахстан, Хятадын Макао, Бээжин, Янжөү дахь өнөөгийн байгаа байгууламжийг ашиглан “Бүс ба зам”-ын Татварын дээд сургууль байгуулж, бүс нутгийн боловсрол болон судалгааны төв байгуулж, механизмын улс орон болон ажиглагч улс орнуудын татварын байгууллагад бэлтгэл хангана.

Энэ удаагийн хурлаар татвар хураамж хураах чадварыг дээшлүүлж, татвар хураамжийн хууль эрх зүйг баримталж, татвар хураамжийн хүлээн зөвшөөрөх чанарыг дээшлүүлэх сэдвийн тойронд хэлэлцэж, 85 улс орны татварын байгууллагынхан болон 16 олон улсын байгууллага, олон улсын эрдэм шинжилгээний байгууллага болон үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:488
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой