Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Дарга Ши Жиньпин Ардын Чөлөөлөх Армийн тэнгисийн цэрэг байгуулагдсаны 70 жилийн ойд оролцов

Дарга Ши Жиньпин Ардын Чөлөөлөх Армийн тэнгисийн цэрэг байгуулагдсаны 70 жилийн ойд оролцов.

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр  Чиндао хотноо Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын АЧА-ийн тэнгисийн цэрэг байгуулагдсаны 70 жилийн ойн олон орны тэнгисийн цэргийн үйл ажиллагаанд оролцсон гадаадын төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзаж, Хятадын засгийн газар, цэрэг армийг төлөөлөн арга хэмжээнд оролцсон олон орны тэнгисийн цэргийн офицер дайчдад халуун мэнд дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин: - Далай тэнгис нь хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой. Далай тэнгис нь дэлхийг холбож, хөгжлийг түргэтгэсэн. Далай тэнгис нь бидний оршин амьдарч буй цэнхэр гараг тивүүдийг зааглаагүй, харин хооронд нь холбож хувь заяаны хамтын цогц болгосон юм.

Далай тэнгисийн энх тайван, амар амгалан байдал дэлхийн олон орны аюулгүй байдал, ашиг сонирхолтой холбоотой, үүнийг бид хамтран сахиж, эрхэмлэн хамгаалах хэрэгтэй юм. Хятадын ард түмэн энх тайвныг хүсдэг, энх тайвны хөгжлийн замаар хэлбэрэлтгүй явж байна.

Хятад улс үндэсний батлан хамгаалах бодлогыг тууштай баримталж, нийтлэг цогц, хамтарсан, тогтвортой, аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг санаачилдаг.Хятадын цэрэг арми хамтран ажиллаж, хамтдаа ялалт байгуулах үзэл баримтлалын дагуу шударга, харилцан итгэлцсэн, хуваалцах аюулгүй байдлын тогтолцоо байгуулахыг зорьж байна.

Тэнгисийн арми Хятадын тэнгис дэх үндэсний гол хүчний хувьд далай тэнгисийн энх тайван, амар амгалан, дэг журмыг сахих чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид бүгд бие биенээ хүндэтгэж, эрх тэгш, харилцан итгэлцлийг бэхжүүлэн, далай тэнгисийн яриа хэлцэл, солилцоог эрчимжүүлж, тэнгисийн цэргийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх аюулгүйн замналаар замнах ёстой гэжээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:200
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой