”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад-Казахстаны хилийн 4 боомтоор махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр боллоо

Хятад-Казахстаны хил дэх Шиньжяны Алаг уулын ам, Бакт, Хоргос, Жимнай гэсэн 4 боомтоор махан бүтээгдэхүүн оруулахаар болж, албан ёсны зөвшөөрлөө авчээ.

Хятад-Казахстаны хил дэх Шиньжаны Алаг уулын ам, Бакт, Хоргос, Жимнай гэсэн 4 боомтоор махан бүтээгдэхүүн оруулахаар болж, албан ёсны зөвшөөрлөө авчээ.

Энэхүү ажиллагаа нь “Бүс ба зам” дагуух худалдааны хөгжлийг эрчимжүүлж, дотооддоо өргөн сонголтод махан бүтээгдэхүүний зах зээлийг бий болгоно гэж үзэж байна.

Өрөмчийн гаалийн газраас танилцуулснаар, эдгээр боомтууд хяналт шалгалтын ажлыг хялбарчилж, саадгүй нэвтрэх цогц үйлчилгээг бий болгожээ. Цаашдаа махан бүтээгдэхүүнийг тэдгээр боомтын хяналтын талбайд газар дээр нь шалгах ба хорио цээрийн шалгалт хийх гэнэ.

Одоогийн байдлаар ШУӨЗО-д Лао Емяо боомт, Такашикен боомт,Өрөмчийн баруун вокзал болон шинээр нэмэгдсэн 4 боомт нийлээд махан бүтээгдэхүүн нэвтрүүлэх 7 боомт болж өргөжсөн байна.

2015 онд Казахстан албан ёсоор Хятад руу малын махаа экспортлох санаачилга гаргажээ. Эдүгээ “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хөгжлийг дагалдаж Хятад Казахстаны худалдааны үйл ажиллагаа улам өргөжиж, Казахстаны махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд анхаарлаа хандуулж эхэлсэн аж.

Өрөмчийн гаалийн газрын боомтын хянан шалгах албаны дарга Гуан Юн хэлэхдээ, “Төв Ази, Европ зэрэг “Нэг бүс-Нэг зам” дагуух улс орнуудад үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүн ба бусад бараа бүтээгдэхүүнийг импортлох нь дотоодын махны эрэлт хэрэглээг шийдвэрлэж чадлаа. Ингэснээр иргэдийн хоол хүнсний төрөл олширсны зэрэгцээ Шиньжяны хөдөө аж ахуйн худалдааны хөгжлийн ирээдүйд нөлөөгөө үзүүлэх болно. Өрөмчийн гаалийн газар нь махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх зориулалтын боомтыг байгуулах ажлыг идэвхтэй хийж, махан бүтээгдэхүүний импортод худалдааны таатай нөхцөлийг хангахаар ажиллана” гэжээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:729
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой