Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ажил олголтоор ядуурлыг бууруулж байна

Ажил олголтоор ядуурлыг бууруулж байна.

Бээжин хотоос Өвөр Монголыг дэмжин ядуурлаас ангижруулах ажил эхлүүлснээс хойш Бээжин хотын Түжүө дүүрэг нь ажил олголтоор ядуу иргэдэд тусламж дэмжлэг үзүүлж байна. Хорчин баруун гаран дунд хошууны ядуу өрхөөр бүртгүүлсэн өрхөд ажил олгох, ажил эрхлэх боломж олгож иргэдийн орлогыг нэмэгдүүлэн ядуурлаас ангижруулж байна.

Нэг жилийн турш Түнжүө дүүргийн намын хороо нь Хорчин баруун гаран дунд хошууны бодит байдалд зохицуулан нам засгийн удирдлага 2 хүн, 13 эмч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн томилсон байна. Тэд хөдөө орон нутагт хүрч, багийн давуу талаа бүрэн харуулж, аж үйлдвэрээр дэмжлээ.

Мэргэжилтэн бэлтгэх, мэргэжилтэн татах, ядуурлаас гаргах дарга удирдлагын сургалт, чинээлэгжих сургалт, шинжлэх ухаан технологийн боловсрол зэргийг 5 удаа зохион байгуулж нийт 500 гаруй хүнийг хамарсан байна.

Ядуу буурай өрхөд ажил олгох, ажил эрхлэх боломж олгох үүднээс Түнжүө дүүрэг нь ажилтан урих хурал, ажил олголтын мэдээ мэдээлэл нийтлэх зэрэг аргаар 2000 гаруй удаагийн ажилтан урих мэдээ мэдээлэл нийтэлж 286 хүнд ажил олгов. Мөн 500 мянган юанийн хөрөнгө гарган баг бүрд 2-4 нийтийн асрамжийн ажлын байр гарган, ой шугуй хамгаалах, орчин тойрны ариун цэврийг хамгаалах зэрэг ажлын байраар хангаж хэсэг хүмүүст ажил олгон орлогыг нь нэмэгдүүлжээ. Одоогоор нийт 119 нийтийн асрамжийн чанартай ажлын байр гаргаж, хүн бүрийн дундаж орлого 4000 юаниас дээш нэмэгдэв. Мөн 1 сая юанийн хөрөнгө гарган үндэстний гар урлалаар ядуурлаас гаргах ажил зохион байгуулж, ядуу өрхөөр бүртгүүлсэн хүмүүст уран хатгамал, морин хуур, арьсан сийлмэл зэрэг үндэстний гар урлалын үнэ төлбөргүй сургалт явуулсан байна. 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:461
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой