Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ван, Сарантуяа хоёр ба бээжингийнхэн

Ван, Сарантуяа хоёр ба бээжингийнхэн
Б.Энхмарт

Эмэгтэй нь Өвөр Монголын Жирэм аймгийн Боржигон овгийн, өвөр халх хүн. Харин Ван бол хан үндэстэн. Гэсэн ч тэр хоёрт нэг ижил зүйл бий. Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хийсэн сэтгүүлчдийн анхны өргөн бүрэлдэхүүнтэй айлчлалын зургаа хоногт тэд бидний хөтөч, орчуулагчаар ажилласан юм. Энэ хугацаанд хүйс, яс үндэс, үзэл бодол, амьдралын хэв маяг өөр ч нэг зүйл тэднийг бие биенээс нь ялгах аргагүй болгох шиг санагдсан. Хөтөч, орчуулагчид байх ёстой найрсаг харилцаа, мэргэжилтэй холбоотой элдэв дадал үүнд хамаагүй юм. Энэ тухай түр азнаад, Бээжин хотын хөгжил, аяллын багийнхны зочилсон хэвлэл мэдээллийн байгууллагын тухай хүргэе.

“Хэнийг ч орхигдуулах ёсгүй”

Бээжин хот амьдрахад өртөг өндөртэйд тооцогдоно. А зэрэглэл дэх орон сууцны үнэ нэг ам метр нь 10 жилийн өмнө 3000 юань байсан бол өнөөдөр зэрэглэлээсээ хамаарч 30-50 мянган юань буюу  монгол мөнгөөр 15 сая төгрөгтэй тэнцэж байгаа аж.

Бээжин хот өдгөө 27 сая орчим хүн амтай. Тэдний 9.3 сая гаруй нь хувьдаа автомашинтай бөгөөд 5.6 сая унадаг дугуй өдөр тутам замын хөдөлгөөнд оролцдог байна. Энэ олон машин, техник хүмүүсийн бохирдлыг багасгаж буй гол зүйл нь ногоон байгууламж, модод, усан оргилуур, усан хөшиг, усан цогцолбор. Монголын хүн амыг ес дахин үржүүлсэнтэй тэнцэх хүн амтай энэ хот 16,801.25 ам метр газар нутагтай. Сүүлийн арван жилийн хугацаанд ногоон байгууламж, ойжуулалтад хөрөнгө, хүч зарсны хүчинд тус хот дэлхийн ногоон хотуудын тоонд зүй ёсоор багтах болжээ. Гэсэн ч агаарын бохирдол, бүгчим халуунаас үүдэлтэй сөрөг үр дагаврууд илэрсээр байгаа аж.

Хятадын эдийн засгийн өсөлтийг дагаад ядуурал буурч байгаа гэнэ. “Хэнийг ч орхигдуулах ёсгүй.  Хамтдаа бодъё, шийдье, ядуурлын эсрэг ажлаа эхлэе”  гэсэн  бодлого баримталсан нь олон улсын байгууллагаас өндөр үнэлгээ авсан байна. Мөн иргэдийнхээ эрх чөлөөний талаар уужим бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнд хүрчээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Хятадын хүн амын цэвэр өсөлт дунджаар долоон сая 390 мянга, 5.16 хувиар буюу жилд дунджаар 0.57 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

  Өнгөрсөн оны байдлаар  БНХАУ-ын нийт хүн амын 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй байгаагаас 91.51 хувийг хан үндэстэн, 8.49 хувийг үндэстний цөөнх эзэлжээ. Харин хүн амын 54 хувь нь хот суурин газарт, 46 хувь нь хөдөө тосгодод оршин суудаг гэсэн статистик мэдээлэл байна.

Гурван өндрийн шалгуур

Хөтөч бидэнд “Бээжинд амьдарч байгаа эрчүүдэд “Гурван өндрийн шалгуур” гэж нэг том даваа бий. Үүнийг давж чадвал халамжтай, үзэсгэлэнтэй, удам сайтай эхнэртэй болно. Гэр бүл амгалан тайван, дутагдах гачигдах зүйлгүй бол улс орон ч тийм байна. Энэ гурван өндөрт нэгдүгээрт, эрчүүд өндөр нуруутай, хоёрдугаарт, өндөр цалинтай, гуравдугаарт өндөр байшинд амьдардаг байх гэсэн шалгуур багтана. Үүнийг хангахын тулд эрэгтэйчүүд бүр багаасаа илүү ачаалалтай хөдөлмөрлөдөг. Ажлаа сайн хийж чаддаг хүн амьдралаа асуудалгүй өргөдөг учраас шалгуурт тэнцсэн залуусын дийлэнх нь жаргалтай, сайхан амьдардаг” гэсэн юм. Энэ ч утгаараа Хятадад шинээр барьж буй орон сууц, барилгыг олон давхар барьдаг болсон гэнэ.

Нэг сая сэтгүүлч ажиллаж байна

Сэтгүүлчдийн багийн тус хотод зочилж буй шалтгааны нэг нь Бээжин дэх хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаатай танилцах байв. Бидний эхний зочилсон газар бол Бүх Хятадын сэтгүүлчдийн хэрэг эрхлэх хороо байв.  Биднийг Бүх Хятадын сэтгүүлчдийн хэрэг эрхлэх хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Жу Шү Чэнь хүлээн авч уулзсан юм. Хятадын сэтгүүлчдийн холбоо 1937 онд байгуулагдсан бөгөөд 78 жилийг ардаа үджээ. Эдүгээ тус улсын хэвлэлийн "армид" сая гаруй сэтгүүлч ажиллаж байгаагаас 260 мянга орчим нь мэргэжлийнх гэнэ. Тэрбум гаруй хүн амтай эл гүрэнд 1900 сонин хэвлэл, 2000 гаруй радио телевиз, төр, хувийн хэвшлийн  гурван сая гаруй вэб сайт ажиллаж буйг албаныхан мэдээллээ. Хятадад цахим ертөнц түлхүү хөгжиж байгаагийн илрэл нь We чатыг 700 гаруй сая хүн хэрэглэж буйгаас харж болохоор байна. Хятадын сэтгүүлчид сард дунджаар 6000 юань буюу монгол мөнгөөр хоёр сая төгрөгийн цалин авдаг аж.

Үүний дараа бид Хятадын хэвлэл, мэдээллийн хэрэгслийн томоохон төлөөлөл CRI буюу Хятадын Олон Улсын радиогоор зочилсон юм. 2400 гаруй ажилтантай тус радио 65 хэлээр дэлхийд “Хятадыг дэлхий дахинд. Дэлхий дахиныг Хятадад. Дэлхий дахинд дэлхийг таниулна” гэсэн уриан дор мэдээлэл түгээж байна. 74 жилийн түүхтэй эл радио дэргэдээ телевиз, сонин, сайт, ФМ радио ажиллуулж эхэлжээ. Ойрын хугацаанд гар утасны апплейкшнээр дамжуулан мэдээлэл түгээхээр зэхэж буй аж. Эдүгээ 105 оронд ФМ радиогийн салбараа нээж, Күнзийн 13 сургалтын танхимыг байгуулсны нэг нь Монголын “Ү Цай” сургууль юм. Гадаадад 32 сэтгүүлчийн өртөөтэй бөгөөд 4112 сонирхогчдын клубтэй, вэб сайтын нэг өдрийн хандалт нь 24 сая гаруй хэрэглэгч гэдгийг Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн дарга Э.Гэрэлт уулзалтын үеэр онцолж байсан юм. CRI нь Монгол хэлээр 1964 оноос нэвтрүүлгээ цацаж эхэлжээ. Монгол хэлний редакц нь телевиз, сонин, вэб сайттай бөгөөд 2002 онд Монголд ФМ-ээр нэвтрүүлэг цацаж эхэлсэн байна. Энэ жилээс 91.7 ФМ-ээр дамжуулан нэвтрүүлгээ цацаж буйгаа дуулгав. Тус радио нь Үндэсний олон нийтийн радиогийн дэргэд ажилладаг бөгөөд Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллаж иржээ. Хятадын олон улсын радио, МҮОНР нь 1992 оноос мэргэжилтэн солилцож эхэлсэн бөгөөд анхны  мэргэжилтэн нь ахмад сэтгүүлч Д.Амбасэлмаа гэнэ. Жил бүр МҮОНР-оос мэргэжилтэн ирдэг бөгөөд өнөөдрийн байдлаар гурван монгол сэтгүүлч тус радиод ажиллаж байна.

Хуваах ухаан

Бээжин, Наньжин хотын дэлгүүр, худалдааны төвөөс гаднын зочид, жуулчид хүссэн зүйлээ зах зээлийн ханшаар худалдан авахад нэлээд авьяас шаардана. Бүр ширхэг ундаа худалдан авахдаа ч авьяасаа гаргахгүй бол горьгүй. Ийм учраас зочид, жуулчдад зориулж, худалдааны хуваах арга хүртэл гарсан байна. Тэр нь “Худалдагчийн хэлсэн үнийг хоёрт хуваа, хариуг нь дахин хоёрт хуваа, гарсан хариутай нь сайн ноцолд. Зарим тохиолдолд ингээд ч ашигтай наймаа хийж чадахгүй байж мэднэ шүү” гэсэн арга гэнэ. Үнэхээр ч тийм бололтой байсан. 

Ван, Сарантуяа хоёр ба Бээжингийнхэнтэй гэсний учир

Аяллын тав дахь өдөр бид Цагаан хэрэм үзэхээр Бээжин хотоос автобусаар хөдөлсөн юм. Хэсэг хугацааны дараа                       

“Эрдэнээр эрдэнээр уйлаад ч

Эргээд заяахгүй ээж минь

Алтаар алтаар хайлаад ч

Ахиад заяахгүй аав минь дээ” хэмээн намуухан дуугаар аялж эхэлсэн нь хөтөч Сарантуяа эгч байлаа. Тэр Хятадын Олон Улсын радиод сэтгүүлчээр ажилладаг. Тэрбээр дууныхаа дундуур “Хилийн зурвасаар тусгаарлагдсан ч сэтгэлийн зурвас нэг монголчууддаа зориулъя аа” хэмээсэн юм. Түүний ийн дуулахыг Ван аялгуулан дэмжиж байснаа “Би Сэрчмаагийн фэн. Сэрчмаагийн нэгэн дууг эхлүүлье. Та бүхэн түрээд дуулаарай” гээд “Ангир ээж” дууг нь эхлүүлсэн юм. Магадгүй миний олж харсан тэдэнд байсан ижил зүйл Монгол руу тэмүүлэх сэтгэл байсан байж мэднэ. Хан үндэстэн, эх орондоо атлаа Монгол руу яах гэж тэмүүлэх юм бэ гэж үү. Тэр энэ тухай “Би хөтчөөр ажиллаад цөөнгүй жил болж байна. Энэ хугацаанд миний үйлчилсэн ард түмнээс монголчууд хамгийн ойр дотно, элэгсэг нь байсан. Өнөөдрөөс эхлээд Монголд миний 50 найз намайг ирээсэй гээд хүлээж байгаа гэж би бодож, тэмүүлж явах болно” гэсэн юм. Харин Сарантуяа эгч “Ажил, амины аль ч шугамаар байсан хамаагүй. Нөхөр, хүү хоёртойгоо Монголд очиж, тал нутаг, цэлмэг тэнгэрээ үзэж, уртын дууны шуранхайг чихэндээ хоногштол сонсохыг хүсдэг. Радио, бичлэгээр сонсож болох ч эх нутагтаа очиж мэдрэхээс илүү сайхан зүйл үгүй байх гэж бодогддог” гэсэн юм.

Монгол Улс, БНХАУ-ын хамтын харилцаа шинж түвшинд гарч, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцан туршлага солилцох, хоёр улсын соёл, хөгжлийг харилцан сурвалжлахад чиглэсэн эхний алхам амжилттай өндөрлөсөн юм. Бээжин хотод хийсэн Энэ удаагийн аялал надад Ван, Сарантуяа хоёр ба Бээжингийнхэн гэсэн гэгээн дурсамж үлдээлээ.

Зохиогч:Б.Энхмарт
Найруулагч:.......
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1418
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой