Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Өвөр Монголын уламжлалт аж үйлдвэрийн их өөрчлөлт буюу нүүрсийг цагаан болгож, шороог эрдэнэ болгосон нь

Ган хавтгайлах машины нүсэр дуунд гал улаан ган саваанууд үйлдвэрлэлийн шугам дээр нааш цааш өнгөрнө.

Ган хавтгайлах машины нүсэр дуунд гал улаан ган саваанууд үйлдвэрлэлийн шугам дээр нааш цааш өнгөрнө. Хоёр минут 35 секундийн дараа 100 метрийн урттай хурдны төмөр замын зам төмөр болон гарна. Бугатын гангийн группийн зам төмрийн цехийн дарга Оюундалай, “Шинээр судлан бүтээсэн гуравдугаар үеийн ховор элементийн зам төмөр нь хатуулаг ба бат бэхийн тал дээр илт сайжирч, хурдны галт тэрэг илүү хурдан найдвартай явах бололцоог хангасан” гэлээ.

Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО, “Олборлосон нүүрс, ховор элементээ борлуулах” хуучин загвараа орхиж, уламжлалт аж үйлдвэрийн шинэчлэлийн хурдыг түргэтгэж, чанарын өндөр түвшинд хөгжих хөгжлийн мотивацийг эрчимжүүлж байна.

Нүүрсийг нефть буюу хий болгож аж үйлдвэрийн их өргөтгөлийг биелүүлнэ

Жүн Тянь Хэ Чуан энергийн ХХК-ийн Ерөнхий захирал Чү Шиаохуа бээр, “Петрохимийн үйлдвэр нь полиэтилен, полипропилений зах зээл давамгайлсан өнөөгийн нөхцөлд нүүрс химийн аж ахуйн нэгжүүдийн дараа бичигддэг” хэмээн итгэл дүүрэн хэлж байна.

Ордос хотын Үүшин хошууны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Жүн Тянь Хэ Чуан нүүрс химийн интегралчлалын төсөл нь жил бүр 8 сая тонн нүүрснээс 137 сая полиэтилен ба полипропилен гаргаж байна. Уг төсөл нь өнгөрсөн жил бүрэн ашиглалтад орж, нийт орлого 11 тэрбум 400 сая юаньд хүрчээ.

Өвөр монгол түүхий нүүрсний олборлолтоороо Хятадад тэргүүлдэг. Сүүлийн жилүүдэд Өвөр монгол нүүрсний цэвэр үр ашигтай хэрэглээгээр газрын тосыг орлуулж, аж ахуйн нэгжүүдийг нүүрсээр гол болгон, олон талт боловсруулалт хийхэд чиглүүлж, масштаб, технологиороо бүх улсад тэргүүлэх орчин цагийн нүүрс химийн үйлдвэрлэлийн кластерыг бий болгосон байна.

“Хүй Нэн” нүүрс химийн ХК-ийн Ерөнхий захирал Лю Жяньчан, “Үйлдвэрлэл эхэлснээс хойш үйлдвэрлэл борлуулалт нэгэн зэрэг сайн байгаа” гэж урам төгөлдөр ярив. Энэхүү нүүрсийг хийжүүлэх төсөл нь манай улсын хоёр дахь нүүрсийг хийжүүлэх төсөл болно. Жилийн үйлдвэрлэл 400 сая м³ байх нэгдүгээр шатны төсөл гурван жилийн өмнө үйлдвэрлэлийн хэмжээндээ хүрсэн ба асар удалгүй жилийн үйлдвэрлэл 1.6 тэрбум м³ байх хоёрдугаар шатны төсөл ид өрнөж байна. Өнөөдөр Өвөр Монголын орчин үеийн нүүрс химийн аж үйлдвэрлэлийн төрөл олширч, үйлдвэрлэлийн сүлжээ ч өргөжин тэлжээ.

Өвөр Монголын ”Пү Жин” полимер материалын технологийн компанийн байгуулсан 10 мянган тонн/жилийн полигликолийн хүчил үйлдвэрлэх төслийн нэгдүгээр шатны төслийг энэ онд багтааж дуусгана. Уг төсөл нь нүүрс химийн аж ахуйн нэгжийн синтез газ буюу нийлэг шатдаг хийгээр түүхий материалаа болгож, үйлдвэрлэж гаргасан полигликолийн хүчлийн материал нь ус болон нүүрстөрөгчийн давхар исэл болон задарч, занарын хийн олборлолт, эмнэлэг, газар тариаланд өргөнөөр ашиглаж байна.

Нүүрс нь олон төрөлд хувирдаг ба хэрэглээ өргөн байдаг. Орчин үеийн нүүрс химийн үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийг дагалдан өнгөрсөн жилийн эцэст Өвөр Монголын нүүрсний боловсруулалт хөрвүүлэлтийн хувь 38 хувийг давсан байна.

Технологийн хөгжил дэвшил хурдан ч бүтээгдэхүүний бичиг баримтын ажил их

Бугатын ”Ши Бао Бө Вэй” эмчилгээний системийн компани нь ховор элементийн тогтмол соронзон материалаар бүтээсэн соронзон хэлбэлзлийн төхөөрөмжийг ашиглаж байна. Уг төхөөрөмж нь эзлэхүүн бага, шилжиж хөдлөх боломжтой учраас эмчилгээний байгууллагын өндөр үнэлгээг олсон байдаг.

“Энэ жил 20-оод захиалга хүлээн авсан” гэж компанийн Ерөнхий захирал Шин Жичиан ярьж байна.

Ховор элемент нь шинэ технологийн салбарт өргөнөөр ашиглагдаж, “шинэ материалын эх” хэмээн нэрлэгддэг. Бугат хотын ховор элементийн нөөц нь бүх улсын 8-аас дээш хувийг эзэлж байгаа хэдий ч технологийн хоцрогдлоос шалтгаалж урт хугацааны турш хямд ховор элементийн түүхий материалын дүрд тоглосоор иржээ.

Сүүлийн жилүүдэд Бугат хот нь шинийг бүтээх ажлыг эрчимжүүлж, Хятадын шинжлэх ухааны академи, Бээжин их сургууль, Жэ Жян их сургуулиудад судалгааны байгууллага ажиллуулж, ховор элементийн аж ахуйн нэгжийг дунд доод компонент уруу эцсийн бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийг урамшуулж, тодорхой амжилтад хүрсэн байна. Бугат хотын дарга Жао Жянтао хэлэхдээ, “Одоогийн байдлаар бүх хотын ховор элементийн материал, компонент болон эцсийн бүтээгдэхүүний аж ахуйн нэгж 80 орчим болж нэмэгдсэн ба ховор элементийн үйлдвэрлэл 80 хувьд хүрч, хямд үнээр борлуулдаг байсан түүхээ өөрчилсөн” гэлээ.

Технологийн дэвшил нь Өвөр Монголын ган, өнгөт металл зэрэг материалын аж ахуйн нэгжүүдэд цоо шинэ боломж бололцоог олгосон байна.

Өвөр монголын ”Шэн Тай” авто машины сэлбэг үйлдвэрлэх компанийн үйлдвэрлэлийн шугам дээр CNC буюу компьютерын тоон удирдлагыг чандмань хэлбэртэй байрлуулж материалуудыг эмх цэгцийн дагуу авч өгч байдаг. Компанийн Ерөнхий захирал Лю Рүньхай хэлэхдээ, “Урьд нь төхөөрөмж болгон дээр нэг хүн ажилладаг, харин одоо ажлын үр бүтээл сайжирч, аюулгүй байдлыг баталгааг ч хангагдсан” гэжээ.

Энэхүү компани нь Бээжингийн ”Жао Түн” их сургууль зэрэг судалгааны байгууллагуудтай хамтран одоогийн байдлаар 100 орчим төрлийн дээд зиндааны автомашины дугуй үйлдвэрлэж, жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 5.4 сая ширхэгт хүрч, өнгөрсөн жилийн борлуулалтын орлого 1 тэрбум юаньд хүрсэн байна.

Сүүлийн жилүүдэд хөнгөн цагааны доод талын аж ахуйн нэгжүүдийн цуваа Өвөр монгол руу тасралтгүй үргэлжилж, зөвхөн Бугатын хэмжээнд гэхэд л 20 шахам аж ахуйн нэгж байгуулагдаж, бүтээгдэхүүний чанар мэдэгдэм сайжирсан байна.

Шинэ бүтээгдэхүүн “ӨНО” цэрэг иргэдийн интеграцчилал

Кран нааш цааш сүлжилдэнэ. 20-иод метрийн өндөр шахагч машин гурил элдэж буй мэт хэдэн арван тонн хүнд ганг хэсэг хэсэг зузаан турба болгон гаргана. Өвөр Монголын умардын хүнд аж үйлдвэрийн групп /УХАҮГ/, 36 мянган тонн жинтэй, хар өнгөт шахагч машины ажиллагаа хүнийг гайхшруулна.

УХАҮГ нь Хятад улсын ”Norinco”-ийн тулгуур аж ахуйн нэгж болно. Өнгөрсөн 10 шахам жилийн турш энэхүү групп нь цэрэг иргэдэд зориулсан хөгжлийн загварыг чанд баримталж, зузаан ган турбо, нунтаг төмрөөр бүтээсэн өндөр температурын холимог ган, дээд стандартад хийн баллоны ган, ган ялтас зэрэг өндөр чанарын, нарийн ур шингэсэн, онцгой материалын /ӨНО/ цэрэг, иргэдийн хэрэглээний зүйлсийг судлан үйлдвэрлэсээр иржээ.

УХАҮГ-ийн Ерөнхий захирал Го Вэнхай хэлэхдээ, “Энгийн ган, тонн бүрдээ 4-5000 юань, манай онцгой гангийн бүтээгдэхүүн тонн бүрдээ 1 сая юаньд хүрдэг” гэв. Цэрэг иргэдийн хэрэглээний зүйлсийг хослуулан үйлдвэрлэж буй нь УХАҮГ-ийн хөгжлийн шинэ нэгэн хуудас болж, өнгөрсөн жилийн иргэдийн хэрэглээний зүйлсийн орлого 2.54 тэрбум юаньд хүрч, нийт орлогын 4 хувийг эзэлсэн байна.

Өвөр Монголын Нэгдүгээр машин механизмын групп, Жэнь Жөугийн Жүн юань групп зэрэг аж ахуйн нэгжүүдээс хөрөнгө оруулалт хийсэн Умардын Жя рүй сэргийлэн хамгаалах технологийн ХК нь полиэтиленг ашиглан нийлмэл материал болон сумнаас хамгаалах хантааз, дуулга, хуягт машин зэргийг үйлдвэрлэж байгаа нь жингийн хувьд уламжлалт түүхий материалаас 60 хувь хөндийрч чадсан байна. Өнгөрсөн жил Жэнь Жөугийн Жүн юань групп дахин 700 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийн сүлжээг улам төгөлдөржүүлжээ.

Цэргээс иргэн болох, иргэд цэрэгт явах, их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цэгүүдийг бий болгож, Өвөр Монголын цэрэг зэвсгийн үйлдвэрлэл, ховор элемент, металлурги, химийн аж үйлдвэр зэрэг уламжлалт аж үйлдвэрийн хөгжлийн шинэ хүчин зүйл болсон байна.

Зохиогч:Юй Чанхун, Рэнь Хүйбинь
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:480
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой