Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“Одод орших хязгаар” тайлан тоглолт боллоо

Нарсаа хэмээн олныхоо дунд алдаршсан Өвөр Монголын залуу дуучин Нарсын “Одод орших хязгаар” тайлан тоглолт 05 дугаар сарын 11-ний үдэш Өвөр Монголын Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн Дуу хөгжмийн танхимд боллоо. Мөн өдөр залуу дуучин маань хоёр жилийн хугацаанд бүтээсэн монгол түмнийхээ дунд алдартай Ордос ардын 12 дууг багтаасан “Сайхан” цомгоо олны хүртээл болголоо.

Тоглолтын үеэр

“Солонго”-ын хувьд дуучин Нарсаа танил дотно нэгэн байсан. 2018 оны 02 дугаар сард Өвөр Монголын Солонго мэдээллийн төвөөс хариуцан зохион байгуулсан “Солонго - 2018 оны Хятад, Монголын интернэт сүлжээний сар шинийн үдэшлэг”-т Монгол Улсын дуучин О.Анхбаяр, Б.Халиун нартай хамтран үдэшлэгийн сүлд дуу болох “Солонгон Мөрөөдөл” дууг дуулж байсан билээ.

Дуучин Нарсаа

Уран бүтээл, дуулах ур чадвараараа олны танил болсон Өвөр Монголын Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн дуучин Нарс 2017 оны 07 дугаар сард Монгол Улсын СУИС-д магистрын зэрэг хамгаалж, эх орондоо буцан ирснээс хойш олон ч сайхан уран бүтээл, ололт амжилтаараа Өвөр Монгол түмнийхээ дунд дахин нэр алдраа мандуулсан авьяаслаг нэгэн.

Дуучин Нарсаа

Шинээр төрсөн “Сайхан” цомгийнх нь хувьд Машжаргалын уран бүтээл, мөн өөрийнх нь дуулах дуртай “Сайхан” хэмээх дуугаар нэрлэсэн төдийгүй сайхан Ордос нутаг нь сайхан Нарсаагаа төрүүлж, сайхан Нарсаа нь сайхан уран бүтээлээрээ сайхан нутагтаа ая дууны бэлэг барьж байна хэмээх сайхан утга агуулгатай ажээ.

Нарсаа дуучин Урагшилтын хамт

“Одод орших хязгаар”-т олноос онц гэрэлтэх нэгэн “од” ийнхүү урлагийн шинэ аянаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Тайлан тоглолтын тайзнаа түүний магистрын удирдагч багш, МУГЖ Ч.Насантогтох, Монгол Улсын залуу уран бүтээлч, Улсын Филармоны гоцлол дуучин Наагий /Н.Наранбаатар/, Өвөр Монголын “Жалам Хар” хамтлагийн дуучин Урагшилт, Партицан хамтлагийн дуучин Сүхбаатар нар ая дуугаа өргөж, залуу дуучиндаа урам хайрласан байна.

Нарсаа Ч.Насантогтох багшийн хамт

МУГЖ Ч.Насантогтох хэлэхдээ:

- Шавь Нарс маань магистрын зэргээ хамгаалаад удаагүй ч гэсэн Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэндээ нэр хүндтэй, сайн ажиллаж, сайн уран бүтээл туурвиж, тэргүүний шилдэг залуу уран бүтээлч болж чадсан байна. Улмаар өнөөдөр үзэгч түмэндээ, тэр дундаа Өвөр Монголчууддаа зориулан, өөрийнхөө сор болсон сайхан бүтээлүүдээс сонгож энэхүү гайхалтай тоглолтоо хийх гэж байгаа нь багш миний хувьд баярлууштай үйл явдал болж байгаа.

МУГЖ Ч.Насантогтох ая дуугаа өргөлөө

Энэхүү тоглолтод Бээжин хотоос маш олон шилдэг хөгжимчид ирсэн байна, мөн гэрэлтүүлгийн хувьд гэхэд Солонгосын нэртэй техникч гэрэлтүүлгийн инженерээр ажилласан, хөгжмийн тохиргооны хувьд ч гэсэн Нарс маань маш их сэтгэл гаргасан нь илэрхий харагдаж байсан. Ер нь уран бүтээлийнхээ бүхий л талд Нарс болон Нарсын аав ээж, хань ижил, байгууллага хамт олон гээд бүгд сайхан дэмжиж, тусалж байгаа нь их сайшаалтай харагдаж байна. Хамгийн гол нь тоглолт чанарын өндөр түвшинд болсноороо их онцлог. Мөн “Нармай” компанийн Давшилт захирал маань энэ тоглолтын найруулагчаар ажиллаж, бүх талын ажлыг өндөр түвшинд зохион байгуулж байгаад баярлалаа.

Гэнэтийн бэлэг

Одоогоос 33 жилийн өмнө дуулж байсан “Последний раз” дуугаа саяхан шавь нартайгаа хамтран дуулсан. Энэхүү дууг Нарс маань багштайгаа хамтарч дуулах санал тавьсны дагуу хамтран дууллаа. Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Гончигийн Жаргалсайханы хөгжим, яруу найрагч Ш.Оюунчимэгийн үг “Итгэл сэтгэл” дуугаа шавийнхаа тоглолтод бэлэг болгон дууллаа. “Итгэл сэтгэл” дуунд шавь Нарс маань их дуртай, сонсох, дуулах дуртай байдаг.

Дуучин хүн гэдэг мэргэжлийн түвшинд өөрийгөө тодорхойлж чадах маш олон уран бүтээлтэй байж бие даасан тайлан тоглолт хийх ёстой. Манай Нарсын хувьд маш богино хугацаанд энэхүү тоглолтоо хийхийн ялдамд тоглолттойгоо холбоотойгоор Ордос ардын дуунаас бүрдсэн CD цомгоо гаргасан байгаа. Энэ дуунуудыг сонсоод үзэгчид уйдаагүй гэдэгт итгэлтэй байгаа. Тийм ч урир Нарс маань үзэгчдийн хайртай дуучны нэг болж чадсан гэдэг нь батлагдлаа гэсэн байна.

Дуучин Наагий

Дуучин Наагий хэлэхдээ:

-Улсын филармоны, Баян Монгол чуулгатай би 2-3 удаа энэ тайзан дээр ирж тоглож байхдаа анх Нарстай танилцаж байсан. Мөн миний найз энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа “Нармай” компанийн захирал Давшилт гүүр болж, бид хоёрыг уран бүтээлээр маань холбосон. Авьяастай, сайн уран бүтээлч гэж боддог. Одоогоос 2 сарын өмнө Нарсын тоглолтод орж, Нарстай хамт дуу дуулах урилга ирсэн. Миний хувьд Өвөр Монгол гэдэг ирэх дуртай газрын маань нэг. Энд миний олон сайхан найзууд байдаг болохоор ойр ойрхон ирэхийг хүсдэг. Ийнхүү урилгын дагуу тоглолтод оролцон, “Улаанбаатарын үдэш” дууг дуучин Нарстай хамтран дууллаа. Мөн Монголд өнгөрсөн зуныг байлдан дагуулж байсан хамгийн хийт дуу, гурван сарын турш Монголын Үндэсний шилдэг 21 дууны нэгт бичигдэж байсан“Итгэл” хэмээх гайхалтай уран бүтээлээ Өвөр Монголчууддаа хүргэсэндээ баяртай байна гэлээ.

Дуучин Урагшилт, дуучин Сүхбаатар нар

- Нарсын “Одод орших хязгаар” тайлан тоглолт их сайхан боллоо. Энэ нь мэдээж олон хүний дэмжлэг, туслалцааны үр дүн. Мөн техник мэргэжлийн талд маш өндөр түвшинд тоглогдсон. Жишээ нь гэхэд дуу хөгжмийн мастер, гэрлийн тохируулга, тайзны урлал, ар талын дэлгэцийн гэх мэтчилэн олон зүйл бий. Энэ тоглолтод Нарсын дуулсан бүх дуунууд аргагүй л үзэгчдийн сэтгэлд хүрч чадлаа. Өндөр түвшний техник, олон салбарын туслалцаа дэмжлэгээс гадна Нарс маань өөрөө чадалтай, сайн дуучин байсан учир тоглолт нь сайхан болж чадсан гэж бодож байна. Гэрэлтүүлгийн талд гадаадаас мэргэжлийн хүн урьж, гэрлийн тохируулга хийснээрээ маш сайхан болсон. Энэ удаагийн тоглолт нь Өвөр Монголын тоглолтын түүхэнд, ялангуяа хувь хүний бие даасан тоглолтын түүхийн “оргил” болсон гэж миний хувьд бодож байна гээд Нарсдаа урлагийн өндөр амжилт хүсэж байна. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан Нарсыг маань байнга ивээж, Өвөр Монголын урлаг өөд өөдөө мандах болтугай гэсэн сайхан ерөөлийг дуучин Урагшилт дэвшүүллээ.

Арын ажлын хамт олон

Дуучин Нарс 

Нарсын товч танилцуулга:

Өвөр Монголын Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн дуучин. ӨМӨЗО-ы Ордос хотын Хангин хошууны уугуул. 2007 онд Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн дээд сургуульд элсэж, уртын дуучин Чулуунбат профессорын шавь болсон байна. 2011 оны 11 дүгээр сард “Нарсаа” нэртэй анхны цомгоо сонсогч түмэндээ хүргэсэн бол 2013 онд хоёр дахь цомог буюу өөрийнх нь уран бүтээлээс бүрдсэн цул монгол дууны цомог болох “Зүүдний аялгуу”-гаараа монгол түмнийхээ сонорыг мялааж байв. 2012 онд Хятадын Төв телевизээс зохион байгуулсан монгол дууны уран бүтээлийн телевиз шалгаруулалтын алтан медалийг хүртэж байжээ. 2018 онд Хятадын Төв телевизийн дуу урлагийн тусгай сувгаас зохион байгуулсан “Мөрөөдлийн тайз /Кэ Ван Шянь Чан/” тэмцээнд оролцож, “Холдоогүй” уран бүтээлээрээ Хятадын ард түмний анхааралд хүрсэн байна.

Залуу дуучин Нарс 

Зохиогч:Бэлтгэсэн: С.Урьхан, Б.Туяа
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:639
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой