Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Торгоны замын олон улсын үзэсгэлэн яармаг болж байна

Шааньши мужийн Ши-Ань хотноо 5 хоног үргэлжлэх Торгоны замын олон улсын IV үзэсгэлэн яармаг ба Хятадын Дорнод Баруун нутгийн хамтын ажиллагаа худалдаа хөрөнгө оруулалтын форум 05-р сарын 11-ний үдээс өмнө нээлтээ хийлээ.

 

Тус арга хэмжээ “Шинэ эрин • шинэ төлөв • шинэ хөгжил ” уриан дор олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт, дугуй ширээний чухал хурал, худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг худалдаа эдийн засаг, соёл, аялал жуулчлал, хууль зүй, хөрөнгө оруулалтыг хялбарчлан чөлөөтэй болгох арга хэмжээг 30 гаруй удаа зохион байгуулна. Тус арга хэмжээнүүд “Бүс ба зам” -ыг хамтран бүтээн байгуулах улс орон бүс нутагт харилцан суралцах боломж олгон, ажил хэрэгч хамтран ажиллах индрийг байгуулах зорилготой бөгөөд “бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын боломжийг Хятадын баруун бүс нутгийг хөгжүүлэхэд ашиглан, улам өргөн хэмжээ, дээд түвшинд нээлттэй болгох юм.

УТЗЗ-ний БХХ-ны орлогч дарга бөгөөд Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны дарга Гао Юньлүн үг хэлж: Саяхан “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалт Бээжин хотноо амжилттай болж өнгөрлөө. Таван жил гаруй хугацаанд Хятад улс болон зам дагуух орнууд хоорондын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 6 их наяд ам.долларыг давж, “Бүс ба зам”-ын улс орны банк санхүүгийн бус төрөлд шууд хөрөнгө оруулсан хэмжээ 90 тэрбум ам.долларт хүрч, гадаадын хамтын ажиллагааны 82 паркийг хамтран бүтээн байгуулж, орон нутгийг 300 мянга орчим ажлын байраар хангасан байна. “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах нь Хятадын нээлттэй хөгжилд шинэ орон зайг тэлж өгсөн төдийгүй дэлхийн улс орнуудын хөгжилд шинэ боломжийг хангасан гэдгийг бодит байдал нотолж байна гэжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:458
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой