”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

МУГЖ Ч.Насантогтох 30 жилийн дараа Өвөр Монголчуудыг дахин байлдан дагууллаа

Өвөр Монголын залуу дуучин Нарсын “Одод орших хязгаар” тайлан тоглолт 05 дугаар сарын 11-ний үдэш Хөххотноо болж өнгөрөв.

        Тайлан тоглолтод Нарсын магистрын удирдагч багш, МУГЖ Ч.Насантогтох, Монгол Улсын залуу дуучин Наагий /Н.Наранбаатар/ нар ая дуугаа өргөж, залуу дуучиндаа урам хайрласан байна.

Өнгөрсөн зууны эцэс буюу 1989 онд БНХАУ-ын “Өөрчлөлт нээлтийн хаалга”-аар анхлан алхаж, Өвөр Монгол түмнийхээ сонорын ертөнцийг гэрэлтүүлж байсан Монголын уран бүтээлчдийн нэг яах аргагүй Чулуунбаатарын Насантогтох байсан.

- Улаан алчууртай Насантогтох гэхээр Өвөр Монголд бараг мэдэхгүй хүн байхгүй байсан байх. Жинхэнэ сайн дуучин. Жаргалсайхан, Ганхуяг, Баяраа гээд нэгэн үеийн сайн дуучид Өвөр Монголчуудыг байлдан дагуулж байсан юм. Насантогтохыг одоо харахад ч, дууг нь сонсоход ч яг л хэвээрээ байна. Үнэхээр гоё байлаа гэж Өвөр Монголын Шилийнгол аймгаас хүрэлцэн ирсэн үзэгч Отгонбаатар ярьлаа.

МУГЖ Ч.Насантогтох сэтгэгдлээ хуваалцахдаа:

- Шавь Нарс маань магистрын зэргээ хамгаалаад удаагүй ч гэсэн Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэндээ нэр хүндтэй, сайн ажиллаж, сайн уран бүтээл туурвиж, тэргүүний шилдэг залуу уран бүтээлч болж чадсан байна. Улмаар өнөөдөр үзэгч түмэндээ, тэр дундаа Өвөр Монголчууддаа зориулан, өөрийнхөө сор болсон сайхан бүтээлүүдээс сонгож энэхүү гайхалтай тоглолтоо хийж байгаа нь багш миний хувьд баярлууштай үйл явдал болж байгаа гэж хэллээ.

Нарсын хүсэлтийн дагуу тэрээр одоогоос 33 жилийн өмнө дуулж байсан “Последний раз” дуугаа шавьтайгаа хамтран дуулсан бөгөөд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Гончигийн Жаргалсайханы хөгжим, яруу найрагч Ш.Оюунчимэгийн үг “Итгэл сэтгэл” дуугаа шавийнхаа тоглолтод бэлэг болгон дуулж, үзэгч түмнийхээ сонорыг баясгасан байна.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:468
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой