Хятадын ухаалаг гар утас нь Парис, Нью-Йоркд худалдан авалт хийх үеэр хэрэглэгчид дэлгүүрийн гадна дараалан жагсах үзэгдэл гарсан байна. БНХАУ-ын өөрийн үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоц нь "Дэлхийн хамгийн нөлөө бүхий технологийн 50 бүтээгдэхүүн"-д жагссан. Хятад улсын өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь жил ирэх тусам "Бүдүүлэг", "Хямд" гэх нэр тодотголоо арчин хаяж, өндөр чанар, үзэгсэлэнт дүр төрхтэй болж байна. Тоо хэмжээнээс чанар хүртэл, бүдүүлэг байдлаас нарийн содон хүртэл маш том дэвшлийг хийж байгаа нь илхэн. Том өөрчлөлтийн цаана брэндийн хүч нуугдаж байгаа. Саяхан Шанхай хотод нээгдсэн 2019 Хятадын Брэнд арга хэмжээний үеэр бие даасан 200 брэндүүдийг танилцуулж, Хятадын бараа бүтээгдэхүүний содон гайхамшгийг хүмүүст мэдрүүлсэн байна.