Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Өмнөд нутгаас эрдэм өвөрлөгч өсвөрийн бяцхан үйлсчид

Хөххотын Үндэстний туршилтын сургуульд суралцагч Монгол Улсын оюутнуудыг тэмдэглэв.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө харь хол хүний нутгийг зүглэн, эрдмийн эрэлд гарна гэдэг итгэл хүлээсэн их аян буюу. Аав ээж, өөрийн бие, алс ирээдүй, цаашлаад улс эх орондоо итгэл найдвар хүлээлгэн, эрдэм соёлын аянд мордох нь эрэмгий зориг шаардсан шийдэл байдаг бол өсөх бага насандаа эх орноосоо холдож, ээж ааваасаа хол эрдмийн мөрийг хөөнө гэдэг бүр ч илүү их зориг тэвчээр шаардана. Ийнхүү тэдний сурлагын амьдралтай танилцаж, бодол сэтгэлийг нь ойлгох зорилгоор Хөххотын Үндэстний туршилтын сургуулийг зорьсон билээ.

“Хэлтэй бол хөлтэй” гэдэг. Тэр тусмаа өнөөгийн нийгэмд өргөн хэрэглэгдэх болсон дэлхийн өнцөг булан, хаана ч хөгжлөө тэлсээр буй том гүрний хэлийг сурах нь ирээдүйн зөв сонголт байх ёстой. Бяцхан оюутан Одонжингийн хэлсэн мэтээр “Хятад хэл ирээдүйд олон улсын хэл болно гэсэн яриа таамаглал их байдаг. Ирээдүйд олон улсын хэлээ мэддэг байх шаардлагатай” юм. Улмаар Одонжин хүү өөрийнхөө хүслээр хятад хэл сурах болсон гэдэг.

“Хөххотын Хянган замын монгол бага сургууль” гэж нэрлэгдэж заншсан Хөххотын Үндэстний туршилтын сургууль нь Өвөр Монголын төв Хөххот дахь нэр төр сайтай бага сургуулиудын нэг юм.

1985 онд анх байгуулагдаж байсан энэхүү сургууль өнөөдөр заах аргазүй, сургалтын тоног төхөөрөмж, материаллаг баазаар бүрэн хангагдсан Хөххотын тэргүүн зэрэглэлийн сургууль болжээ. Сургууль нь 2000 оноос ӨМӨЗО-ы Боловсролын танхим, Монгол Улсын БСШУСЯ-ны зөвшөөрлөөр жил бүр Монгол Улсаас сурагч элсүүлж, хятад хэл сургах болсон ба өнөөг хүртэл нийт 1000 гаруй Монгол, Орос, Солонгос сурагчдыг хятад хэлний анхан, дунд шатны мэдлэгтэй болгосон байна.

Тус сургууль мөн гадаадын сурагчдын хятад хэл суралцах орчинг бүрдүүлж, эхний жилд нь хүүхдийн насны онцлогийг харгалзан “хэлний бэлтгэл”-д суралцуулах бөгөөд хоёр дахь жилдээ хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалтын ангид, дараагийн жилээс нь эцэг эх, сурагчдын хүсэлтийн дагуу хэлний мэдлэгийн түвшин тохируулан, үндсэн ангид суралцуулдаг байна.

Ахин сураад баймаар ая тухтай орчин

Орчин нөхцөл, сургалтын чанар маш сайн учир 20 жилийн турш Хөххотын Үндэстний туршилтын сургуулийг зорьж ирэх Монгол оюутнууд илүү олон болж, бага наснаас нь хүүхдээ хятад хэл сургах хүсэлтэй эцэг эхчүүдийн тэргүүн сонголт болсон байлаа. Сургууль нь гадаад оюутнуудад Хятад хэл сургахаар гол болгож, дагууд нь англи хэл, математик, компьютер, дуу, биеийн тамир зэрэг хичээл хуваарилдаг бөгөөд монгол бичиг заадгаараа онцлог байлаа.

- Манай сургуульд одоогоор нийт 86 Монгол Улсын оюутан суралцаж байгаа. 12-17 насны 70 гаруй хүүхэд байгаа бол үлдсэн 10 гаруй нь Монгол Улсаас Хөххотод ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын хүүхэд Өвөр Монгол хүүхдүүдтэй хамт энгийн ангид суралцдаг юм. Мөн эцэг эхийг нь төлөөлж, итгэмжилсэн хоёр Монгол багш байгаа гэж Хөххотын Үндэстний туршилтын сургуулийн Гадаад сурагчдыг удирдах албаны дарга Гэрэлт танилцууллаа.

Хөххотын Үндэстний туршилтын сургуулийн Гадаад сурагчдыг удирдах албаны дарга Гэрэлт

- Өөрөө хятад хэл сурах хүсэлтэй, мөн орчинд нь ирж сурах юмсан гэж боддог байсан. Аав ээж маань ч энэ бодлыг минь дэмждэг байсан учраас наймдугаар ангиа төгсөөд наашаа ирэхээр шийдсэн юм. Тэгээд нэлээд бүрэн хэмжээний судалгаа хийсний дүнд энэ сургуулийг сонгосон. Харин сургуулийн орчин нөхцөл, заах арга гэхчилэн бүх зүйл миний төсөөлж байснаас илүү сайн байсан нь үнэхээр таалагдсан гэж оюутан Шижирийн Мөнхтулга ярьсан юм. Тэрээр Хөххотод ирж хятад хэл сураад 2 жил болсон бөгөөд энэ жил сургуулиа төгсгөхийн тулд HSK буюу Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын 5-р түвшний шалгалтад бэлтгэж байна.

Ш.Мөнхтулга

Урьд нь огтхон ч хятад хэлгүй байсан Мөнхтулгын хувьд хоёрхон жил сураад 5-р түвшний хятад хэлний шалгалтад тэнцэнэ гэдэг үнэхээр гайхамшиг байсан. Гэвч энд ирж сурсан хүүхдүүдийн хувьд энэ нь ердийн л зүйл. Гэрэлт багш энэ тухайд:

- Монгол Улсын сурагчид шинэ орчинд маш амархан дасан зохицдог бөгөөд хэл сурахад ч хурдан байдаг. Хоёр жил хятад хэл сурсан хүүхдүүдийн 70 хувь нь Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын 5-р зэрэглэлд тэнцэж чаддаг гэж хэллээ.

- Сүүлийн жилүүдэд хятад хэл сурах хүн их олон болсон. Мөн Монгол Улс дахь хятад хэлний эрэлт хэрэгцээ ихэссэн. Тийм болохоор энэ хэлийг сурвал ирээдүйд маань хэрэгтэй байх болов уу гэж бодоод хятад хэлийг сурахаар шийдсэн юм. Сургуулийн орчин надад маш их таалагддаг. Жишээ нь гэхэд гоё талбайтай, тоглодог заалтай, ангийн өрөөнүүд нь ч гоё гэж Хулан охин ярьлаа. 13-хан настай түүний хувьд урьд нь Эрээн хотод мөн 2 жил хятад хэл сурч байсан гэж бодохоор үнэхээр зориг шийдэл гаргасан гэдэг нь тодорхой. 

Хулан

- Хятад хэлний мэдлэгийн хувьд өдөр тутмын хэрэглээнд хангалттай болсон гэж олзуурхан ярих Хулан охиныг харахад үнэхээр бахархалтай.

“Хэлтэй бол хөлтэй”

Харь хэлийг сурч, хүний нутагтай танилцан, хоёр орны солилцоонд хувь нэмрээ оруулах бол хэл сурагч хүмүүсийн нийтлэг хүсэл мөрөөдөл байх учиртай. Үүний тулд зөвхөн хэлийг нь л сураад зогсохгүй тухайн орны хөгжил цэцэглэлт, хүн ардын соёл иргэншил зэрэгтэй танилцах ёстой байдаг.

Хөххотын Үндэстний туршилтын сургууль гадаад оюутнуудын сурлагын амьдралд нь өнгө нэмэрлэн, хоёр жилийн хугацааг утга агуулгатай, үр өгөөжтэй байлгахын тулд ойр зайны аялал, урлаг, спортын үйл ажиллагаа зэргийг байнга өрнүүлдэг төдийгүй сургуулийн хэмжээн дэх олон төрлийн арга хэмжээнд гадаад оюутнуудын идэвхтэй оролцоог дэмждэг байна. Гэхдээ холыг зорин ирсний зорилго нь хэл сурах учраас мөн сургуулийн хатуу чанга дүрмийн дагуу шаарддаг нь оюутнуудын хувьд үнэндээ ч сайн зүйл болдог байжээ.

Энэ жил 17 настай Ганболдын Болорчимэг охины хувьд хатуу дүрэмтэй, дэглэм сайтай сурлагын амьдрал нь мэдлэг эзэмших олдошгүй аз завшаан мэт санагддаг байна.

- Хоёр жил хятад хэл сурсны эцэст гараад явахад хятад хүмүүстэй хэл яриагаа ойлголцож чаддаг болж, ойр зуурын юм асууж сурахад хангалттай болсон. Энд бүтэн өдрөөр хичээллэдэг. Урт цагаар сурч байгаа учраас сайн үлдэцтэй байх нь тодорхой. Сургалтын дэглэм, дүрэм журмын талд бидний хувьд мэдээж чанга байсан учраас анх ирээд бага зэрэг хүндрэлтэй, хатуу чанга юм шиг санагдаж байсан. Гэхдээ цагийн хуваарьтаа дасаад ирэхээр энэ нь бүр илүү амар ч юм шиг санагдах болсон. Багш нар ядрахгүй, сэтгэл тавьж ажиллаж байхад бид “ядарч байна, хүнд байна” гэж элдэв янзын юм ярих эрхгүй гэж би өөрөө боддог гэж Болорчимэг охин ярьсан нь үнэхээр бахархалтай санагдсан билээ.

Г.Болорчимэг

- Хятад хэлийг орчинд нь ирж сурч байгаа болохоор хамаагүй илүү сайн сурч, ярианы баялаг хэлтэй болж байна. Тэгээд энд ирж сурснаараа биеэ дааж сурсан. Монголтой харьцуулахад Өвөр Монголд илүү их хичээл хийдэг. Өөрөө сонирхолтой болохоор энэ нь их хүндрэлтэй санагдаж байгаагүй. Одоо Монголдоо харьж 10 жилийн сургуулиа дүүргээд, их сургуулиа мөн Хятадад ирж, барилгын инженерийн мэргэжлээр сурна гэж бодож байгаа гэж Мөнхтулга ярьлаа.

“Хэлд орно” гэдэг хэлтэй болно л гэсэн үг. Хүн төрөлхийн хэлтэй төрдөггүй, харин өсөлтийн явцад байгаа орчин, дэргэдэх хүмүүсийнхээ нөлөөллөөр хэлд ордог учраас орчин гэдэг хэл сурахын хамгийн чухал нөхцөл. Тийм ч учраас төрөлх хэлнээсээ өөр ямар нэгэн хэлийг сурна гэдэг мөн хэлний орчинтой их холбоотой.

Өсвөрийн насны хүүхдүүд болон бага насны хүүхдүүдийг харьцуулахад том хүүхдүүд бичиж, илтгэх тал дээр арай илүү давамгай байдаг бол хэлж ярих, оновчтой авиалах тал дээр бага насны хүүхдүүд илүү давуу байдаг онцлогтой. Хэл сурахад хэлний орчинтой байх эсэх нь маш чухал байдаг учраас Хятад улсад ирж, орчинд нь хятад хэлийг сурах төдийгүй байнга хэлж, сонсож, баталгаажуулах хэрэгтэй. Тийм учраас сонирхолтой хятад кино, хүүхэлдэй, орчин үеийн хит дууг сонирхолд нь зохицуулж илүү үзүүлж, сонсгож байвал хятад хэл сурахад нь ашигтай болов уу гэж миний хувьд боддог. Өвөр Монгол хүүхдүүд хятад хүүхэлдэй үзэж байгаад нэг л мэдэхэд хятадаар ярьдаг болчихсон байдаг жишээтэй. Мэдээж ингэж чихэнд нь ойр байлгахад хэл сурахад нь тус болох байх гэж Хөххотын Үндэстний туршилтын сургуулийн хятад хэлний багш Содон ярьлаа.

Содон багш

Содон багшийн хувьд тус сургуульд багшлаад 20 жилийн нүүр үзэж байгаа үлэмж туршлагатай. Анх 1998 онд энэхүү ажлын байранд ирж, Монгол хүүхдүүдэд хятад хэл заадаг болсон аж. Содон багшийн хариуцан хичээллэж буй хүүхдүүд хоёр жилийн семистрээ дүүргээд хятад хэлний түвшин тогтоох шалгалт өгөх болсон учраас тэрээр цаг завгүй ажиллаж байлаа.

- Монгол оюутнууд ихэнх нь хятад хэлгүй ирдэг. Эхлэхдээ мэдээж бага зэрэг хүндрэлтэй. Гэхдээ монгол хүүхдүүдийн хэлний мэдрэмж сайн байдаг учраас маш богино хугацаанд замдаа ордог. Хүүхдүүдийн хувьд хамгийн хэцүү зүйл бол хятад хэлний дөрвөн дуудлага. Үүнийг сайн эзэмшүүлэхийн тулд илүү уншуулах, сонсгох, яриулах хэрэгтэй. Манай сурагчид ер нь зоригтой, өөртөө итгэлтэй байдаг давуу талтай гэж Содон багш сурагчдаараа бахархан ярьсан юм.

- Аав маань намайг их сургуульд орохоор Бээжин явуулна гэж ярьдаг юм. Тийм болохоор одоо ингээд орчинд нь ирж хятад хэлээ сайн сурчихад дараа нь хэрэгтэй. Хатуу чанга дүрэмтэй сургалт нь эхлээд бага зэрэг төвөгтэй санагддаг байсан хэдий ч орчиндоо дасаад ирэхээр хүндрэл бэрхшээл гэж алга болсон. Мөн ингэж шаргуу сурсны эцэст хятад хэлний мэдлэгийг сайн эзэмшиж чадах байх гэж бодож байна гэж Одонжин хүү ярьж байлаа.

Одонжин

Энэ тухай Г.Болорчимэг:

Хөххотын хөгжлийн хувьд жижигхэн зүйлүүдээс ч маш сайн хөгжлийг нь олж хардаг. Хөгжлөөрөө ч тэр, хүн амын тоогоороо ч тэр Хятад бол хөгжил дэвшил сайтай том гүрэн. Тэгээд ч манай Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд англи гэхээсээ илүү хятад хэл илүү шаардлагатай болсон. Тийм учраас төрөлх хэлнээсээ гадна илүү нэг хэлтэй байх нь дээр гэвэл хятад хэлийг сонгох зөв мэт санагдаад хятад хэл сурах болсон юм. Ямарваа нэгэн хэлийг үнэхээр сайн, өөрийн болгож суръя гэвэл орчинд нь ирж сурах нь хурдан, илүү үр өгөөжтэй гэж би өөрөө ойлгодог. Тэгээд мөн хүний нутагт өөрийгөө илүү шаардана, биеэ даах чадвар ч нэмэгдэнэ гэж хэлсэн юм.

Найрсаг хөрш орнууддаа хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахаар шилдэг боловсон хүчин бэлтгэж өгөх тал дээр Хятад улс сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллах болсон. Энэ сайхан үйлсэд нэгдэгч, олон сайхан багш нарыг энд үнэхээр үнэлмээр санагдаж байна. Тэдний хичээл зүтгэлээр олон олон оюутан хятад хэлтэй болж, Хятадын тухай зөв мэдээллийг авч, эх орондоо буцаж ажил үйлсээ болгон, хоёр орны найрамдалд хувь нэмрээ оруулсаар байна.

Манай сургуульд хятад хэл сурч, дараа нь Хятадын мундаг их сургуулиудаар хятад оюутнуудтай нэгэн зэрэг мэргэжил сурч яваа хүүхдүүд олон байдаг. Тэд маань хятад хэлээр урт урт захиа бичиж ирүүлдэг үе ч бий. Үнэхээр баярлаж, энэ ажлаараа бахархаж явдаг юм гэсэн Содон багшийн яриаг сонсоод эрхгүй бахархсан билээ.

Зохиогч:Бэлтгэсэн: С.УЬХАН
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:729
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой