Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятад-Монголын яармагийн үзэсгэлэнгийн төвийг байгуулж байна

Энэ сарын 09-ний өдрийн байдлаар Хятад-Монголын яармагийн үзэсгэлэнгийн төвийн барилгын ажил хэвийн үргэлжилж байна.

Мөн өдөр ажилчдын ажиллах урмыг сэргэхээр арматур босгох уралдаан зохион байгуулсан байна. Ажилчид хэдэн багт хуваагдан уралдсаны эцэст нийт 3000 тонн арматур босгосон байна. Энэ нь энгийн үеийнхээс 4 дахин илүү үзүүлэлт юм.

Урьдчилан тооцоолсноор уг барилгын гол бүтцийг ирэх сар барьж дуусгах аж. 2.555 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нийт 76.26 га талбай эзлэхээс барилгын талбай нь 202.7 мянган квадрат метр аж.

Тус төв нь Хөх талын зүүн өмнө хэсэг буюу Овоо тосгоны хуучин буурин дээр босно. Дотроо олон төрөлт үзэсгэлэнгийн төв, хурлын өрөө, олон улсын зочид буудал болон иж бүрэн үйлчилгээний тасаг зэрэг өрөө танхимтай ба томоохон хэмжээний үзэсгэлэн, ТВ шоу, хэвлэлийн бага хурал зэргийг зохион байгуулах аж.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ӨМ-ын сонин мэдээний сайт
Мэдээ үзсэн:211
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой