Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Янз бүрийн соёл иргэншил дэлхий ертөнцийг нэн үзэсгэлэнтэй болгож байна

Таван жилийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин ЮНЕСКО-гийн төв байранд айлчилж илтгэл тавьсан юм.

Тэрээр: Би дэлхийн олон оронд айлчилж байсан. Хамгийн хийх дуртай зүйл нь таван тивийн өөр өөр соёлыг ойлгох явдал байлаа. 5 жилийн турш, Ши Жиньпин Хятадын соёл иргэншлийг олон нутагт танилцуулж байсан бол 5 жилийн дараа Азийн 47 улс орон, бүс нутгийн улс орнуудын засгийн газар, иргэдийн байгууллагын 2000 гаруй төлөөлөгч оролцсон "Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл" Бээжин хотноо нээгдэх гэж байна. Хятад улсын дарга соёл иргэншилд яагаад ийнхүү анхаарал хандуулна вэ? Яагаад тэрээр соёл иргэншлийн яриа хэлцлийн олон улсын хурлыг санаачилсан бэ?

Түүний хэлсэн үгнээс хариултыг нь олохыг хичээе.

- Дэлхийд 200 гаруй улс орон, газар нутаг, 2500 гаруй үндэстэн ястан, олон зүйлийн шашин бий. Янз бүрийн түүх соёл, улс орны бодит байдал, үндэстэн ястан, зан заншил нь олон адил бус иргэншлийг бий болгож, дэлхий ертөнцийг илүү үзэсгэлэнтэй болгожээ.

- Хүн төрөлхтний янз бүрийн соёл иргэншил үнэ цэнийн хувьд эрх тэгш, өөр өөрийн онцлог шинж, дутагдалтай тал байдаг. Дэлхийд төгс соёл иргэншил гэж байхгүй, ямар ч үнэ цэнэгүй соёл иргэншил гэж бас үгүй. Соёл иргэншилд сайн муу, дээд доод гэж байхгүй юм.

- Соёл иргэншлийн ялгаа нь дэлхий дахины зөрчил мөргөлдөөний эх үүсвэр байх ёсгүй, харин хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн хөшүүрэг болох ёстой.

- Солилцоо хийж, харилцан суралцаж байж нэг зүйлийн соёл иргэншил амьжиргааны хүчээр дүүрэн болдог. Багтаамжтай үзэл санааг баримталбал "Соёл иргэншлийн зөрчил мөргөлдөөн" -гүй болж, соёл иргэншил эвсэг зохицонгуй байдгийг түүх бидэнд заасан юм.

- Соёл иргэншил солилцоо хийх тусам улам өнгө ялгарч, харилцан суралцах тусам баялаг болдог. Соёл иргэншлийн солилцоо хийж, харилцан суралцах нь хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшил, дэлхийн энх тайвны хөгжлийн чухал хөшүүрэг юм.

- Хятадын соёл иргэншил бол Хятадын газар нутагт бий болсон соёл иргэншил бөгөөд бусад соёл иргэншилтэй тасралтгүй солилцоо хийж, харилцан суралцаж бүрдсэн соёл иргэншил билээ.

- Өнөөгийн дэлхий дахинд, хүн төрөлхтөн өөр өөр соёл, үндэстэн ястан, арьсны өнгө, шашин шүтлэг, нийгмийн өөр өөр тогтолцоо бүхий дэлхийд амьдарч байгаа бөгөөд олон орны ард түмэн харилцан холбогдсон хувь заяаны хамтын цогц бий болгосон.

- Бид өөр өөр соёл иргэншил хоорондын харилцан хүндэтгэсэн, эв нэгтэй зэрэгцэн оршихыг дэмжиж, соёл иргэншлийн солилцоогоор улс орнуудын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийн хөшүүрэг болгон, дэлхийн энх тайвныг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Бид өөр өөр соёл иргэншлээс арга ухаан, шим тэжээл хүртэж, хүн төрөлхтөнд сэтгэлийн дэмжлэг, үзэл санааны түшиг бий болгон, хүн төрөлхтөнд хамтдаа тулгарч буй олон төрлийн сорилтыг хамтаар даван туулах ёстой.

- Хятад улс Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл зохион явуулахыг санал болгож байгаа нь залуус, иргэний нийгэмлэг, орон нутаг, хэвлэл мэдээллийн байгууллага хоорондын солилцоог эрчимжүүлж, судалгааны байгууллагын солилцоо, хамтын ажиллагааны сүлжээг бий болгон, Азийн ард түмнийг илүү баян тансаг амьдралтай, бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг илүү уян хатан, идэвхтэй болгох зорилготой юм.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:193
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой