Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Hагас жилд 3 сая юанийн орлого оллоо

Монгол бүсгүй Гоо Hагас жилд 3 сая юанийн орлого оллоо.

Монгол уламжлалт ээдсэн сүү болон төмсний гурилаар боорцог хийх 2 патент авсан монгол бүсгүй Гоо 2018 оны сүүлийн хагас жилд нийт 1.2 сая килограмм төмсөөр 10 сая ширхэг төмсний боорцог хийж, 3 сая юанийн ашиг орлого олжээ.

- Уламжлалт аргаар монгол үндэстний ээдсэн сүү болон төмсний гурилаар боорцог хийдэг. Маш сайхан үнэр амттай бөгөөд эрүүл мэндэд тустай хэмээн Гоо танилцуулж байв.

Одоогоор түүний хийж байгаа ээдсэн сүүтэй төмсний боорцог нь 4-7 төрөл болоод байгаа аж. Мөн өрөм зөөхий шар тостой төмсний боорцог ч хийж байна. 2016 онд түүний хийсэн ээдсэн сүүтэй төмсний боорцог нь Хятад улсын инновацын патент, хэрэглээний патентыг авсан байна.

Гоогийн хийж байгаа төмсний боорцог нь одоогоор Бээжин хот, Шаньдүн, Хөххотод зэрэг газруудаар борлуулагдаж байна. 2016 оноос эхлэн Гоо жил дараалан олон улсын төмсний гаралтын их хурал, Хятад улсын төмсний гаралтын хүнсний аж үйлдвэрийн холбооны оны хуралд Хятад улсын хэмжээнд Өвөр Монголоос төмсөө үүрч оролцдог төмсний боорцог хийж байгаа цорын ганц монгол бизнесмен болсон аж.

Гоо Өвөр Монголын Улаанхад хотын Онгонууд хошууны иргэн. 1989 онд Цахар баруун гаран хошуунд гадаадад арилжаа худалдааны нэгэн компанид ажиллаж, 1997 оноос хоолны газруудаар ажиллаж байсан аж. 2013 онд өөрөө ажил эрхлэх зам хайжээ. Тэрээр найз нөхөд, садан төрлөөсөө мөнгө зээлж, “Өвөр Монголын Гоо эгч хүнсний компани” ажиллуулж 2015 онд орчин үеийн тоног төхөөрөмж оруулан ээдсэн сүүтэй төмсний боорцог зэрэг төмсний хүнсний зүйлсийг хийсэн аж.

- Анх төмсний боорцогны хадгалах хугацаа нь 7 өдөр байсан бол 45 өдөр болгохоор маш олон туршилт хийсэн. Анх 7 өдөр л байсан учир хадгалах хугацаа нь дуусч нэлээд их хэмжээний хохирол гарсан.

Түүний компани чанарыг тэргүүн байранд үзэж, бүтээгдэхүүнээ интернэтээр борлуулах болсноор хэрэгчийн захиалгыг ч бүрэн хангаж чадахгүй болжээ. Тэрээр бүтээгдэхүүний төрлөө нэмэгдүүлэн үнэр амтаа сайжруулсаар байна.

- Шинээр барьж байгаа төмсний боорцог үйлдвэрлэх газар маань энэ жилийн 06-р сард ашиглалтад орох болно. Нэг цагт 10 мянган ширхэг төмсний боорцог хийх хүчин чадалтай болно.

Зохиогч:Алтан-Уул, Номин
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:189
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой