Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Замтай болно гэдэг малчин хүний жаргал юм

Замтай болно гэдэг малчин хүний жаргал юм.

Элэр балар элсэн нутагт саруул дардан замтай болно гэгч юутай сайхан. Шулуун хөвөөт цагаан хошууны Ихнуур суурингийн Баян-Овоо багийн малчин Алтанхуяг: - Манайх хошууны  төв Мянгат суурингаас 240 газар /1 газар=500м/-ын зайтай, хошууныхаа зүүн хойд зах, Хулан шарга дааганы элсэнд байрладаг. Өмнө нь зам харилцаа амаргүй болохоор хошуунд явна гэдэг хоног өнжин замнадаг байлаа. Өнгөрсөн жил гэрийн үүд хүртэл зам засагдсанаар хошуу орох 2 цаг яваад л хүрдэг болоо. Өглөө эртлэн мал сүргээ бэлчээрт гаргаад хошуу яваад орой ажлаасаа өмнө буцаад ирнэ. Зам тээврийн нөхцөл амар болсон нь малчдын аж амьдралд хэмжээлшгүй ашиг тус хүртээж байна гэж байв.
Саруул дардан замаар нааш, цааш замнах гэгч юутай жаргалан. Малчин Алтанхуягийн гэрээс сумын төв хүртэл 30-аад л газрын зайтай. Гэхдээ элс ихтэй, зам муутай болохоор тусгай элсний машин биш бол явна гэдэг байшгүй хэрэг. Сүүлд нь шороон зам тавьснаар арай дээр болсон ч өвөл цас ороход зам хаагдаж, зун бороо орохоор шавар шавхай болоод үйл тамыг нь үздэг байжээ. Ингээд 30-аад газрын замыг цаг гаруй явж байж сууриндаа хүрч ам хүнсээ бэлддэг байсан гэнэ. Харин суурингаас цааш хошууны төв хүрэхэд бас л муу урт замыг туулж, бүтэн нэг өдөр явж очдог.
Сүүлийн жилүүдэд Шилийнгол аймаг буйд бөглүү орон нутгийн зам тээврийн нөхцөлийг сайжруулахад их хөрөнгө мөнгө, хөдөлмөр хүч зарцуулж, зам тээврийн нөхцөлийг сайжруулав. Шулуун хөвөөт цагаан хошуугаар жишээлэхэд 2008 онд хошууны төв Мянгат суурингаас угийн Шанд суурин хүрэх замыг засаж эхлээд, 2010 онд ашиглалтад оруулсан байна. Үүний дараа суурингаас баг хүртэл зам тавигдаж, бүр сүүлдээ малчин айлын гэрийн үүдэнд хүртэл зам тавигдсан байдаг.
- Зам сайн болсон нь зардал хэмнэж байна. 2000 оны эхээр манай аав байшингаа засах гээд хошуунаас тоосго, мод чулуу оруулах хэрэг гарч, намар нь төлөвлөж, газар хөлдмөгц л хошуунаас 1200 юаниар машин хөлслөн бүх зүйлээ оруулж байсан. Одоо харин хэзээ юу хэрэгтэй болно хошуунаас машин хөлслөөд 500 юаньтай бол гэрийнхээ үүдэнд хүргүүлж болно. Тухайн үед өвс бордоогоо ч гэсэн жил жил өндөр үнээр машин хөлслөн оруулдаг байлаа. Одоо зам тээврийн нөхцөл амар хялбар болж, хонон өнжин явдаг байсан замыг хоёр цаг гаруйд туулдаг болжээ. Тэр үед “2020” машинаар суурингаас манай гэр хүртэл 100 юанийн тос шатаадаг байсан бол харин одоо 10 юань орчмын тос шатаах болсон.
- Тухайн жилүүдэд малын наймаачин гэж хоёрхон хүн л манайханд байнга очдог байсан.  Тэр элс манх, бут бургастай буйд бөглүү газар, зам мэдэхгүй бол ирэхээсээ ч зүрхшээнэ. Тэр хоёрыг нутгийн наймаачин л морьтой дагуулаад “Үхрээ худалдана уу, хонио зарна уу, ноос, ноолуураа худалдана уу” гээд л өрх дараалан асууж сураад явдаг. Үнэ ханш гэдэг маш доор. Малчид маань аргагүй нүдээ аниад өгдөг байсан. Одоо зарим малчид цагаан идээгээ хөөдөө гэртээ хийгээд хошууны төвд хүргэж тогтсон газар худалдана. Эсвэл намар өвөлдөө ч гэсэн мал хараа хошуунд аваачин борлуулах нь олон болсон. Зам шулуун болсноор арилжаа наймаа эрхлэх, мал хараа худалдах, өвс бордоогоо оруулах гээд бүх зүйл амар хялбар болсон гэж Алтанхуяг ярив.
Сөнид баруун хошууны Өргөнтал суурингийн Баянчулуу багийн малчин
Хамтбаярын хувьд өнгөрөх намрын 09-р сараас хойш уулзсан болгонд баяр болгон ярьдаг үг нь хайр чулууны замтай болсон явдал байлаа.
Өнгөрөх жил Сөнид баруун хошууны Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлөөс Баянчулуу багийн хэмжээнд машин унаа нэвтрэхэд бэрх 9 газарт нийт 13, 5 километр хайр чулуун зам тавьснаар эргэн тойрны 43 өрх явж суухад амар болсон байв. Хамтбаярынх энэ замын ашгийг хүртсэн айлын нэг байлаа.
Зам тавихаас өмнө тэднийх ямар байсан гэж санана. Уух усаа худгаасаа дамнаж ойртуулна. Хувийн машинаа үргэлж айлын үүдэнд тавьдаг, гадагшаа явахдаа гэрээсээ мотоциклтой гараад нэлээд явж байгаад машиндаа хүрнэ. Өвс тэжээлээ оруулахад айлын үүдэнд буулгаад дахин гэрийн зүг бага багаар зөөдөг. Зам тавигдаагүй байхад хүний бараа ч харагдахгүй, жил цагаан сардаа арваадхан хүн л ирдэг байжээ. Зам тавьснаас хойш харин энэ бүхэн өөрчлөгдөж, энэ жилийн цагаан сараа 80 гаруй шинийн гийчин айлчилж буусан байв. Тэжээл бордоогоо том машинаар шууд тээвэрлэн оруулж чаддаг болсон бөгөөд уух усаа гурван дугуйтай машинаар худгаасаа шууд оруулдаг болов. Энэ тухайгаа Хамтбаяр: - Мал аж ахуйн оронд саруул замтай болно гэдэг малчин хүний хувьд том жаргал. Уг нь манайх өвс тэжээлээ оруулна гээд бөөн ажил болж, өөр айлаас илүү зардал гаргадаг байлаа. Зам тавиагүй байхад нааш, цааш явахаасаа ч халширдаг байсан. Ямар явдал таарсан ч маш их төвөгтэй санагддаг байлаа. Одоо хайр чулууны замтай болсон аливаа юм биелж байна гэсэн үг. Нам засгийн хайр халамж манайхыг ёстой гийгүүлсэн. Мал аж ахуйгаа сайн хөгжүүлж, аж амьдралаа өөд нь татаж явах бүрэн итгэлтэй байна гэлээ.
Хөдөө нутгийн зам тээврийн нөхцөл сайжирснаар малчид ашиг хүртэж эхэлсэн юм. Хошуу суурин, баг тосгоныг холбосон саруул зам нь малчин түмэн замтай болохын жаргалыг эдлүүлж байна.

Зохиогч:Сараана
Найруулагч:Saraa
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:19
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой