Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хорчин зүүн гаран хойд хошууны ядуу буурай 11 мянган өрх ядуурлаас ангижирлаа

Хорчин зүүн гаран хойд хошууны ядуу буурай 11 мянган өрх ядуурлаас ангижирлаа

Өвөр Монголын Хорчин зүүн гаран хойд хошуу нь сүүлийн жилүүдэд улаан үхэр тэжээх аж үйлдвэрийг хөгжүүлэн ядуурлаас ангижирч байна. Тус хошуу нь амьдралын нөхцөл тааруу ядуу буурай өрхөд 500 сая юанийн зээл өгч, улаан үхэр тэжээхийг дэмжсэнээр 11 мянган ядуу буурай өрх ядуурлаас гарсан байна.

2017 оноос хойш Хорчин зүүн гаран хойд хошуу нь “Засгийн газар+ Санхүүгийн байгуулалт+Удирдагч аж ахуйн нэгж+Ядуу буурай өрх+Шинжлэх ухаан техник мэргэжил” зэрэг тавыг нэгтгэсэн санхүүгээр ядуурлыг бууруулах загвараар ядуу буурай өрхүүдийн аж үйлдвэр эрхлэлтийн явцад тохиолдсон хөрөнгө мөнгө, мэргэжил, борлуулалтын зам зэрэг хүнд асуудлыг шийдвэрлэсэн байна.

Хэсэг бүлэг ядуу буурай айл өрх нь үхэр тэжээх туршлагагүй, хөдөлмөрлөх боломжгүй зэрэг шалтгаанаас болоод үхэр тэжээх аж үйлдвэрт оролцох боломжгүй өрхүүдийн бодит байдалд зохицуулан тус хошуу нь тухайн айл өрхөд зээлийн мөнгө олгож, аж үйлдвэр эрхлэлтийг дэмжжээ.

Багатал сумын Баруун бага багийн намын дарга Лю Жиньшань үхэр тэжээх тусгай хоршоог санаачлан байгуулж, тус сумын 4 багийн хөдөлмөрлөх боломжгүй, зээл авах нөхцөлд нийцээгүй 19 ядуу буурай өрхөд зээл олгон үхэр маллуулж байна.

Хорчин зүүн гаран хойд хошуу нь улаан үхрийн аж үйлдвэрийг голлон хөгжүүлж байгаа ба Хорчин үхрийн үйлдвэрийн ХХК нь ядуурлаас гаргах ажилд идэвхтэй оролцож, “Хорчин зүүн гаран хойд хошууны санхүүгээр ядуурлаас гаргах улаан үхэр тэжээх газар” байгуулав. Тус компани нь 1283 ядуу буурай өрхөд 54.952000 юанийн зээл олгож, 5100 үхэр тэжээн жилд өрх бүр 4000 юанийн орлого олж байгаа аж. Мөн Хорчин үхрийн үйлдвэрийн мэргэжлийн сургалтын сургуулийг санаачлан байгуулж, ядуу буурай айл өрхүүдэд сургалт явуулж, шинжлэх ухаанчаар үхэр тэжээхийг уриалжээ. Бодлогын дагуу ядуу буурай өрхийг харгалзан ажлын байр хангаж, амьдралын боломж муу ядуу буурай 106 иргэнийг тус компанийн үйлдвэрлэлийн тасаг, боловсруулах тасгуудаар ажиллуулж, хүн бүр жилд 40 мянган юанийн орлого олох болов.

Тус хошуу нь амьдрал ядуу буурай өрхөд 400 мянган хавтгай дөрвөлжин метр хашаа саравч барьж өгсөн ба ядуу буурай өрхийг уриалан 300 мянган мү /15мү=1га/ хөх дарш тарив. 278 хоршоо ба 3360 амьдралын боломж муу ядуу буурай өрхүүд 14.6 мянган үхэр тэжээн маллаж байгаа аж.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:435
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой