Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Төмсний боорцгоор хагас жилд 3 сая юанийн орлого олсон монгол бүсгүй

Хүмүүсийн ихэнх нь шарсан төмс, төмсний хуурга идэж байснаас биш төмсний боорцог амталж байгаагүй байх.

Өнгөрсөн сард сэтгүүлчид Улаанцав хотод сурвалжилга хийж явахдаа төмсний боорцгийн бизнес эрхэлдэг монгол бүсгүй  Гоотой танилцав.

Өндөр биетэй, богино үсний засалттай, даруухан монгол бүсгүй биднийг халуун дотноор угтан авлаа. Бидэнтэй ярилцаж суухын зэрэгцээ цай ус ойртуулж, ээдсэн сүү болон төмсний гурилаар хийсэн боорцог, өрөмтэй төмсний еэвэн зэрэг хэдэн төрлийн төмсний боорцгоо ширээ дүүрэн өрж бидэнд амсуулав. Ээдсэн сүүтэй төмсний боорцгийг нь амталж үзэхэд анхилам үнэртэй, зөөлөн, тун сайхан амттай санагдаж байв.

Ийм сайхан амттай боорцгийг яаж хийсэн тухай Гоо эгчээс асуухад: - Төмсний боорцог нь монгол үндэстний ээдсэн сүүтэй боорцог хийх уламжлалт арга барил ба найрлагыг нь уламжлан шилдэг болгож, зөвхөн төмсний гурил нэмсэн болохоор сайхан үнэр амттай, амин дэм ихээр агуулсан, хүний биеийн эрүүл мэндэд онцгой тустай болдог гэж танилцууллаа.

- Ээдсэн сүүтэй төмсний боорцог 4-7 төрөл. Зөвхөн төмсөөр хийсэн боорцог 5 төрөл. Хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан. 2016 онд манай ээдсэн сүүтэй төмсний боорцог инновацын патент, хэрэглээний патентыг авч, одоогоор онлайнаар борлуулах болсон гэж Гоо баяртай ярина.

Тусгай ашгийн эрхийг олохоор Бээжинд очсон түүхээ Гоо бидэнд нуулгүй ярив.

- 2015 онд би гялгар уутандаа олон төрлийн төмсний боорцгоо хийж үүрээд Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулсан үзэсгэлэнд оролцсон. Бусад хүмүүсийн бүтээгдэхүүн бүгд жижиг боодолтой, их сайхан савлагаатай байсан. Миний боорцог л яг гэртээ зочин зочилж байгаа юм шиг задгай тавиастай. Хүмүүс миний хийсэн боорцгийг амтлах байтугай харах ч үгүй байсан. Тэгж нэлээд удсаны дараа нэг хоёр зочин амсч үзсэнээ үнэхээр амттай гэж эрхий гарган магтсаныг би одоо ч мартдаггүй гэлээ.

Гоогийн хийж байгаа төмсний боорцог нь одоогоор Бээжин хот, Шаньдүн, Хөххот зэрэг газруудаар борлуулагдаж байна. Энэ жилээс Хөххотын хэсэг их дээд сургуульд нэмэлтээр борлуулан, 2018 оны сүүлийн хагас жилд 10 сая гаруй төмсний боорцог борлуулж, 3 сая юанийн орлого олсон байна. Бүрэн бус бүртгэлийг үндэслэвэл нийт 1.2 сая килограмм төмс хэрэглэжээ.

Гоо Өвөр Монголын Улаанхад хотын Онгонууд хошууны иргэн. 1989 онд Цахар баруун гаран хошуунд гадаадад арилжаа худалдааны нэгэн компанид ажиллаж, 1997 оноос хоолны газруудаар ажиллаж байсан аж. 2013 онд өөрөө ажил эрхлэх зам хайжээ. Нягтлан бодогч, тогооч, хоолны газрын эзнээс бизнесмен болох замд олон удаа бүдэрсэн ч, "Зориг байвал зорьсондоо" гэдэгчлэн Гоогийн найзын сануулсан “Төмс, ээдсэн сүүгээр боорцог хийвэл их амттай байдаг" хэмээх үг түүнийг амжилтад дагуулсан гэхэд хилсдэхгүй.

2013 онд тэрээр найз нөхөд, садан төрлөөсөө мөнгө зээлж, “Өвөр Монголын Гоо эгч хүнсний компани” ажиллуулж 2015 онд орчин үеийн тоног төхөөрөмжийг оруулан ээдсэн сүүтэй төмсний боорцог зэрэг төмсний хүнсний зүйлсийг хийсэн аж.

- Анх төмсний боорцгийн хадгалах хугацаа нь 7 өдөр байсан бол 45 өдөр болгохоор маш олон туршилт хийсэн. Анх 7 өдөр л байсан учир хадгалах хугацаа нь дуусч нэлээд их хэмжээний хохирол гарсан.

Үйлдвэрийн тасагт ажилтнууд өвч цагаан хувцаслаж, орчин цагийн машин төхөөрөмжид шинэ төрлийн боорцог туршин хийж дуусаад амарч байгаатай таарав. 

- Арваад жилийн өмнө би ганцаараа гараараа боорцог зэрэг хүнсний зүйл хийж борлуулж байсан бол одоо орчин цагийн машин төхөөрөмжийг ашиглах болсноор 20-иод ажилтантай болсон. Энэ жилийн 06-р сард 1200 гаруй тэгш дөрвөлжин метр бүхий шинээр байгуулсан боорцгийн үйлдвэр ашиглалтад ороход нэг цагт 10 мянган ширхэг төмсний боорцог хийх хүчин чадалтай болно. Бид Жүн Лан групптэй 400 мянган боорцгийн захиалгын ажлыг тохирсон хэмээн ярив.

Гоо бидэнд нэгэн данс тооцоо бодож өглөө:

• 2003 онд уламжлалт аргаар 20 гаруй төрлийн боорцог хийж, 10 мянга гаруй ширхгийг худалдаж, 80-100 мянган юанийн орлого олжээ.

• 2018 он болоход 20 гаруй машин тоногоор хагас жилд 10 сая ширхэг боорцог үйлдвэрлэн борлуулж, 2-3 сая юанийн орлого олжээ.

Түүний компани чанарыг тэргүүн байранд үзэж, бүтээгдэхүүнээ интернэтээр борлуулах болсноор хэрэгчийн захиалгыг ч бүрэн хангаж чадахгүй болжээ. Тэрээр бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэн үнэр амтаа сайжруулсаар байна.

- Бидэнд багш байхгүй. Өөрсдөө л өөрийн биедээ багшилж байна. Зарим боорцгийг туршиж хийхэд 4 жил зарцуулан одоогийн түвшинд хүрсэн. Одоогийн байдлаар 10 гаруй сая юанийн хөрөнгө оруулсан гэж танилцуулаад, саяхан Шаньдүн мужид зохион байгуулагдсан 2019 оны Хятад улсын төмсний гаралтын гол бүтээгдэхүүний аж үйлдвэрийн холбооны оны хуралд оролцсон гэлээ. 

2016 оноос эхлэн Гоо жил дараалан олон улсын төмсний гаралтын их хурал, Хятад улсын төмсний гаралтын хүнсний аж үйлдвэрийн холбооны оны хуралд Хятад улсын хэмжээнд Өвөр Монголоос төмсөө үүрч оролцдог төмсний боорцог хийж байгаа цорын ганц монгол бизнесмен болсон аж.

Гоо эгч сурвалжилга дуусах үед: - Ерөнхий сайд энэ жилийн сар шинээс өмнөхөн Улаанцав хотод ирж манай нутгийн шарсан төмсийг идээд магтаж байсан. Ерөнхий сайдын магтсан төмсийг боловсруулж, сайхан амттай төмсний боорцог хийж, улс даяар их хэмжээгээр борлуулна гэдэгтээ итгэлтэй байна гэж байлаа.

Зохиогч:Алтан-Уул, Номин
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:664
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой