Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Эх нутагтаа эргэж ирсэн хосууд хонины сүүлийг саван болгосон түүх

ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг нь том сүүлт хоньтой бөгөөд энэхүү хонь бэлчээрийн хүйтэн, хуурай орчинд дасан зохицох чадвар сайтай.

    Хонины сүүлний тос хотын хэрэглэгчдийн хэрэглээг төдийлэн хангаж чадахгүй байгаа нь малчдын орлогод ихээхэн нөлөөлж байв. Энэ асуудалд Бүрэн, Цэлмэг нар санаа тавьж, сүүлийг гар хийцийн саван болгохоор шийджээ.

Тэд гадаадад 8 жил ажилласан бөгөөд дэлхийн шилдэг 500 компаний нэгд ажилд орсон байна. Гэвч тэдний зүрх сэтгэлд өөр нэг зорилго байсан тулд тэд сайн сайхан амьдралаа орхиж, гар хийцийн савангийн бизнес эхлүүлэхийн тулд 2014 онд нутагтаа буцаж ирсэн юм.

"Хонины саван нь хуучны угаалгын бүтээгдэхүүн бөгөөд бага насанд манай гэр савангаар дүүрэн байдаг байсан" гэж Бүрэн дурсав. Тал нутагт амьдардаг малчид байгаль орчны талаарх мэдлэг, мэргэн ухааныг хадгалж, хөгшчүүл нь хонины өөхийг хүүхдийн нуруу, өгзгөнд түрхэн хэрэглэдэг бөгөөд хонины өөх нь арьсны хагаралаас урьдчилан сэргийлж чаддаг.

Гэсэн хэдий ч уламжлалт гар аргаар саван үйлдвэрлэх нь хялбар биш юм. 2015 онд хосууд бүтээгдэхүүний судалгаагаа эхлүүлж, гар хийцийн савангийн үйлдвэрлэлд суралцахын тулд гадаад явж, олон ном товхимол худалдан авсан байна.

Хагас жилийн турш судалгаа, шинжилгээний ажил хийсний дараа савангаа бүтээж, "Шилийн хотын анхны бизнес эрхлэлтийн өрсөлдөөн"-д гуравт орж, төслийн эхлэлийн санхүүжилт гэж 20 мянган юань гардан авчээ. Үүний зэрэгцээ тэд орон нутгийн оюутны бизнес эрхлэх инкубаторын баазад хөнгөлөлттэй байр түрээслэв.

Энэ нь удалгүй хоёр хосын бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлийг төрүүлсний дээр 2016 онд тэд албан ёсоор компани байгуулж, савангийнхаа үйлдвэрлэлд хонины сүүлийг ашиглаж эхэлсэн байна. "Шилийн гол аймаг бараг 10 мянган тонн хонины өөх тосны нөөцтэй, техникийн боловсруулалтын дараа 200 сая ширхэг хүйтэн саван үйлдвэрлэх боломжтой байв. Тэдний бүтээсэн саван гар эсгэхийн дээр үнэр гаргадаг зэрэг асуудлуудаа шийдэж чадахгүй байлаа.

- Тэр үед бид маш их цочирдсон, зөвхөн таван ажилтан үлдэж компаний дансанд маш бага мөнгө үлдсэн байсан. Ийм хэцүү байдалд тэвчээр хэрэгтэй гэж Бүрэн ярьж байна.

Тэд гараар хийсэн савангийн технологийг ашиглаж, харьцангуй бага температурт үйлдвэрлэн, өндөр чанартай ургамлын гаралтай түүхий эдийг хадгалж, бэлчээрийн усны эх үүсвэрийг бохирдуулдаггүй байх, орон нутгийн малчдын орлогыг нэмэгдүүлэх нь тэдний зорилго байлаа.

2017 онд гадаадад сурч байгаа хятад оюутнуудад 250 мянган юаний дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг эхлүүлэхэд хосууд эргэн ирэв. Тэдний судалгаа, боловсруулалт амжилттай явагдсан байна. Таван жилийн туршид бүх хадгаламж, бизнесийн янз бүрийн шагнал урамшууллаа хөрөнгө оруулалтдаа оруулж, хэдэн зуун өөх тосыг туршиж үзсэний эцэст хонины өөхний онцгой үнэрийг цэвэрлэсэн байна.

Хэцүү ажил нь хоосонгүй байлаа. Өнгөрсөн сард хосууд савангаа Япон руу экспортлох захиалга авлаа. "Одоогийн байдлаар экспортолсон саван нийтдээ 2000 гаруй ширхэг, барааны үнэ бараг 60 мянган юань болоод байна" гэж Бүрэн танилцуулав. Эхний экспортын захиалгын нийт хэмжээ нь олон биш боловч орон нутгийн хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн бүтээгдэхүүний гүн боловсруулалтыг гадаад валют болгох эхлэлийг тавьсан нь амжилт юм.

Бүрэнгийн үзэж байгаагаар хонины сүүлээр үйлдвэрлэсэн савангийн зах зээлийг дутуу үнэлэх шаардлагагүй, ялангуяа химийн бүтээгдэхүүн ихтэй зах зээлд илүү чанартай, аюулгүй, мэдрэмтгий арьстай хүмүүст илүү тохирсон эд аж. Өнөөдөр тус компани жилд нэг сая хатуу саван үйлдвэрлэх үйлдвэрлэлийн баазаа байгуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн судалгаа, хөгжлийн төв байгуулж, арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, АНУ, Сингапур зэрэг гадны зах зээл рүү орохоор ажиллаж байна.

- Миний эхнэр доктор, би MBA магистр, би Хятадад буцаж ирээд өөрийн мэдлэг, туршлагыг өөртөө ашиглахыг хүсч байна гэж Бүрэн ярьлаа. Эхэндээ олон хүн тэднийг гадаадад амьдрахад атаархаж байсан ч түүний сэтгэл төдийлэн таатай биш байсан бөгөөд амьдралын утга учрыг олохын тулд Хятадад эргэн иржээ.

Хосууд маань өнөөдөр өөрийн төрөлх хотдоо хүнсний ногооны хүлэмж байгуулж, бэлчээрийн үхэр хонины мах идэж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг мэдрэн, хонины сүүлийг өндөр чанартай саван болгон хувиргаж, дотоод, гадаадын зах зээлийг нээхээр ажиллаж байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:283
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой