Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятад хавсралтуудыг хэрэглэдэг хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

Хятад хавсралтуудыг хэрэглэдэг хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

     Хятадын компаниудын зохион бүтээсэн гар утсаараа төлбөр тооцоо хийх, цахим дэлгүүр хэсэх, үзвэр үзэх зэрэг зориулалт бүхий хавсралтуудын /аппликейшн/ Ази хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байна.

“App Annie” судалгааны байгууллагын мэдээлснээр цахим худалдаа, нийгмийн сүлжээ болон чөлөөт цагаа өнгөрүүлэх чиглэлийн Хятад хавсралтуудыг сонгон хэрэглэдэг Азийн орнуудын иргэдийн тоо ихээхэн өсөж байгаа ажээ. 2018 онд энэ төрлийн хавсралтыг татаж, гар утсандаа суулгасан хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 54 хувиар өссөн байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард болсон Азийн наадмын үеэр Бээжинд төвтэй “ByteDance” компани /“Tik Tok” хавсралтаараа алдартай/ Азийн наадмын талаарх дүрс бичлэгээ байршуулахыг хэрэглэгчдэдээ уриалсан юм. “Tik Tok” хавсралтыг анх 2017 онд танилцуулснаас хойш Япон, Тайланд, Индонез зэрэг олон орны иргэдийн сонирхлыг ихээхэн татаж, хэрэглэгчдийн тоо нь нэмэгдсээр байна.

Гар утсаараа төлбөр тооцоо хийх салбарт Хятадын “Ant Financial” компани Энэтхэгийн “Paytm”, БНСУ-ын “Kakao Pay”, Индонезын “DANA”, Пакистаны “Easypaisa” зэрэг компанитай хамтарч, Азийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна.

Үүнээс гадна, “Aliexpress” худалдааны платформын хэрэглэгчдийн тоо хурдацтайгаар өсөж байна. “Aliexpress” компаний мэдэгдэлд дурдсанаар Төв болон Өмнөд Азид 20 сая гаруй хэрэглэгч тус платформоор дамжуулан худалдан авалт хийж байгаа ажээ. Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд энэхүү хавсралтын Киргизстан хэрэглэгчдийн тоо дөрөв дахин өсөв. Тэд ихэвчлэн хувцас хунар, цахилгаан бараа, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авдаг гэж компаний тайланд мэдээлсэн байна.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Ардын өдрийн сонин
Мэдээ үзсэн:41
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой