Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Сайнзаяа: - Монгол шатар бол дэлхийн шатрын үүсэл

Сайнзаяа: - Монгол шатар бол дэлхийн шатрын үүсэл

    Сайнзаяаг бага байхад Ордос нутагт монгол шатар тоглож чаддаг хүмүүс өдрийн од мэт ховор байв. Харин энэ нутагт уламжилж чадсан шатрын төрөл бол буга шатар ба жиргээ шатар. Сайнзаяа балчир багаасаа буга шатар, жиргээ шатрыг сонирхон тоглодог байсан. 14 нас хүрэхэд ойр хавийнханд нь түүнийг дийлдэг  хүн байхгүй болсон гэдэг.

1982 онд Сайнзаяа Өвөр Монголын Багшийн Их сургуульд байхдаа амралтын өдрүүдэд музей үзэн зугаацахдаа анх удаа монгол шатрыг олж харжээ. Хүн төрөлхтний оюун ухааны оройн чимэг, нүүдэлчин үндэстний соёл уламжлалыг хадгалсан монгол шатар музейд хэвтэж байсныг хараад Сайнзаяагийн сэтгэл зүрх хэрхэн эмзэглэж байсныг үгээр хэлэхийн аргагүй. Харин монгол шатар бол дэлхийн үй олон шатар тоглоомын үүслийн эх сурвалж гэдэгт баттай итгэдэг тэрээр энэ л зүйлийг амьд яваа насандаа  гэрчилж үлдээнэ гэж сэтгэлдээ хатуу шийдэж, тангараг тавьсан гэдэг.

Сайнзаяа бол химийн мэргэжлээр бэлтгэгдсэн хүн. Монгол шатрын модон урлалыг хийж чадахгүй ч ондоо элементээр орлуулж хийхийг харин сайн чаддаг. Тэрээр өнөөг хүртэл 100 гаруй материалаар туршин урлаж үзсэн ба 2000 гаруй зүйлийн модны давирхайгаар шатар хийхийг туршиж байсан бол ойролцоогоор арваад төрлийг хийж бүтээсэн байна. Анх сурагчиддаа заахад хэрэглэх шатраа бүгдийг өөрөө урлан хийдэг байв.

1987 онд сургуулиа төгссөний дараа Отогийн өмнөд хошууны Монгол Дунд сургуульд багшийн ажилд орсныхоо анхны өдрөөс эхлэн шатар зааж шавь хүмүүжүүлэх аянаа эхлүүлсэн байна. Анх ганцхан сурагчтай эхлүүлж байв. Эцэг эх нь хүүхдээ шатар сургахаас татгалзаж байсан бөгөөд багш нар ч маш их эсэргүүцэж байсан  болохоор сурагчид ч шатар тоглох нь цагийг талаар үрж, улмаар сурлага хичээлд ч харшилна гэж үздэг байлаа.

Харин тэдгээр  энэхүү ташаа ойлголтыг өөрчлөх зорилгоор  монгол шатар тоглох бол “Нугарал бүдрэлийг даван туулах хүмүүжлийн хамгийн сайн арга хэлбэр”, "Шатар тоглосон хүүхдийн үйл хөдөлгөөн төлөвшиж, сахилгагүй хүүхэд тогловол томоожиж, номхон хүүхэд тогловол улам тархи толгой нь сэргэлэн болно” гэдэг үзэл баримтлалаа хэлсэн байна.

- Хоёр сар шатар заагаад ирэхэд үнэхээр өөрчлөлт гарч байсан. Сахилгагүй хүүхэд гэдэг бядуу, зөвхөн наадахыг л мэддэг хүүхэд гэсэн үг биш. Харин тэд маш сэргэлэн байдаг. Тэдэнд тогтвортой сууж тархиа ажиллуулах аргыг зааж өгдөг л юм бол тэд цөм сурлагадаа онц авдаг хүүхэд болж хүмүүждэг юм гэж Сайнзаяа ярьж байлаа. Ингээд ирэхэд ангийн багш нар нь түүний арга барилыг ухаарч мэдэрч эхэлсний дээр дүрсгүй  сурагчдаа түүнд өгч додомдуулдаг болсон гэнэ.

1992 онд тухайн үеийн Их Зуу аймгийн анхдагч удаагийн наадмын хурал боллоо. Сургуулийн захирал ба сурган хүмүүжлийн товчооныхны найдлагаар тэрээр монгол сургуулийн багш нарт шатар зааж, ажлын хэсэг байгуулан, системтэйгээр монгол сургуулийн багш нарт монгол шатар зааж эхэлсэн байна. Үүнийг тэрээр албаны талаас албан ёсоор монгол шатрыг мэдэрч хүлээж авсан явдал болно гэж үздэг. Ингэж л олон олон бартаа төвөгтэй замыг туулж, Ордос нутгийн зон олонд монгол шатрын ид шидийг үзүүлж мэдрүүлсэн бөгөөд өөрийн шатар заах аянаа албан ёсоор замд нь оруулжээ.

2001 онд Ордосын монгол сургуулиудаар ээлжлэн очиж хичээл ордог. Мөн хошуунуудаар тойрон аялж хичээл оржээ. 2005 онд болсон бүх Өвөр Монгол орны олон улсын шатрын уралдаанд Ордосын төлөөлөгчдийн баг анх оролцсон байна. Үүний дүнд хувь хүний тэргүүн, нэгжийн тэргүүн зэрэг амжилтаар алдраа дуурьсуулав. Энэ үед Сайнзаяа сургуулийн багшаасаа Эзэн Хороо хошууны Спорт сурган хүмүүжлийн товчоонд албан ёсоор ажил шилжиж, түүнд шатрын ажил үйлсээ бүтээхэд илүү хялбар болов. Энэ хугацаанд Ордос нутгийн бүхий л хот дүүрэг хошуу шяний монгол сургуулиудаар түүний хүрээгүй газаргэж үгүй. Хүүхдийн цэцэрлэгээс бага дунд сургууль хүртэл, дахин дээд сургуульд, монгол сургуулиас хятад сургууль хүртэл, цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль хүртэл түүний явж өнгөрсөн “ул мөр” тод харагддаг. 1987 оноос одоог хүртэл 33 жил монгол шатар зааж багшилсан Сайнзаяагийн хичээл зүтгэлийн ачаар Ордос хот үнэнхүү өнөр өтгөн монгол шатрын соёл хөгжисөн газар болсон байна.

Өдгөө Ордос хотын монгол сургуулиуд бүгд шатрын багштай болсон. 2017 онд Ордос хот 60 гаруй монгол дунд, бага сургуулийн 67 хүнд шатрын дасгалжуулагчийн үнэмлэх олгосон байна. Тэрчлэн эдгээр 60 гаруй монгол дунд, бага сургууль бүгд монгол шатрын хичээл нээжээ.

- Монгол шатар бол нугарал бүдрэл, бэрх асуудлыг шийдвэрлэх хүмүүжилд хамгийн сайн арга хэлбэр гэдэг үзлээ би одоог болтол баримталсаар байна. Нэг талбай шатраас хүний амьдралын нэг насны гоо сайхан, зовлон жаргалыг бүгдийг мэдэрч чаддаг. Шатар тоглосон хүн бага сага нугарал бүдрэлээс айдаггүй. Тэгээд би тийм нэг хоршоо холбоо зохиосон юм. “Шатар тогловол нялх багад гансрахгүй, өтлөөд зөнөхгүй, эрэгтэй хүн уужуу тайвуу алсын хараатай болж, эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй, ухаалаг болж, хүн бүр эе найрсаг болно гэж Сайнзаяа ярьж байлаа.

Одоо Ордос хотод жил бүр монгол шатрын сургалт уламжлал ёсоор явагддаг. Энэ нь тусгайлан тэдгээр сургуулийн багш нарт зориулагддаг. Бас элдэв зүйлийн шатрын уралдаан ч тасралтгүй зохион байгуулагдсаар бөгөөд жил бүр тэгшитгээд 10 гаруй удаагийн уралдаан тэмцээн зохион байгуулагддаг. Үүний дотор Хятад, Орос, Монгол гурван улсын уралдаан хэмээх томоохон хэмжээний уралдаан ч багтдаг.

- Монголын эзэнт гүрний баруун тийш тэлэхийг дагаад монгол шатар дэлхийн улс үндэстнүүдийн дунд тархан дэлгэрсэн байна гэж зарим судлаачид үздэг. Энэ оны 08 дугаар сарын үед “Алтан титэмт” монгол шатрын олон улсын уралдаан гэж зохион байгуулахаар бэлтгэж байна.

Манай Хиа багш дүүрэгт одоо дэлхийн аль ч газар байхгүй монгол шатрын талбайтай. Мөн цаашид монгол шатрын гол сэдэвт хот болгоно гэсэн бодол байна. Үүнд бас зөндөө олон ажил байгаа. Үүнийхээ ч төлөө хичээл зүтгэл гаргана даа гэж Сайнзаяа хэллээ.

Сайнзаяа 33 жил монгол шатрыг Ордос нутагт нөхөн сэргээж дахин дэлгэрүүлэх ажилд зүтгэн, тоогүй олон амжилт гаргасан. Энэ дунд тэрбээр өөрөө ч олон төрлийн шатар тоглож чаддаг болсон бөгөөд монгол шатрын тухай ном зохиол ч хэвлүүлж амжлаа. Харин монгол шатрыг илүү өргөн цар хүрээнд түгээн дэлгэрүүлэх нь түүний алсын зорилт, хүсэл мөрөөдөл юм.

Монгол шатар мандан бадраг!

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Амьдрал гарагийн сонин
Мэдээ үзсэн:76
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой