Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт гадаадын зочдоо хүлээн авчээ

Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт гадаадын зочдоо хүлээн авчээ.

Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл 05-р сарын 15-нд Бээжин хотноо ёслол төгөлдөр болно. "Азийн соёл иргэншлийн солилцоо, хувь заяаны хамтын цогц" уриатай тус хурал Бүс ба зам олон улсын дээд хэмжээний II форум, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн дараа Хятад улсын зохион байгуулж буй гадаад харилцааны бас нэг чухал арга хэмжээ юм. Хурал эхлэхийн өмнөх өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаадын удирдагч, тэргүүн хатагтай, хүндэт зочдод зориулж хүндэтгэлийн зоог барилаа.

14-ний үдэш болсон хүлээн авалтын үеэр Ши Жиньпин үг хэлж, яриа хэлцэлд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод дотнын мэндчилгээ дэвшүүлж, яриа хэлцлийг зохион байгуулсан зорилтоо танилцуулсан юм.

Ши Жинпин дарга: - Хятадын соёл иргэншил 5000 жилийн түүхэнд тасралтгүй уламжлан хөгжиж ирсэн. БНХАУ байгуулагдсан 70 жилийн турш, Хятад улс уламжлалт соёлыг хамгаалж хөгжүүлэн, гадаад дотоодын соёл иргэншлийн солилцоог ахиулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм. Бид Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийг зохион байгуулж, янз бүрийн соёл зэрэгцэн оршиж, соёл иргэншлийн солилцоог ахиулан, бие биеэсээ туршлага хуримтлуулахыг эрэлхийлнэ. Энэ хурлаар шинэ гараа болгож, сэтгэлээ нэгтгэн, гар гараа холбож, олон улсын соёл иргэншлийг солилцоо хийж, харилцан суралцах явцад улам хөгжүүлнэ хэмээн онцолжээ.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:320
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой