Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Шилдэг нөхөрлөлийн шагналыг Хөлөнбүйрын монгол залуу авлаа

Шилдэг нөхөрлөлийн шагналыг Хөлөнбүйрын монгол залуу авлаа.

2019 оны 04-р сарын 18-оос 29-ний өдрүүдэд Тайланд улсад зохион байгуулагдсан "MISTERMODEL INTERNATIONAL 2019" моделийн тэмцээнд Хятад улсаа төлөөлөн оролцсон Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны /Уг нь Хөлөн баг/ Барга монгол залуу Ангир ерөнхий оноогоор 16-р байранд орж, шилдэг нөхөрлөлийн шагналыг хүртжээ.  

Тэрээр өнгөрсөн жил Хятад улсын Ши Ань хотод зохион байгуулагдсан "2018 · Хятад улсын сайн авгай" моделийн тэмцээнд 4-р байранд орж, "MISTERMODEL INTERNATIONAL 2019" моделийн тэмцээнд оролцох эрхээ авсан бөгөөд Хятад улсаа төлөөлөн оролцсон цорын ганц модель юм. Энэ удаагийн моделийн тэмцээнд Америк, Тайланд, Хятад, Испани, Бразил зэрэг 30 гаруй улсын модель оролцжээ. Моделиуд 10 өдрийн хугацаанд таван төрөлд өрсөлдсөн байна.        

- Англи хэлэндээ жаахан тааруухан байсан. Үгүй бол илүү өндөр амжилтад хүрэх боломж байсан. Тэмцээний бүх явцад дэмжсэн нутгийн зон олон, ах эгч нартаа баярлалаа. Ялангуяа Өвөр Монголын "Дүр" моделийн чуулгын ахан дүүстээ баярлаж байна хэмээн Ангир ярилаа.

Монгол түмэндээ яруу алдар авч ирсэн залуу од Ангир Өвөр Монголын Их Сургуулийн Кино жүжгийн салбарт жүжигчний мэргэжлээр суралцаж байна. Тэрээр 1998 онд алтан дэлхийд хүй залгаж, Ихзөн Халын Хувьсгалт, Ихзөн Халын Соёлын отгон хөвгүүн болон заяаж, гэртээ ах дүү дөрөв аж. Цэнхэрлэн харагдах Мэнэнгийн богд уулын энгэрийг өгсөн уруудан, Орхон Хэрлэнгийн уснаас ундаалан, Мэнэнгийн талд торнисон аав ээжийн ухаант хүү, ажилч малчин айлын хүү юм. Хүү төрвөл хүч нэмдэг гэдгээр ээжийн энхрий хөвгүүн Ангир харь гүрний тайзнаа ганган сүрлэг алхаагаараа дэлхийг хотолзуулж, галбир ганган дүр төрхөөрөө зон олондоо танигдаж яваа нь энэ юм.

Найруулагч:Т.Буянхишиг
Эх сурвалж:www.mgyxw.com
Мэдээ үзсэн:82
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой