Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“Далан жилийн түүхэн дэх далан агшин”

Хятад, Монголын 70 жилийн түүхэн агшинг гэрэл зургаар өгүүлэхүй!

Хятад, Монголын хооронд гадаад харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Өвөр Монголын төв телевизийн кирилл үсгийн сайд Монголын гэрэл зураг, мэдээллийн MONGOLIAN PHOTO NEWS сэтгүүлээс хамтран “Далан жилийн түүхэн дэх далан агшин” сэдэвт гэрэл зургийн үйл ажиллагааг 2019 оны 01-р сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн билээ.

Хөрш орнуудын уламжлалт харилцааг нийтэд сурталчлах зорилгоор 70 жилийн түүхэнд болж өнгөрсөн онцлог, сонин содон үйл явдлыг 70 гэрэл зургаар төлөөлүүлэн харуулахыг эрхэм болгосон тус үйл ажиллагаа нь хоёр орны найрамдалт харилцааны түүхийн явц дахь хүүхэд, залуусын мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд чиглэгджээ.

Даараа нь 70 зургаас хэсэг зургийг танилцуулж байна.

-1958 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Налайх дүүрэгт шилний үйлдвэр барьж байгуулжээ. Нэг жилд төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй 900 мянган ширхэг лонх , төрөл бүрийн 200 мянган ширхэг сав үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр ашиглалтад орсон эхний жилдээ 505 мянган ширхэг, 1960 онд 571.6 мянган ширхэг, 1962 онд 490.9 мянган ширхэг, 1963 онд 338.8 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тоо баримт бий. Үүнээс хархад үйлдвэр ашиглалтад орсноос хойших 4-5 жилд төлөвлөгөөт хүчин чадлынхаа 39-51 хувийг ашиглаж байв.

- 1955 онд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод Чүдэнзний үйлдвэрийг барьж байгуулжээ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын Чүдэнзний хэрэгцээг үндсэнд нь хангах болсон байна. Чүдэнзний үйлдвэрт 1960 онд 43, 1963 онд 33, 1964 онд 27 Хятад улсын ажилтан ажиллаж байжээ.

- 1958 онд Улаанбаатар хотод Монголын пионер сурагчдын төв ордныг Хятадын ажилчид барьж ашиглалтад оруулжээ. Тус ордонд шинжлэх ухаан, техник, спорт, урлаг, соёлын 30 гаруй хуваарь анги хичээллэж, Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрдэм мэдлэгийг дээшлүүлэх, авьяас билгийг нь хөгжүүлэхэд чиглэж байжээ. Монголын пионер сурагчдын төв ордны зурагтай энэхүү ил захидлыг БНМАУ-ын тээвэр холбооны яамны захиалгаар 1961 онд Хятад улсад хэвлэжээ.

- Улаанбаатар хотод Хятадын ажилчдын барьсан томоохон барилга байгууламжийн нэг нь Улсын их дэлгүүр болно. Энэ барилга одоог хүртэлх 60 жилийн хугацаанд Монгол Улсын нийслэл дэх хамгийн том их дэлгүүрийн нэг нь байсаар. 25400 хавтгай дөрвөлжин метр талбай бөхий улсын их дэлгүүрийг 1961 оны 06-р сарын 29-ний өдөр буюу Монголын үндэстний их баяр наадам, Ардын хувьсгалын 40 жилийн ойн өмнөхөн нээжээ. Улсын их дэлгүүр нь худалдааны дөрвөн давхар их танхим, 710 ажилтан, албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулсаар байна.

- Энэ нь Сүхбаатар хотын цахилгаан станцын хуучны гэрэл зураг юм. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын толгойт дүүрэг, Дорнод аймгийн төв Цойбалсан хот, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод томоохон цахилгаан станцуудыг барьж байгуулжээ. Улаанбаатар хотод 12000 киловатт энерги гаргах цахилгаан станцыг барьж 1961 оны 12-р сард ашиглалтад хүлээлгэн өгөх үед Хятад улсын 50 гаруй мэргэжилтэн ажиллаж байв. Энэхүү цахилгаан станцын барилгаас гадна үйлдвэрийн туслах барилгууд, захиргааны байр, ажилчдын орон сууцыг ч барьсан байна. Сүхбаатар хот дахь цахилгаан станцыг 1958 оны эцэст ашиглалтад оруулсан юм.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:http://mongol.cctv.com
Мэдээ үзсэн:73
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой