”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

“Хамгийн сайхан гэр бүл” буюу хилийн манаачийн 35 жилийн үлгэр учир

“Хамгийн сайхан гэр бүл” буюу хилийн манаачийн 35 жилийн үлгэр учир

Малчин Адьяа 35 жил хил сахиж 100 мянган км аялжээ. Айл амьтан цөөн, эзгүй газар нутгаа сахиж, хилээ манах нь малчин Адьяагийн дархан үүрэг аж. 1981 оноос дөрвөн жилийн цэргийн алба хааж, дараа нь нутгаа сахин хил манаж эхэлсэн юм. Өвөр Монголын Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошууны Мандал суурингийн Баянхараа багийн Шарбулагийн малчин. 1984 онд Наранцэцэгтэйгээ тулга тогоо нийлүүлж айл гэр болсон билээ.

- Шарбулаг бид хоёрын төрж өссөн алтан шороо, эх улсын маань хил хязгаар. Хил нутгаар амьдарч байгаа бид малдаа явна, бас хилээ сахина. Эх улсынхаа алтан хилийг харж аюулгүй байлгах нь хил нутгаар амьдардаг бидний үүрэг хариуцлага юм хэнээн Адьяа ярьж байв.

Энэ сарын 10-ны өдөр ӨМӨЗО-ы Эмэгтэйчүүдийн холбооноос 2019 онд шалгарсан “Хамгийн сайхан гэр бүл”-ийг зарлаж,  Адьяа, Наранцэцэг Өвөр Монголын хамгийн сайхан гэр бүлийн нэгээр сонгогдсон юм.

1980-аад онд  Адьяагийнх“Тал нутгийн 110 хэрэг мэдүүлэх цэг”-ээр сонгогдсоноос хойш олон олон хэрэг явдлыг хилийн цагдаагийн газар мэдүүлсээр иржээ. Тухайн үед мэдээлэл холбоо авахад амаргүй байсан учир  Адьяа морьтой, явганаар цагдаагийн газарт олон удаа явсан байв.

- 80-аад оны үед хулгайн хэрэг их гардаг байсан. Нэг өдөр би морьтой давхиж байгаад адуу хөөсөн мөр байгааг олж хараад мөрдсөн. Мөрдсөөр хилийн шугам хүрээд хилийн тор тастан тууж явсан мөр харлаа. Ингээд хилийн цэрэг цагдаагийн газар мэдүүлсэн гэж  Адьяа тухайн жилүүдээ эргэцүүлнэ.

Хил нутгийн зам харилцаа амаргүй, мэдээлэл холбоо муу байсан бол улс орны хөгжлийг даган амьдрал дээшилж, нар салхиар цахилгаан гаргах болсон байна. Мэдээлэл холбоо ч сайн болж, хилийн хамгаалалтын нөхцөл ч сайжирсан аж.

- Би энэ нутагт төрсөн хүн. Нутгаасаа салж чадахгүй. Би хилийн цэрэгт алба хаасан хүн, нутгаа сахиж хамгаалах үүрэгтэй гэлээ.

Энэ нутагт насаараа мал, хил хоёроо харж суусан  Адьяа, Наранцэцэг нарын бүхий л үйл нь үнэтэй эрхэм. Тэдний эх улсдаа барьсан хамгийн нандин бэлэг, хамгийн их хариуцлага билээ.

Зохиогч:Нийтлэл: Мөнхбаяр
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:628
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой