Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Азийн соёлын тоглолт энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ

Азийн соёлын тоглолт энэ сарын 16-нд Бээжингийн Олимпийн паркийн баяр ёслолын талбайд боллоо.

    1500 гаруй уран бүтээлч дуулан бүжиглэж, иргэд даган баясч, уухайлах дуу, дуу хөгжимтэй сүлэлдэн нэгдэж, нэг км урт Олимпийн паркийн өргөн чөлөө Азийн соёлын баяр баясгалангийн далай болсон мэт санагдана.

Энэхүү аяллын арга хэмжээ “Хятадын өнгө төрх”, “Азийн хэв маяг”, “Нанхиадын дуулал”, “Бээжинд тавтай морилно уу” гэсэн дөрвөн хэсгээс бүрджээ. Хамгийн түрүүнд “Хятадын өнгө төрх” тоглолт болж, үүний дараа 16 тоглолтын багаас бүрдсэн “Азийн хэв маяг” олон улсын багийн тоглолт болов. Өмнөд Солонгос, Шри Ланка, Энэтхэг зэрэг орнуудын уран бүтээлчид тансаг хувцсаар гоёж, зарим нь бүжиглэн, зарим нь циркийн үзүүлбэр үзүүлж, зарим нь дуулж, бас зарим нь үзэгчид рүү гар даллан инээмсэглэж, хүн олны урсгал дунд алга ташилтын чимээ сонсогдоно.

“Нанхиадын дуулал” багт Хятадын 10 муж, Өөртөө Засах Орон, хотоос ирсэн багууд оролцсон юм. Өвөр Монголын Хөвөөт шар хошууны Улаанмөчир чуулга, Янь Бяний дуу бүжгийн чуулга нь үндэсний онцлогт бүжгээ толилуулж, Хятадын соёлын олон талт чанарыг харуулсан байна.

Хамгийн сүүлд “Бээжинд тавтай морилно уу” багийн үзүүлбэр болж, 60 загвар өмсөгчийн дундуур 40 роликоор гулгагч сүлжилдэнэ. Загвар өмсөгчдийн намуун үзүүлбэрүүд нь роликоор гулгагчдын хөдөлгөөнт үзүүлбэртэй хослон, үүх түүх орчин цагийн соёлтой нэгдэн уусалцсаны бэлгэдэл болж байна.

 - Энэ нь Бээжингийн Олимпийн паркийн баяр ёслолын талбай байгуулагдсанаас хойшхи хамгийн том, оролцсон улсын тоогоор хамгийн олон, өргөн дэлгэр үйл ажиллагаа болж өнгөрлөө гэж Бээжингийн дуу урлагийг дэмжих компаний ерөнхий захирал Жан Хайжюнь ярьсан юм. Тус арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн төсөв төлөвлөгөө боловсруулж, нийт 100 гаруй удаагийн хурал хийсэн байна.

Энэхүү арга хэмжээ энэ сарын 16-наас 22-ныг хүртэл үргэлжлэх ба өдөр бүр 10:00 цаг, 16:00 цагт Олимпийн паркийн өргөн чөлөөнд уран сайхны тоглолт болох юм байна.

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:471
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой