”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эх хүүгийн зүрхний тангараг

Эх хүүгийн зүрхний тангараг

  Галуудын ганганаа холдон холдсоор анир тасрав. Орчин тойрон нам гүм. Хааяа нэг хуй салхи хуйлран өнгөрнө. Хүн байтугай араатан амьтан ч тогтохгүй энэ нутагт Нямаа настны зүрхэн тангаргаа өргөсөн энхийн манааны зогсоол нь юмсан.

Нямаа настан 70 насыг давж, хилийн манааны ажлыг хүү нь залгамжилсан ч насан турш хийсээр ирсэн ажил учраас дасчихсаныг яана. Түүгээр ч барахгүй ахмад намын гишүүний хувьд өөрийн хариуцлагаа гүйцэтгэж л явна гэж бодно. Нямаа тэнтэр тунтар алхсаар гэрийн баруун тал дахь уулын оройд гарав. 10 км-ын зайтай байгаа хилээр нүд хаяж саравчилна. Нүдний зовхийг нь дагаж буусан гүн гүн үрчлээс нь түүний туулж ирсэн амьдралын бор зураг болж харагдах юм. Тиймээ, настан маань хилчин хэмээх алдраа 49 жил гомдоолгүй өргөж явсан билээ.

     Хил тайван тогтуун, настан эргэн тойрноо нүд алдалгүй бараална. Уул толгод, говь хөндий, хад чулууд аль нь ч настанд танил дасал. Эргэн тойрноо харсаар настны нүд тэртээх зүүн зүгт сүндэрлэх өндөр уулан дээр тогтов. Хөл муудсанаас хойш дахиж тэр ууланд гарч чадаагүй билээ. Тэр уул бол настны тухайн жилийн харуулын газар нь билээ. Настны нүдэнд өчигдрийн дурсамж нь зураг шиг дэлгэгдэнэ. Түүний түүх 1971 оноос эхэлнэ. Тэр жил Нямаа 25 настай байлаа. Багаасаа хил сахиулах зорилгоор өрхийн цэрэг байгуулж Нямаа нэр хүндтэйгээр өрхийн цэрэгт сонгогдсон байлаа. Хилд мордох цаг боллоо. Өрхийн цэрэгт орсон хүмүүс улаан цэцэг зүүж мордоход бэлэн. Хурсан олны биширсэн харцан дор өрхийн цэргүүд өөр өөрийн манаандаа гарлаа. Түүний нэг нь Нямаа байсан юм. Аугаа их яруу алдрын дор гурван настай нялх хүүтэйгээ хамт Дэрсэн Худаг хэмээх нутагт хилчин болсон нь энэ билээ.

Хил манана гэдэг нэр хүндтэй. Гэхдээ түүний цаана нуугдаж байгаа эл халыг Нямаа туулсаар ирлээ. Тухайн үед өрхийн цэргийн сургалт явуулна, өдөр нь сургалт хийнэ, шөнө нь манаанд гарна. Аагим халуун зун ч тэр, тэсгим хүйтэн өвөл ч тэр манааны ажил нэгэн л хэвээр үргэлжилнэ.

      Тэмээ унан хил дагаж цагдана. Өрхийн цэргийн цаг ямагт биеэсээ салгалгүй авч явдаг нь буу. Бууг биеэсээ салгаж болохгүй гэсэн хатуу алба үүрэгтэйй. Унтахдаа ч буугаа тэврээд унтана. Нэг шөнө ч сэтгэл амар унтахгүй. Сэрэмж гэдэг хамгийн чухал байлаа. Энэ бүхнийг Нямаа туулан ирсэн. Ажилдаа сайн, хариуцлагатай байснаар 1975 онд Нямаа намын гишүүнээр элсэн оржээ.

1986 оноос Нямаа настны хүү Хаданбөх ээжийнхээ ажлыг залгамжлан хилийн манаачаар ажиллаж эхэлсэн юм. Өрхийн цэргээр ирсэн айл өрхүүд ч нүүж явсаар одоо Нямаагийнх гэх ганц л айл үлджээ. Тэднийхэн “Хил дагуу амьдарч байгаа хил хамгаалах нэг одон зэрэглэлийн бэхлэлтийг өрх”, “Шилдэг хилийн ард”, “Шилдэг хил хамгаалагч” гэсэн олон олон нэр хүндтэй шагналаар шагнуулж байв.

Эх хүүгийн зүрхэн тангараг – хил сахих.

 

Зохиогч:Түмэн, Багана
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:579
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой