Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

ДЭЛХИЙН МОНГОЛ ТУУРГАТАН ХҮҮХДИЙН АРДЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛНО

ДЭЛХИЙН МОНГОЛ ТУУРГАТАН ХҮҮХДИЙН АРДЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ ХОЁР ДАХЬ УДААГАА БОЛНО.

 

“Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-аас Дэлхийн Монгол туургатан хүүхдийн ардын урлагийн их наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.  Өнгөрсөн жилийн наадамд 200 гаруй бяцхан авьяастнууд оролцож, авьяас чадвараа сорьсон. Энэ жилийн хувьд наадам илүү өргөжин 500 гаруй хүүхэд оролцох юм байна. Тухайлбал өнгөрсөн жил Өвөр Монголоос 70 гаруй хүүхэд оролцож байсан бол энэ жил 200 орчим авьяастан оролцохоор болоод байна. Түүнээс гадна Буриад, Халимаг, Тувагаас төлөөлөгчид оролцох төлөвтэй байна. Мөн ОХУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны зүгээс тэмцээнийг дэмжиж оролцохоо илэрхийлсэн гэж “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-ын тэргүүн О.Лхагважав мэдээллээ.

Мөн өнгөрсөн жилийн наадамд Өвөр Монголын Одон телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн “Нахиа” студийнхэн дэмжиж оролцсон. Энэ жил ч мөн хамтран ажиллах юм байна.

Хэвлэлийн бага хуралд “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-ын ТУЗ гишүүн П.Сүхдамба, ӨМӨЗО-ын дуучин, Монгол улсын СУИС-ийн урлаг судлалын докторант Б.Анар, БСШУСЯ-ны Соёл Урлагийн Газрын Тайз, циркийн урлагийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, ӨМӨЗО-ы Улаанцав аймгийн Олон улсын Морин хуурын боловсролын сургуулийн захирал Өргөн /Wurigen/, “Соёмбо” уран бүтээлийн нэгдлийн гүйцэтгэх захирал, “Түмэн эх” чуулгын дуучин С.Нэргүй нар оролцлоо.

Дуучин Б.Анарын хувьд Монгол Улсын СУҮИС-д магистрын зэрэг хамгаалсан, одоо докторантаар суралцаж буй. Өмнө нь Өвөр Монголдоо Цэргийн чуулгын гоцлол дуучнаар ажиллаж, мөн ардын урлаг, уртын дууны чиглэлээр хүүхдүүдэд зааж сургадаг. Тийм учраас шавь нараа илүү сурган хөгжүүлэхээр Монголчуудтайгаа хамтран ийм наадам зохион байгуулах болсон гэнэ. Олон улсын Морин хуурын боловсролын сургуулийн захирал Өргөн /Wurigen/ мөн ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ийнхүү олон улсын наадам зохион байгуулж буйд талархан дэмжин оролцож байгаагаа илэрхийллээ.

Наадам 2019 оны 07-р сарын 22, 23-нд “Улаанбаатар чуулга”-ын байранд болно.

Наадмыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “ОДОН” телевиз, Уран бүтээлийн “СОЁМБО” нэгдэл зэрэг байгууллагууд дэмжин, хамтран зохион байгуулж байгаа аж.

Зохиогч:А.Ану
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:577
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой