Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ли Фүшэн: “Би бийрээ аваад бие, сэтгэлээрээ зурж эхлэхэд сая тайвширдаг

Ли Фүшэн: “Би бийрээ аваад бие, сэтгэлээрээ зурж эхлэхэд сая тайвширдаг.

Хятадын Жянси мужийн Личуань шяньд төрж өссөн Ли Фүшэн гурван настайдаа саа өвчтэй хэмээн оношлогдож, амьдрал ядуу буурай, эмнэлгийн нөхцөл байдлаас шалтгаалан сайн эмчилгээ хийлгэж чадаагүйгээс баруун хөл нь гэмтэж хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Алхаж гишгэх, гарч ороход ч хүндрэлтэй болсон ч тэрээр зураг зурах хоббигоо хаясангүй. Тэрээр: “Би бийрээ аваад бие, сэтгэлээрээ зурж эхлэхэд сая тайвширдаг” хэмээн ярьсан гэдэг.

Ли Фүшэн хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч үүнийгээ үл хайхран зөөгч, засварчин хүртэл хийж үзсэн аж. Харин тэр нэг жил хайртайгаа учирч, охинтой болжээ. Хэдийгээр тэдний гэрлэлт амьдралынх нь эцсийн мөч хүртэл үргэлжлээгүй ч Ли Фүшэн амьдралынхаа зорилгыг алдаагүй юм. Тэрээр зураг зурах мөрөөдлөө үргэлжлүүлж, хэзээ нэгэн өдөр өөрийнхөө хүчээр амжилтад хүрнэ хэмээн итгэж байна. 


2013 онд Фүшэн орон нутгийн захиргааны дэмжлэг, тусламжтайгаар богино хугацаанд мэргэжлийн зураач болжээ. Өдгөө тэрээр өөрийн урлантай болсон бөгөөд жилийн орлого нь 30.000-40.000 юаньд хүрсэн аж. Фүшэн “Охин маань өдрөөс өдөрт эрүүл саруул өсч байгаад би үнэхээр баяртай байдаг. Хэдийгээр би одоо ядуу байхаа больсон ч хараахан баяжчихаагүй байна. Би охиндоо сайн сайхан өдрүүдийг бэлэглэмээр байна. Энэ бол миний хамгийн том хүсэл” хэмээн ярьжээ.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуа аенетлаг
Мэдээ үзсэн:451
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой