Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

98 настай алдарт хятад эмч: - Урт наслах нь удамшил биш харин амьдралын дадал зуршлаас хамаарна

98 настай алдарт хятад эмч: - Урт наслах нь удамшил биш харин амьдралын дадал зуршлаас хамаарна.

98 настай Чэнь Түнюүн гуай нэр хүндтэй хятад эмч юм. Тэрээр 100 насыг дөхөж яваа ч долоо хоногт 4 өдөр ажилдаа явж, өдөр бүр 2000 алхам алхаж спорт хийдэг гэнэ. Тэрээр ярихдаа: - Миний удам угсаанд 60 нас хүрсэн хүн байхгүй. Харин би 98 насалж байна. Урт наслах нь удамшил биш гэж хэлжээ.

Чэнь гуайн эрүүл, урт наслах, цог жавхаатай байх, хөгшрөлтийг удаашруулах аргуудаас та бүхэнд хүргэж байна.

1.  Урт наслахад сэтгэлийн амар амгалан хамгаас эрхэм. Нам тайван, баяр жаргалтай байх. Чэнь гуай тайван тогтуун, цайлган цагаан зантай.

2. Өдрийн гурван хоол ундаа зохицуулж, хүнсэндээ бүр их анхаарах хэрэгтэй. Өглөө бүр өлөнгөөрөө нэг аяга ус ууна. Чэнь гуай өглөө бүр Америк хүн орхоодойтой ба шүр унжлагатай нэг аяга ус уудаг. Америк хүн орхоодой ба шүртэй ус нь бөөрний үйл ажиллагаа муу хүнд их сайн. Бөөрний үйл ажиллагаа муу хүн хөлс их гарах, цог сүлдгүй, бие сул, ам хатах, амархан мартах, нуруу өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин дотор халуунтай хүн ууж болохгүй. Мөн Чэнь гуай өглөө бүр сүү, нохойн шошуу, боорцог, жимс иддэг. Долоо хоногт 2 өндөг иддэг. Жимс идэх нь өтгөн хатахаас сэргийлнэ. Өдрийн хоолны үеэр олон өнгө алагласан жимс ногоо иддэг. Улаан өнгөтэй хаш, шар лууван, цагаан өнгөтэй буурцгийн ээдэм, загас зэрэг. Өдрийн хоолоо цадталаа идэж болохгүй, харин 7-8 хувь идэж, сайн зажилж иднэ. Оройн хоолондоо ч хүнсний ногоо иддэг, бас бүхэл үр, ногоон буурцаг, шар буурцаг, бор будаа зэргийг хольж болгосон шингэн будаа ч иддэг. Үүнээс гадна орой бүр нэг чавга, хушга иддэг ба 21:00 цаг гэхэд жүрж иддэг.

3. Нүүр царайг гоо сайхан болгоход зөв хооллолт чухал. Чэнь гуай нүүрэндээ олон зүйл түрхэхгүй. Харин Америк орхоодойтой, сувдны нунтаг, витамин E-ийн орцтой өөрөө хийсэн саван хэрэглэдэг аж.

4. Чэнь гуай залуу байхдаа өдөр бүр 5000 алхам алхдаг байсан бол одоо өдөр бүр 2000 алхам алхаж байгаа аж. Өдөр тутмын хөдөлгөөн, дасгал урт наслахад хамгаас чухал аминдэм.

5. Амьдралынхаа он жилүүдийг уртасгахын тулд хангалттай унтаж амарч байх нь чухал. Өдөр бүр тогтсон цагт унтаж, босох нь бие махбодыг тэнцвэртэй байлгах нэгэн сайн дадал болдог.  Чэнь гуай өглөө бүр 06:00 цагт босон, орой бүр 23:00 цагаас өмнө амардаг. Хэдий их ажилтай ч унтаж амрахыг баталдаг хүний нэг. Нойр дутвал нүүрний өнгө муухай болдог. Тэрээр усны эргэлтэд муу гэж байлаа. Унтахаас өмнө хөлөө халуун усанд хийж ядаргаагаа тайлах нь биеийн эрүүл мэндэд тустай юм.

Та амьдралдаа хэвшүүлж чадвал нас ахих тусам таны  өмнө зайлшгүй тулгарах асуудлуудыг хялбархан шийдэж, таны амьдрал болон ажил үйлс тань баяр баясгалантай байх болно. Бид таныг энэ бүхнийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:GNR
Мэдээ үзсэн:357
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой