Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Салшгүй хувь барилдлага

Статистикаас үзэхэд 2017 оны байдлаар нийт 480.9 мянган гадаад оюутнууд Хятадын их дээд сургуулиудад суралцаж байгаа бөгөөд хамрах цар хүрээний өсөлт нь хоёр жил дараалан 10 хувиас дээш үзүүлэлт гарсан байна. Хятадад ирж суралцах гадаад оюутнуудын тоо нэмэгдсэнээр Хятад улс Азийн хамгийн том гадаадын оюутнуудын зорин ирдэг улс болсон юм. БНХАУ-д суралцаж буй гадаад оюутнууд болон Хятад улс хоёр салшгүй төөрөг тавилантай болж, мөн Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Хятад улсад суралцах том мөрөөдөл

Мэй Хуа шинэ хичээлийн жил эхэлснээр сурлагын шинэ үүрэг даалгавартай болов. Хятад хэл түүний хамаг сонирхлыг татаж байгаа хэдий ч тэрээр хятад хэлийг сурах нь тийм ч хялбархан зүйл биш гэдгийг мэдэрч байлаа.

Хятадад суралцах мөрөөдлөө биелүүлэв

Мэй Хуа Бээжингийн Хэл Соёлын Их Сургуулийн харьцуулсан уран зохиол, дэлхийн уран зохиолын чиглэлээр докторт суралцаж буй. Тэрээр аль эртнээс Хятад хэлний багш болохыг мөрөөдсөөр ирсэн юм.

Би бол Египет хүн. 1958 оны эхээр Египетэд Хятад хэл сурч эхэлсэн. Өдгөө хятад хэлний сургалтын 60 жилийн түүхтэй болоод байна. Миний бие Хятад хэлний сургалт явуулсан тийм урт удаан түүхтэй Египет орноос ирсэн болохоор Хятад хэлний багш болох мөрөөдөлгүй байж яаж болох билээ. Миний эх сургууль болох Египетийн Аин Шамс их сургууль бол Египетэд хамгийн анх хятад хэлний сургалт явуулсан сургууль гэж Мэй Хуа сэтгэл догдлон ярьж байлаа.

Айн Шамсын Их Сургуулийн Хэл соёлын Сургуулийн Хятад хэлний ангийг онц дүнтэй дүүргэсэн Мэй Хуа сургуульдаа туслах багшаар ажилласан байна.

Египетийн оюутнууд хятад хэлийг сурахад маш сонирхолтой төдийгүй эртний түүхэн улбаатай Хятад улсын талаар их сонирхдог гэдгийг Мэй Хуа олж мэджээ. Тэд Хятадын түүх, хоол хүнс, күнфү, эдийн засгийн хөгжил, уламжлалт ёс заншил зэрэгт маш их сэтгэл татагддаг байна.

Мэй Хуагийн тод санаж буйгаар түүнийг нэгдүгээр курсын оюутнуудад Хятад хэлний хичээл орох үеэр оюутнуудаас: - “Хятад Улс” гэх хоёр үгийг сонсмогц та нарт юу бодогдож байна гэж асуухад: - Хятадад луу, банш, савх, цагаан сар, хятадын уламжлалт анагаах ухаан, цагаан хэрэм, күнфү, Bruce Lee, Jackie Chan. Хятадууд математикт сайн байдаг гэх зэргээр хариулах нь Мэй Хуад маш сайхан санагддаг гэнэ. Хятад хэл заах маш сонирхолтой. Тийм учраас Мэй Хуа Хятадад ирж хэлээ гүнзгийрүүлэн суралцахаар шийдсэн бөгөөд Хятад хэлний сургалтын ур чадвараа шат ахиулах хүсэлтэй.

Хятад хэлэнд хайртай учраас Хятад улсад хайртай болсон

Мэй Хуа хятад хэлийг сураад 10 орчим жил болж байна. Хэдийгээр хятад хэлийг сурч мэдсэн урт хугацааны түүхтэй ч гэсэн одоог хүртэл Хятад хэл сурахад хялбар хэл биш гэсэн бодолтой хэвээр байна. Мэй Хуа:

Хятад хэл сурахад бэрхшээлтэй байгаа нь ихэвчлэн дуудлага

болон бичгийн аль алинд байдаг. Эдгээр хоёр тал миний эх хэлнээс, ялангуяа хэл авианы системээс маш ялгаатай гэж хэлж байлаа.

Хятад хэлийг анх сурах үед дуудлага болон бичих нь түүнд маш хүндрэлтэй санагдсан. “Энэ олон ханзыг яаж цээжлэх вэ? Хятад хүмүүсийн ярих нь маш хурдан, хэрхэн ойлгох вэ? Ялангуяа ам нээн Хятад хүмүүстэй ярихыг бүү хэл” эдгээр асуудлууд нь Мэй Хуагийн толгойд эргэлдсээр байсан юм. Мэй Хуа:

Айн Шамсын Их Сургуулийн Хэл соёлын сургуулийн Хятад хэлний

ангийн багш нар хятад хэлний дүрэм заах, орчуулах тал дээр маш мундаг. Би багш нартаа их баярлаж явдаг, тэдний дэмжлэг, туслалцаагүй бол би дээр хэлсэн бэрхшээлүүдээс гарч чадахгүй юм гэж ярьлаа.

Багш нарынх нь сургалтаас гадна, Мэй Хуа өөрөө Хятад улсыг сонирхдог байсан нь Хятад хэл сурах явцад тулгарч байсан бэрхшээлийг даван туулахад нь түүнд урам зориг өгсөн юм.  Мэй Хуа өдөр тутмын амьдралдаа хятад хэлээр ярих төдийгүй Хятад хэл сурч байгаа Египетийн оюутнуудтай идэвхтэй харилцдаг.

Хэрэв нэг улс орны түүх, соёлыг ойлгохыг хүсч байвал тухайн орны

хэлийг  эхлээд сурах хэрэгтэй. Хэл бол зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл биш, туршлага, уламжлал, мэдлэгийн дамжуулалт гэж Мэй Хуа хэлж байсан юм. Энэхүү үзэл бодол нь түүнийг Хятад хэлэнд нэн илүү хайртай болгосон.

Хятадын соёлыг гүнзгий ойлгохыг хүсэж байна.

Мэй Хуа дөрвөн жилийн турш Хятадад суралцаж байна. Зөвхөн хятад хэл суралцахыг хүсдэг төдийгүй Хятадын соёлын талаар илүү ихийг мэдэхийг хүсч байна.

Хятадад суралцаж буй гол зорилго маань хятад хэлний түвшингээ

дээшлүүлэх төдийгүй Египет улсад сурч байсан хятад соёлыг биерээ мэдрэхийг хүсэж байна гэж Мэй Хуа мөн хэлсэн юм. 

Хятадад ирэхээсээ өмнө Мэй Хуа сурах бичгээр дамжуулан Хятадын соёлыг ойлгож, Хятадад ирснийхээ дараа хятад соёлд практик дунд гүнзгий судалж байна.

Мэй Хуагийн судалгааны чиглэл нь харьцуулсан уран зохиол, дэлхийн уран зохиол юм. Тэрээр:

Хятадад ирснийхээ дараа би Хятадын уран зохиол дахь Хятадын

ард түмний дүр төрхийг ойр зайнаас анхааралтай ажиглахыг бодож байна. Мөн үүний зэрэгцээ суралцаж байх хугацаандаа Хятадын хоолуудыг амталж үзэхийг хүсэж байна. Хятадад миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зүйлүүд нь Хятад хүмүүсийн ахмадаа хүндлэх, гэр бүлийн эе эвийг эрхэмлэх, даруу зан зэрэг дэг ёсууд. Хятад улс уламжлалт соёлоо маш сайн хадгалж байна гэж ярьлаа.

Найруулагч:Bandi
Эх сурвалж:http://edu.china.com.cn
Мэдээ үзсэн:43
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой