”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадад хятад хэл сурсан 14 жил

Хятадад хятад хэл сурсан 14 жил

Бай Мэй Иранаас Бээжингийн Хэл, соёлын их сургуульд хятад хэлээр докторт суралцаж байна. Тэрээр 2005 онд нөхрөө дагаж ирснээс хойш өнөөг хүртэл нэгэнт 14 жил болжээ.

Бай Мэй (Баруун талаас 3 дахь)болон доктор найзуудтайгаа хамт Бээжингийн Хэл соёлын их сургуульд татуулсан дурсгалын зураг

“Нөхөр маань хамгийн анхны хятад хэлний багш”

2005 онд Бай Мэй анх Хятад улсад ирэхдээ хятад хэл мэдэхгүй тул  юу ч хийхэд хэцүү байсан. Зөвхөн "би мэдэхгүй", "би чамд хайртай" гэж хэлж чаддаг байжээ.

Бай Мэйгийн нөхөр хятад хэлээр ярьдаг болохоор Хятадад  амьдрахад асуудал биш ч тэрээр бусадтай харилцаж чадахгүй байгаа нь эвгүй санагдаад нөхрөөрөө хятад хэл заалгаж эхэлсэн. Бай Мэй: Манай нөхөр миний Хятад хэлний анхны багш. Тэр Хятад хэлний галигаас эхлэн нэг нэг ханз хүртэл заасан. Манай нөхөр багш, би сурагч нь. Тэр маш хариуцлагатай, өдөр бүрийн үдээс хойш надад Хятад хэлний яриа болон бичгийн хичээл ордог гэж ярьлаа.

Бай Мэй Хятад хэлийг практикаар сурахыг хүндэтгэдэг бөгөөд нөхөр нь маш олон ханзыг өдөр тутмын амьдрал дунд заадаг. Бай Мэй ихэнхдээ хятад хүмүүстэй үнэ хаялцан наймаа хийх явцдаа хятадаар ярьж дадлага хийдэг байв. Энэ нь түүнд маш сонирхолтой санагддаг. Тиймээс нөхөр нь “үнэ хаялцан наймаа хийх” талаар тусгайлан хичээл орсон байна.

Манай нөхөр надад хэлэхдээ “Хятад хүмүүс чиний хэлэхийг ойлгож байвал зөв ярьж байна гэсэн үг” гэж Бай Мэй хэлсэн юм. Тэрбээр нөхрийнхөө хэлсэн үгийн стандартаар хятад хэлний дадлага хийж, хятад хүмүүст өөрийн яриаг ойлгуулахыг хичээдэг. Бай Мэй сурвалжлагын явцад Хятад хэлний яриа, илтгэх чадвар нь маш сайн байгааг олж мэдсэн юм.

“Хүүхдээ төрүүлсэн тэр өдөр л хичээлдээ очоогүй”

Хятадад магистрт суралцаж байхдаа Бай Мэй маш их хичээн сурдаг байв. Зөвхөн эхний гурван оюутан тэтгэлэг авах боломжтой гэдгийг мэдээд тэрээр илүү хичээн суралцаж, тэтгэлэг авахыг хүсдэг байлаа. Бай Мэй дүнгээрээ ангидаа 2, 3 дугаар байранд ордог. Энэ тухайгаа ярихад маш урамтай.

Бай Мэй хоёр дахь хүүхдээ олоход магистрт сурч байсан бөгөөд хэдийгээр жирэмсний хугацаанд бие нь тавгүй байсан ч өдөр бүр хичээлдээ суусан байна.

Намайг хүүхдээ төрүүлэхийн өмнөх орой багш маань хичээлдээ суух хэрэггүй гэж Вичатаар ярьсан. Гэвч би түүнд “хичээлдээ сууж чадна” гэж хэлсэн юм. Эцэст нь би багшийн ятгалгаар хичээлдээ очоогүй. Зөвхөн тэр л өдөр хичээлдээ очоогүй юм. Миний санаж буйгаар шалгалтын үеэр би хүүхдээ төрүүлээд удаагүй байсан болохоор хүүхдээ тэврэн очиж, хүүхдээ аргадахын зэрэгцээ шалгалтаа өгч байсан гэж Бай Мэй ярьж байлаа.

Бай Мэйгийн хичээл зүтгэлийн хариуд түүний хятад хэлний түвшин өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа. Магистраа төгсөх үед тэрээр бусад гадаад оюутнуудад хятад хэлний гэрийн багш хийж байв. Бай Мэй хоёр жил гэрийн багш хийсний дараа дахин үргэлжлэн суралцах сонирхолдоо хөтлөгдөн Бээжингийн Хэл соёлын их сургуульд докторантурт элсэн орсон байна.

“Хятад улс миний хоёр дахь эх орон”

Бай Мэйгийн тухай эрэгцүүлэхэд Хятадад анх ирээд төдийлэн удалгүй анхны хүүхдээ төрүүлсэн. Тухай үед ойр дотных нь хүмүүс дэргэд нь байхгүй, өөрөө хүүхэд өсгөх ямар ч туршлагагүй байв. Хөршийн эгч нар нь түүнд хүүхэд хэрхэн өсгөх, өвдвөл яах тухай зөвлөдөг.

Сайхан сэтгэлтэй хөршүүдийнхээ дэмжлэгээр хүнд бэрх өдөр хоногуудыг даван туулсан байна. Хятадад ирснийхээ дараа миний хамгийн их мэдэрсэн зүйл хятад хүмүүсийн найрсаг, зочломтгой зан юм гэж Бай Мэй ярьлаа.

Тэрээр Хятадын цагаан сард маш их дуртай. Анх Хятадад ирэхэд хятад хоол унданд дасахгүй байв. Тухайлбал, халуун ногоо Хот Пот идэж чадахгүй байсан бол харин одоо дуртай хоолных нь нэг болжээ. Бай Мэй: Хятадын бууз, баншийг идэх дуртай, бас хийж чаддаг болсон. Мөн гэртээ өөр хятад хоол ч хийдэг. Хятад бол миний хоёр дахь эх орон. Би Хятадад маш олон жил амьдарсан. Энд маш үзэсгэлэнтэй, олон сонирхолтой газрууд бий. Би Бээжингийн хавар, намрын улиралд дуртай гэж Бай Мэй ярьсан юм. 

Найруулагч:Bandi
Эх сурвалж:http://edu.china.com.cn
Мэдээ үзсэн:202
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой