Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай уулзлаа

Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай уулзлаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн захирал хатагтай Ли Вэй болон Монгол Улсын Их Хурлын гишүүн хатагтай Н.Оюундарь нар саяхан уулзаж хоёр улсын соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Их Хурлын гишүүн хатагтай Н.Оюундарь уулзалтын үеэр Хятад Улс саяхан "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны хоёрдугаар дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ. Мөн тэрээр сүүлийн жилүүдэд соёл, аялал жуулчлал зэрэг салбаруудын хамтын ажиллагаа эрчимтэй гүнзгийрч, тэр дундаа Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа улам бүр бэхжиж байна. Миний сонгогдсон тойрог бол Сэлэнгэ аймаг бөгөөд бидний зүгээс БНХАУ-ын ЭСЯ болон хоёр улсын орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж шинэ шатанд гаргахаар хамтдаа хичээхэд бэлэн байна. Мөн Сэлэнгэ аймгийг Хятадын талын холбогдох байгууллагатай нягт харилцаа тогтоон хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад түлхэц өгөх болно гэлээ.

Соёлын зөвлөх хатагтай Ли Вэй, Хятад Монгол хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбарыг шинэ түвшинд гаргах нь хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцоо бөгөөд хоёр улсын ард түмний нийтлэг хүсэл юм. ЭСЯ-ны зүгээс Монгол Улсын Их Хурал болон орон нутагтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр улсын ард түмний нөхөрсөг харилцааг тасралтгүй нэмэгдүүлэхэд түлхэц өгөн ажиллаж байна гэв.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:Синьхуа аенетлаг
Мэдээ үзсэн:462
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой