Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятадад амьдрах нь миний амьдралын гэрэл гэгээ

Хятадад амьдрах нь миний амьдралын гэрэл гэгээ

Би Польшоос ирсэн Пэтэр. Хятад нэр маань Пи Тэ. Шанхайн Олон Улсын Хэлний Их Сургуульд докторт суралцаж байна.

Пэтэр(өмнө талд эхний баруун талаас 1 дэх)ангийн хамт олонтойгоо

Би Хятад улстай 2011 оноос эхлэн хувь зохиолтой болсон. Тэр жил Польшийн сайн найз маань Бээжин, Ши-Ань хотоор намайг дагуулж 10 хоногийн аялал хийсэн юм. Тус удаагийн аяллаар миний бие Хятад орон яруу тансаг соёлтой улс болохыг мэдэрсэн. Урьд нь зөвхөн ном, зурагт болон бусад хүмүүстэй ярилцах явцдаа Хятадын тухай бага сага л ойлголттой байлаа. Тэрхүү арван өдрийн аяллаар миний бие Хятад хэл сурах сонирхолтой болсон юм. Эх орондоо буцсаны дараа энэ бодлоо бодит болгож, 2012 онд Тяньжиний Политехникийн Их Сургуульд нэг жилийн хугацаатай хятад хэл суралцаж эхэлсэн.

Би Шанхайн Олон Улсын Хэлний Их Сургуультай 2014 оноос хувь зохиолтой болсон. Одоо би Хятадад гурав дахь удаа ирж байна. Шанхайн Олон Улсын Хэлний Их Сургуулийн оюутан болсноороо маш их бахархдаг.

Анх Шанхайд ирээд уур амьсгалд нь дасахгүй, хичээл эхлээд удалгүй уушгины хатгалгаа авсан. Уушгины хатгалгаа маш хүнд тусаж, би өдөр бүр эмнэлэгт эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй болсон. Эмнэлгийн тарилгын өрөөнд 100 гаруй суудалтай. Тэдэн дунд би цорын ганц гадаад хүн байлаа. Нэг удаа уушгины хатгалгаа авсан Хятад өвчтөн миний хажууд ирж суув. Тэрээр намайг ганцаараа тариа хийлгэж байгааг хараад надад урмын үг хэлж, хүндрэл бэрхшээлийг даван туулахыг урамшуулан дэмжсэн нь сэтгэлийг минь их хөдөлгөсөн. Ярилцаж байхдаа түүнийг “Жю Гэ” гэж дууддагийг мэдсэн бөгөөд бид хоёр Вичат найзууд болж тариагаа дуусгаад хамт хоолонд орсон юм.

Намайг эмчилгээ хийлгэж байх хугацаанд Шанхайн Олон Улсын Хэлний Их Сургуулийн Гадаад оюутнуудын албаны ажилтнууд болон багш нар маш их тус болсон. Жишээлбэл, даатгалын компанитай холбоо барин даатгал авах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, бууж өгөхгүй байх, ангид буцаж очих хүртэл надад тусалсан.

Өвчин эдгэрсний дараа би Жю Гэтэй уулзсан. Жю Гэ миний Хятад ах болсон бөгөөд түүнтэй харилцаж байхдаа хятад хүмүүсийн халуун дотно, найрсаг занг мэдэрсэн. Тэр надад өв зузаан Хятадын соёлын тухай чамгүй зүйлийг танилцуулсан. Мөн түүгээр дамжуулж маш олон хятад найзуудтай болж олон газруудаар аялсан юм.

Миний бие одоо хүртэл анх удаа түүний гэрт очиж зоог барьсан тэр үеийг мартаж чаддаггүй. Жю Гэгийн гэрт зочлоход өөрийн гэртээ ирсэн юм шиг л санагдсан. Мөн тэрээр наймаг гэр бүлийн нэг гишүүнээрээ үздэг бөгөөд намайг үргэлж урамшуулан дэмждэг.

Жю Гэ миний хятад ах, би мөн Хятадад гэртэй болсон. 2018 онд Миний “Хятад гэр бүл”-ийн хүмүүс Польшид очиж манайхаар зочлон, ээж аавтай маань уулзсан. Тэр гайхалтай мөчүүдээр би тэдэнд Польшийн соёлыг танилцуулсан. Харин тэд Хятадын соёлыг танилцуулж, манайхан Хятадын тухай илүү гүнзгий ойлголттой болсон.

Жю Гэ миний Хятадын соёлын сайн багш маань гэж бодож явдаг. Түүний дэмжлэгээр миний хятад хэлний түвшин дээшилж, Хятад, цаашлаад Шанхайд хайртай болсон. Түүнтэй танилцсанаас хоёр жилийн дараа би Хятад улсад үргэжлэн үлдэхээр шийдэж, Шанхайн Олон Улсын Хэлний Их Сургуульд гүнзгийрүүлэн суралцахаар болсон юм.

БНХАУ-ын Засгийн газраас санхүүжилт авсны ачаар би тэтгэлэг хүртсэн. Шанхайн Олон Улсын Хэлний Их Сургуулийн Олон улсын харилцааны доктор оюутан болсондоо баярлаж явдаг. Би энэ боломжийг ашиглан төрөл бүрийн эрдэм шинжилгээний ажилд бүрэн оролцохын зэрэгцээ шимтэн суралцах болно. Докторт суралцаж байх хугацаандаа  би Хятадын соёлын гайхамшгийг гүнзгий мэдэрч, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн чадварлаг боловсон хүчинтэй танилцан, ирээдүйд хятад соёлын дамжуулалтад өөрийн хувь нэмрээ оруулна.

Жю Гэ шиг хятад найзтай болсондоо би өөрийгөө маш азтай хүн гэж боддог. Түүнээс гадна, миний бусад хятад найзууд, багш нар маань надад маш олон боломжуудыг бий болгож, миний амьдралыг өөрчилсөн.

БНХАУ-д ирж байгаа гадаадын иргэн бүр Хятадтай өөрийн өвөрмөц хувь тавилантай байж, энэ хувь тавилангийн ачаар Хятадад амьдралаа гэрэлтүүлж, ирээдүйг гэрэлтүүлэхийг би хүсэж байна.

Найруулагч:Bandi
Эх сурвалж:http://edu.china.com.cn
Мэдээ үзсэн:64
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой