Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

”Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе-Хятад, Монголын найрамдал” төслийн нээлт боллоо

”Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе-Хятад, Монголын найрамдал” төслийн нээлт боллоо.

Монголын "Энхрий эрдэнэ" сангаас санаачилсан "Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе-Хятад, Монголын найрамдал" төслийн нээлт Баянгол дүүрэгт боллоо. Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, БНХАУ-ын ЭСЯ-ны Улс төрийн зөвлөх Ли Яньжунь, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Энрхиймаа сангийн тэргүүн Э.Энхриймаа болон 580 гаруй зочид нээлтийн ёслолд оролцлоо.

Улс төрийн зөвлөх Ли Яньжунь нээлтийн ёслолд оролцож Элчин сайд Шин Хайминийг төлөөлж "Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе-Хятад, Монголын найрамдал" төслийн нээлтэд баяр хүргэлээ. Тэрээр Хятад, Монгол хоёр улс бол нөхөрсөг хөршүүд, хоёр улсын ард түмэн уламжлалт найрамдалтай ард түмэн. Хятадын тал хөрш орнуудын гадаад харилцааны "элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй" үзэл баримтлалаа тууштай баримталдаг бөгөөд Монгол Улс болон бусад "Нэг бүс-Нэг зам" санаачилгын дагуух орнуудтай хамтын хөгжлөө урагшлуулж байна. Эрүүл мэндийн салбар бол ард иргэдийг хамгаалах чухал ажил бөгөөд энэ салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хоёр улсын ард түмний нөхөрлөлийг дэмжих ашиг тустай. Хятадын тал Монголын талтай тус салбарын харилцааг бэхжүүлэхэд бэлэн байна гэв.

Улс төрийн зөвлөх Ли Яньжунь цааш хэлэхдээ, Энхрий эрдэнэ сан байгуулагдсанаас хойш Монголын сүрьеэгийн өвчлөлийг эмчлэх, сэргийлэх үйлсэд тууштай оролцож, олон хүнд тусламж дэмжлэг үзүүлэн Монгол Улсын Засгийн газар, олон нийтэд ихээхэн сайшаагдсан. Бид та бүхний энэхүү сайн үйлсийг ихээхэн хүндэтгэж байна. Саяхан Элчин сайд Шин Хаймин Энхрий эрдэнэ сангийн тэргүүн, хататгтай Э.Энхриймаатай уулзаж, сангийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн. Энэ бол Хятадын талын дээрх хөрш орнуудын харилцааны үзэл баримтлалын хэрэгжилт мөн хоёр улсын ард түмний бат бөх нөхөрлөлийн илрэл юм. Энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулан Монголын сүрьеэтэй тэмцэх үйлд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд болон тус сангийн тэргүүн Э.Энхриймаа нар БНХАУ-ын ЭСЯ-ны зүгээс үзүүлсэн халуун сэтгэлийн дэмжлэгт талархлаа илэрхийллээ.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:,,,
Мэдээ үзсэн:263
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой