Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятад, Монголын сэтгүүлчид Үхай хоттой танилцав

Хятад, Монголын сэтгүүлчид Үхай хоттой танилцлаа.

  “70 жилийн гэрч” хоёр дахь ээлжийн Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын баг 05 дугаар сарын 26-ны өдөр ӨМӨЗО-ы Үхай хотод хүрэлцэн очиж сурвалжиллаа. Хоёр орны сэтгүүлчид Үхай хотын Орчин үеийн Хятадын уран бичлэгийн урлагийн музей, Ханьсэнь дарсны хүрээлэн, Хань Сэнь үзмийн архины үйлдвэрлэлийн суурин, Гандир уулын экологийг сэргээн засах дүүрэг, Үхай нуурын экологийн амралтын зуслан зэрэг газартай танилцлаа.

Үхай хотын Орчин үеийн Хятадын уран бичлэгийн урлагийн музей нь 500 гаруй удаагийн томоохон хэмжээний уран бичлэгийн үзэсгэлэн, урлагийн солилцооны үйл ажиллагаа ба төрөл бүрийн үзэсгэлэнг зохион байгуулж, уран бичлэг сонирхогчдын заавал очих ёстой газрын нэг болсон байна.

Ханьсэнь дарсны хүрээлэн нь 2008 оны эцсээр байгуулагдсан. Эзлэх талбай нь 247 га бөгөөд Европ хэв маягтай гоёмсог барилгатай. Энэ нь зөвхөн цөлийн өвөрмөц онцлог бүхий усан үзмийн мод тарих бааз юм. Түүнчлэн өндөр чанартай дарс үйлдвэрлэлийн бааз бөгөөд дарс үйлдвэрлэх чөлөөт хөдөө аж ахуй, дарсны соёлын аялал жуулчлал, орчин үеийн соёлын салбарын тавцан болно.

Гандир музейн нь өдгөө дэлхийн хамгийн том хөшөө бөгөөд 117 метр уртай, 44 метр өргөнтэй, 88.95 метр өндөртэй, гол хэсгийг нь бетоноор барьж, гадна талыг зэсээр өнгөлсөн байдаг. 21 мянган кв.м талбайтай тус барилгын 1-3 давхарт музейг байрлуулж, монгол соёл, Чингис хааны намтар,  тал нутгийн төрөл бүрийн угсаатны бүлгүүдийн гарал үүсэл, өв залгамжлалыг нийт хүмүүст үнэ төлбөргүй харуулж, монгол соёлыг сурталчлан, үндэстний эв нэгдлийг дэмжиж байна.

  Ү-Хай хот Ү-Хай нуурыг ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлал болон “Аялал жуулчлал” стратегийн шаардлага гаргаж, дөрвөн улирлын аялал жуулчлалын арга хэлбэр, арга замыг идэвхжүүлж, аялал жуулчлалын төслүүдийг тасралтгүй хөгжүүлж, Ү-Хай нуурын олон улсын салхин тэшүүрийн спортын тэмцээн, Ү-Хай нуурын мөс цасны аялал жуулчлалын наадам, Ү-Хай нуурыг тойрсон олон улсын марафоны тэмцээн, Ү-Хай нуурын автомашины аялал жуулчлалын наадам зэрэг спортын тэмцээн зохиогдож, хотын нэр нөлөөг өсгөсөн байна.  

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:1242
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой