Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн нээлт

“ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих”төслийн нээлт боллоо.


Монгол Улсын “ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих ”БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн нээлт 05-р сарын 23-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо.


 


   

        Төслийн хүрээнд Монгол Улсад бага оврын 186 трактор, хадлангийн зориулалттай 40 иж бүрдэл техник, таримал тэжээл үйлдвэрлэх зориулалттай мөн 20 иж бүрдэл техник, үр тариа, тэжээлийн таримлын 50-125 га талбайг услах 130 ширхэг, төмс, хүнсний ногооны 1-10 га талбайг услах 116 ширхэг дунд болон бага оврын бороожуулагч, жимс, жимсгэнэ услах 90 ширхэг дуслын усалгааны систем, усалгааны хуванцар хоолойг тус тус нийлүүлээд байна.

Арга хэмжээнд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХХААХҮЯ-ын сайд Ч.Улаан, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, МУ-ын газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид нийт 100 гаруй хүн оролцлоо.

 

Зохиогч: Ц.Урантунгалаг Улаана
Найруулагч:Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1164
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой