“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Алтан загаснуудын шилдгүүдийг шалгаруулав

Хятад улс өнгөрсөн жил анх удаа Фүжөү хотноо Дэлхийн алтан загасны тэмцээнийг зохион байгуулсан байна.

    Энэ нь одоогийн байдлаар тус улс дахь цар хүрээгээрээ хамгийн том ийм төрлийн тэмцээн юм байна. Дэлхий дээр хэдэн арван мянган төрлийн алтан загас байдаг ч тэд бүгд өөр өөрийн өнгө, онцлогтой. Өнгөрсөн жилийн тэмцээнд л гэхэд 700 гаруй алтан загас оролцож, 21 төрөлд шилдгүүдийг тодруулсан. Фүжөү хотын урт сүүлтэй, гурван өнгөнөөс бүрдэх арслан толгойтой алтан загас тэмцээний ялагчаар шалгарч байв. Энэ сарын 29-нд тус тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулаад байна. Тэмцээнд өнгөрсөн жилээс илүү олон буюу хэдэн мянган алтан загас өрсөлдөж, 18 төрлөөр шилдгүүдийг тодруулжээ. Тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.
 Сонирхуулахад, Хятадын Фүжөү нь алтан загас үржүүлгийн 400 гаруй жилийн түүхтэй хот юм. 1990 оноос хойш тус хотын алтан загасны аж ахуй эрчимтэй хөгжиж, фермерийн бүдүүлэг хэлбэрээс үржүүлгийн эрчимжсэн, мэргэжлийн, экологид ээлтэй болон өргөжиж, олон тооны алтан загасны мэргэжилтнүүд бий болсон байна.

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:11276
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой