”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад, Монголын сэтгүүлчид Яргай хоттой танилцлаа

Хятад, Монголын сэтгүүлчид Яргай хоттой танилцлаа

        05 дугаар сарын 29-ний өдөр “70 жилийн гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын баг Ниншиагийн Хотон үндэстний өөртөө засах орны Яргай хоттой танилцлаа. Яргай хотын Минь Нин суурингийн “Элсийг алт болгосон” туршлага болон иргэдийг ядуурлаас ангижруулах чиглэлд авсан олон арга хэмжээ зэрэгтэй танилцав. Мөн Шигэ дарсны хүрээлэн, Миньнин дарсны гудамж, Хятад улсын хамгийн анх малтан илрүүлсэн хуучин чулуун зэвсгийн үеийн соёлын үнэт үлдэгдэл болох Шүй Дүнгөү жуулчлалын баазтай танилцсан байна.

20 гаруй жилийн хугацаанд Минь Нин шянь хоёр мужийн хамтын хүчин зүтгэлээр Хатан голын сав газрыг ухаж суваг татан, үржил шимгүй газрыг засан сайжруулсан байна. Байр, зам барих, цөлжилтөөс сэргийлэн засах, үйлдвэрийг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор иргэдийг уриалан шаргуу ажиллаж, хамтдаа сайхан шинэ орчин байгуулахаар ажилласан байдаг.

Шиншягийн Шүй Дүнгөү аялал жуулчлалын бааз Ниншягийн Лин Ү хотын Линь Хэ суурингийн хилд байрладаг. Хятадын хамгийн анх илрүүлсэн хуучин чулуун зэвсгийн үеийн соёлын туурь. Энэ бааз “Хятадын эртний түүхийн археологийн дурсгалт газар”, “Хятад, Өрнө дахины соёлын солилцооны түүхийн гэрч” гэж үнэлэгджээ. Мөн Хятадын чухал түүхэн дурсгалт бодисын хамгаалалтын байгууллага бөгөөд Улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бааз, Улсын геопарк юм. Хятадын түүхэн дурсгалт бодисын хамгаалалтын 100 томоохон туурийн нэг бөгөөд “Хятадын соёл иргэншлийн хамгийн ач холбогдол бүхий археологийн илрүүлэлт”-ийн нэг болсон байна. Түүнчлэн “Гадаадын иргэд очих дуртай Хятадын 50 нутаг” мөнгөн медаль хүртсэн.

80 гаруй жилийн турш зургаан удаагийн археологийн судалгаагаар дамжин Шүй Дүнгөүгээс 30 мянга гаруй чулуун зэвсэг болон 67 эртний амьтны чулуужмал олджээ. Хоёр жил гаруйн бүтээн байгуулалтын явцад Шүй Дүнгөү аялал жуулчлалын бааз аялал жуулчлал, шинжлэх ухааны судалгаа, цэнгүүний газар, цэргийн явдлыг хайх зэргийг нэгтгэсэн аялал жуулчлалын бааз болсон. Шүй Дүнгөү туурийн музей, Ниншягийн урт цагаан хэрэмний музей нь 2009 онд ашиглалтад орсноор Шүй Дүнгөү үзмэрийн баазад шинэ өнгө төрхийг нэмсэн байна.

Шүй Дүнгөү аялал жуулчлалын бааз Ниншягийн хамгийн өндөр соёлтой, хамгийн ирээдүйтэй, хамгийн сонирхолтой жуулчдын анхаарлыг татсан бааз болсон юм.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:13404
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой