Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

”Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн тухай Хятадын талын байр суурь” цагаан ном нийтэллээ

”Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн тухай Хятадын талын байр суурь” нэртэй цагаан ном нийтэллээ.

        Энэ сарын 2-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас "Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн тухай Хятадын талын байр суурь" нэртэй цагаан ном нийтэллээ. Зорилго нь Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн үндсэн байдлыг бүх талаар танилцуулж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн тухай Хятад улсын бодлого, байр суурийг тодорхойлоход оршино.

Ноднингийн 09-р сард "Хятад, Америкийн эдийн засаг худалдааны маргааны бодит байдал ба Хятадын талын байр суурь" цагаан номыг нийтэлсний дараа Хятадын тал дахин Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны асуудлаар цагаан ном нийтэлж буй нь энэ юм. Энэ удаад нийтэлсэн цагаан ном нийт 8300 үгтэй, оршил, төгсгөлөөс гадна, нийт гурван хэсгээс бүрдсэн. Америкаас Хятадад эдийн засаг, худалдааны маргаан үүсгэн хоёр орон болон дэлхийн ашиг сонирхлыг хохироосон, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийн явцад Америкийн байр суурь байн байн өөрчлөгдөж, үнэнч бус байсан. Хятад улс хэзээд эрх тэгш, харилцан ашигтай, үнэнч шударга зөвшилцлийн байр суурь баримталсан зэрэг болно.

Цагаан номд: Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа бол хоёр орны харилцааны тогтоон баригч, түргэсгэгч учир, хоёр ард түмний язгуур ашиг сонирхол, дэлхийн хөгжил дэвшил, тогтвортой байдалтай холбоотой хэмээн өгүүлсэн байна.

        Цагаан номд: 2017 онд Америкийн шинэ засгийн газар ажлаа авснаас хойш татвараа нэмэгдүүлэх зэрэг арга барилаар заналхийлж, худалдааны гол түншүүдийн хооронд эдийн засаг, худалдааны маргаан дэгдээсээр ирлээ. 2018 оны 03-р сараас хойш Америкийн засгийн газрын ганц талаасаа үүсгэсэн Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргаантай холбогдуулж Хятад улс арга буюу хүчтэй арга хэмжээ авч, үндэсний болон ард түмнийхээ ашиг сонирхлыг хэлбэрэлтгүй хамгаалсан юм. Мөн Хятад улс хэзээд яриа хэлцэл, зөвшилцлөөр маргааныг зохицуулах үндсэн байр суурь баримталж, Америктай олон удаа эдийн засаг, худалдааны зөвшилцөл хийж, эдийн засаг, худалдааны хоёр талт харилцааг тогтворжуулахаар хичээсэн юм гэсэн байна.

Цагаан номд: Сүүлийн үед Америкаас Хятадын бүтээгдэхүүнд ноогдуулах татвараа нэмэгдүүлэх болсноор хоёр талд эдийн засаг, худалдааны асуудлыг зохицуулахад ашиггүй болсон. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэн арга буюу хариу үйлдэл хийж, өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалсан гэж дурджээ.

Цагаан номд: Хятадын байр суурь бол хувиршгүй, тодорхой юм. Хятад, Америк хамтарвал хоёр тал ашиг хүртэж, тэмцэлдвэл аль аль нь хохирно. Хамтын ажиллагаа бол хоёр талын цорын ганц зөв сонголт юм. Хоёр орны эдийн засаг, худалдааны санал зөрөлдөөн, маргааны хувьд Хятад улс хамтын ажиллагааны арга хэлбэрээр зохицуулж, харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрсэн гэрээ байгуулахад бэлэн байгаа. Гэвч хамтран ажиллахад зарчим хэрэгтэй, зөвшилцөл хийхэд улаан шугам байна. Хятад улс зарчмын чухал асуудлаар яасан ч буулт хийхгүй. Хятад улс худалдааны дайн хийхийг хүсэхгүй. Гэвч худалдааны дайн хийхээс айхгүй. Шаардлага гарвал хийх л болно. Энэ байр суурь хэзээд өөрчлөгдөхгүй юм гэж онцолсон байна.

 

Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:7278
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой