”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Харилцан ойлголцолд хүрэв

Харилцан ойлголцолд хүрэв

Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо Монгол Улсын дунд бүсийн долоон аймгийн ИТХ харилцан ойлголцолд хүрэв

Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн, Хятад, Монгол хоёр улсын тэргүүлэгчдийн хоёрдугаар хугацааны “Бүс ба зам”-ын тэргүүлэгчдийн хурал дээрх хамтын ойлголтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын дунд бүсийн долоон аймгийн ИТХ – ын дарга, нарийн бичгийн даргаар ахлуулсан төлөөлөгчдийн баг 05-р сарын 24-ний өдөр Эрээн хотод айлчлал хийсэн байна.

Шилийнгол аймгийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны орлогч эрхлэгч Хишигбүрэн Шилийнгол аймгийн сүүлийн жилүүдийн Монгол Улстай холбогдох газруудын солилцооны хөгжлийг танилцуулан, ирээдүйд хоёр талын солилцоог чангатгах талд санал дурдлаа. Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны холбогдох удирдлага тус арга хэмжээнд оролцлоо.

Төлөөлөгчдийн баг Эрээн хотын Нэгдүгээр дунд сургууль, Эрээн хотын Олон улсын дээд сургууль, Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Эрээн хотын үндэстний хүүхдийн цэцэрлэг зэрэгтэй танилцсан байна.

Хурлын үеэр Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны эрхлэгч Уул Эрээн хотын эдийн засгийн нийгмийн хөгжлийн байдал, Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо болон Монгол Улсын бүх шатны ИТХ – ын солилцооны байдлыг танилцуулан хэлэхдээ: Саяхан Бээжин хотод хуралдсан “Бүс ба зам”-ын тэргүүлэгчдийн хоёрдугаар хурал дээр Хятад улс болон Монгол Улсын тэргүүлэгч “Бүс ба зам” санаачилгын дагуу хоёр улсын хөгжлийн шинэ алтан боломжийг эрэлхийлэн, ялангуяа хоёр улсын нөхөрсөг харилцааны 70 жилийн ойн шинэ түүхийн эхлэл дээр суурилан Хятад, Монгол хоёр улсын төрийн бодлогын хамтын ажиллагаа, суурь төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн гүүрийн бүтээн байгуулалт, соёл иргэншлийн солилцоо зэрэг талд хөгжлийн орон зайыг эрэлхийлсэн байна. Энэхүү зангилаа үед Монгол Улсын дунд биеийн бүсийн долоон аймгийн зөвлөгөөний хурлын төлөөлөгчийн баг Эрээн хотоор айлчилсан нь Хятад, Монгол хоёр улсын тэргүүлэгчийн хамтын ойлголтыг хэрэгжүүлж буй чухал арга бөгөөд Хятад, Монгол хоёр улсын хамтын хөгжлийг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулах нь лавтай гэлээ.

Дорноговь аймгийн ИТХ - ын дарга С.Түмэнбаяр хэлэхдээ: - Энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа байгуулсны 70 жилийн ой тохиож байна. Энэхүү онцгой цаг мөчид Хятад, Монгол хоёр улсын бүх шатны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, ИТХ болон Засгийн газрын бүх талын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлсэн. Монгол Улсын дунд бүсийн долоон аймаг нь Хятад, Монгол, Оросын төмөр зам дагуух гол аймаг бөгөөд Хятад улс, Орос улсад нэвтрэх чухал зам шугам болно. Дорноговь аймаг болон Эрээн хот нь арилжаа худалдаа, соёл иргэншил зэрэг талд нягт хамтын ажиллагаатай билээ. Энэ удаагийн солилцооны үйл ажиллагаа хоёр талын харьцааг нягтруулан, ирээдүйн хөгжилд бат бэх суурь тавих болов уу хэмээн хүсэж байна гэлээ.

Хурлын дараа талууд санамж бичигт гарын үсэг зурж, талуудын ирээдүйн ажилд “Бүс ба зам” санаачилга болон Монголын талын “Хөгжлийн зам”-ын санаачилгыг дагаж, Хятад улсын Эрээн хот Монгол Улсын Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг түлхэн ахиулахад хичээн зүтгэнэ гэлээ.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:Эрээн
Мэдээ үзсэн:6280
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой