Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Санкт-Петербургийн эдийн засгийн XXIII форум нээгдэв

Санкт-Петербургийн эдийн засгийн XXIII форум нээгдэв.

Санкт-Петербургийн эдийн засгийн XXIII форум 06-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо нээлтээ хийлээ. Тус форум "Тогтвортой хөгжлийн хөтөлбөр боловсруулах” уриан дор 3 хоног үргэлжлэх юм. БНХАУ-ын даргын Ши Жиньпиний ОХУ-д хийж буй төрийн айлчлал, хоёр орны харилцааг “Шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн зохицуулалтын түншийн харилцаа” болгон шат ахиулахыг, Хятад, Орос эдийн засаг, худалдааны бүтээлч хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх нь энэ удаагийн форумын анхаарал татсан сэдэв болж байна.

Санкт-Петербургийн эдийн засгийн форумыг 1997 оны үүсгэж, ОХУ-ын зохион байгуулдаг олон улсын нэр нөлөө бүхий эдийн засгийн форум, Оросын “Давос” гэгдэх болжээ. Бүртгэлээр энэ удаагийн форумд 70 гаруй улс орны 15 мянган зочид оролцох юм байна. ОХУ-д төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус форумд оролцох юм. Тэрээр орон нутгийн цагаар 7-нд форумын бүгд хуралд оролцон үг хэлнэ.

Одоо Хятад, Оросын харилцаа түүхийн хамгийн сайн үедээ байна. Энэ удаагийн форум Хятад, Оросын хамтын ажиллагаа сэдвээр олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүнд Хятад, Оросын эрчим хүчний II бизнес форум, Евро-Азийн түншийн харилцаа, Бүс ба зам санаачилгын хурал, Хятад, Оросын худалдаа аж үйлдвэрийн ярилцлага зэрэг хөтөлбөртэй.

Ноднин Хятад, Оросын хоёр талт худалдааны хэмжээ анх удаа 100 тэрбум ам.долларт хүрч, өсөлтийн хэмжээ нь 27 хувьд хүрсэн. Хятад улс олон жил дараалан ОХУ-ын хамгийн том худалдааны түнш хэвээр байна. Хятад, Оросын өндөр түвшний улс төрийн итгэлцэлтэй харьцуулахад хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны нөөц хүч их бий гэж хоёр орны дээд давхарга, худалдаа аж үйлдвэрийн салбарын зүтгэлтнүүд үзэж байна.

ОХУ-ын ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх, Оросын шинжлэх ухааны академийн академич Сергей Глазиев манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу ирэх 5 жилд хоёр талын худалдааны хэмжээ 200 тэрбум ам.долларт хүрнэ. Энэ зорилтыг биелүүлэхэд хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шат ахиулах хэрэгтэй гэжээ.

Хятадын худалдааны яамны мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний энэ айлчлалын үеэр хоёр орны аж ахуйн нэгж хамтын ажиллагааны 10 гаруй хэлэлцээр байгуулсан байна. Тэдгээр нь 20 тэрбум ам.долларын өртөг бүхий цөмийн эрчим хүч, байгалийн хий, химийн аж үйлдвэр, авто машины үйлдвэр, шинжлэх ухаан технологийн парк байгуулах, 5G-гийн салбарт хамтран ажиллах зэрэг салбарын хамтын ажиллагаа зэрэг болно.

Хоёр орны аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа уламжлалт эх баялаг, эрчим хүчний салбарыг хамарснаар барахгүй дээд технологи, эм бэлдмэл, электрон худалдаа зэрэг шинэ тулгар хөгжиж буй салбарт ч идэвхтэй ахиц гарсан байна. Энэ нь Хятад, Оросын бүтээлч хамтын ажиллагаанд асар их нөөц боломж байгааг харуулж байна гэж шинжээчид үзсэн юм.

 

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:7952
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой