”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

НҮБ-ын төв байранд монгол ном, бичгийн үзэсгэлэн гарав

НҮБ-ын төв байранд монгол ном, бичгийн үзэсгэлэн гарав

   Тавдугаар сарын 13-наас 19-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо орших Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв штабын байрнаа монгол ном, монгол бичгийн үзэсгэлэн гарсан нь монголчуудын өв уламжлал, бичиг номын соёлыг олон нийтэд таниулсан юм. Ялангуяа, сонгодог монгол бичгийг Монгол Улсын ард түмний оюуны өмч болохыг дэлхийн олон улс орны элчин сайд, дипломат төлөөлөгч нарт харуулсан, нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


  Монгол Улсын Их Хурлын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн санаачилгаар зохион байгуулсан уг арга хэмжээг НҮБ дахь Монгол Улсын Төлөөлөгчийн газар, Монголын Үндэсний Номын Сан, цуглуулагч хувь хүмүүс дэмжин, хамтран ажилласан байна. Тухайлбал, Монгол Үндэсний Номын Сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоо тус номын сангийн бэлтгэл фондоос 1920 – 1930 онд монгол бичгээр хэвлэгдсэн сонин сэтгүүлийн дээжсээс авчран дэлгэсэн бол цуглуулагч Намдангийн Баатар хувийнхаа цуглуулгаас Монголын Нууц Товчоо, Гэсэр, Жангар тэргүүтэй монголчуудын бахархал болсон ном судрыг тавьж, нийтэд сонирхуулсан юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Алисон Смэйл болон НҮБ-д суугаа дэлхийн олон арван улсын Элчин сайд оролцсон нь арга хэмжээний ач холбогдол, нэр хүндийг өргөсөн юм. Монгол Улсаас НҮБ-д суугаа элчин сайд Сүхээгийн Сүхболд нээж үг хэлэхдээ хүрэлцэн ирсэн нийт хүндэт зочдод талархаад Монгол судлал, монгол бичиг соёлын шинжлэлд Монгол Улсын Засгийн газраас явуулж буй бодлого, өнөөгийн байдлыг дүгнэн өгүүллээ.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:CCTV
Мэдээ үзсэн:231
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой