Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятадын санаачилга Европ, Азийн бүс нутгийн шинэ хөгжлийг удирдан дагуулж байна

Хятадын санаачилга Европ, Азийн бүс нутгийн шинэ хөгжлийг удирдан дагуулж байна

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийсэн айлчлалынхаа дараа тун удахгүй Төв Азид хийх айлчлалаа эхлүүлэх гэж байна. ШХАБ-ын дээд хэмжээний хурал, Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал бол айлчлалын гол хөтөлбөр юм. Тус хоёр хурлын нөлөө улам нэмэгдэж, мөн Хятад улсын Европ, Азийн олон ойр хөршийн олон талт индэрт анхаарал төвлөрөх тул Ши Жиньпин дарга ямар ямар шинэ үзэл баримтлал дурдах нь олны анхаарлыг татаж байна. Ингээд Хятад улсын даргын урьд нь хуралд оролцож байхдаа дурдсан гол гол санаачилгыг эргэн саная.

2013 онд: Хамтын ажиллагаа, бие даан хүчирхэгжихийг санаачлав.

2013 онд Ши Жиньпин дарга анх удаа ШХАБ-ын дээд хэмжээний хуралд оролцов. Хятад улсын удирдагч тэр үед ШХАБ-ын хөгжлийн банк, Эрчим хүчний групп байгуулах, Худалдаа хөрөнгө оруулалтыг хялбарчлах гэрээний асуудлаар зөвшилцөх зэрэг хамтын ажиллагааны олон бодит санаачилга гаргасан юм. Тэрээр "Шанхайн үзэл санаа”-г хөгжүүлж, хамтын хөгжлийг ахиулахыг талуудад уриалсан билээ.

- Гишүүн орнуудын итгэлцлийг тасралтгүй нэмэгдүүлж, эрх тэгш, зөвшилцөл, харилцан ойлголцож, харилцан найр тавих үндэс суурийн дагуу харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, энх тайван, хөгжлийн цаг үеийн урсгалд зохицох нь гишүүн орнуудын ард түмний эрх ашиг, хүсэлд нийцэх юм.

2014 онд: Хувь заяаны хамтын цогц, нийтлэг эрх ашгийн үзэл санааг бүрдүүлэхийг уриалав.

2014 он бол ШХАБ-ын хөгжлийн чухал үе байлаа. Ши Жиньпин дарга болон талууд хувь заяаны хамтын цогц, нийтлэг эрх ашгийн үзэл санааг бүрдүүлэн, ШХАБ-ын механизм улам боловсронгуй болох, хамтын ажиллагаа улам бүх талын, зохицуулалт улам урагштай, гадаадад улам илүү нээлттэй чиглэлээр хөгжихийг санаачлав.

- Бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахыг үүрэг болгох

- Хамтын хөгжил дэвшлийг зорилт болгох

- Иргэдийн санаа сэтгэлийн холбоог ахиулахыг зорилго болгох

- Гадаад харилцаа, солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хөшүүрэг болгох

2015 он: “Шанхайн үзэл санаа”-г хүмүүсийн сэтгэлд хүргэв

Харилцан итгэлцэх, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцөх, соёлын олон янз байдлыг хүндэтгэх, хамтдаа хөгжихийг эрэлхийлэх “Шанхайн үзэл санаа” бол ШХАБ-ын хөгжлийн чухал зарчим юм. 2015 оны хурлын үеэр дарга Ши Жиньпин "Шанхайн үзэл санаа”-г дэвшүүлсэн нь өнөөгийн дэлхийн олон улсын харилцааны чиглэл болсон бөгөөд бүс нутгийн хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл санаа болсон юм.

- Бид үргэлжлэн “Шанхайн үзэл санаа”-гаар удирдлага болгож, ШХАБ-ын ямагт баримталсаар ирсэн олон улсын харилцааны хэм хэмжээний дагуу олон улсын шударга ёсыг хамгаалж, олон талт үзэл, нээлттэй үзлийг санаачилж, өөр хоорондын ашиг сонирхлыг хүндэтгэн, бусад орны дотоод хэрэгт оролцохгүй, санал зөрөлдөөн, маргаанаа энх тайвны аргаар зохицуулж, хөгжлийг хамтдаа амжилтад хүргэх үзэл баримтлалаар дэмжих болно.

2016 он: Цаг үеийн урсгалыг дагаж, хамтын ажиллагааны чиглэлд зохицуулалт хийнэ

2016 оны ШХАБ-ын дээд чуулга уулзалтад Ши Жиньпин дарга:

- ШХАБ-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд цаг үеийн урсгалыг дагах хэрэгтэй.   Тус бүс нутагт улам их өрсөлдөөн сорилт тулгарч байгаа тул олон орон хамтран зохицуулах хэрэгтэй байна. Бид тус байгууллагын зорилго, зарчмыг чанд мөрдөж, хөгжлийн гол хандлагыг баримтлах болно. Үүний зэрэгцээ бид цаг үеийн урсгалыг дагаж, хамтын ажиллагааны чиглэлд зохицуулалт хийж, тус байгууллагын үүрдийн хөгжлийг ахиулна гэсэн байна.

2017 он: Нээлттэй, хүртээмжтэй байдлыг баримтлах

2017 онд ШХАБ Энэтхэг, Пакистаныг гишүүнээр элсүүлснээр анхны өргөтгөлөө хийсэн юм. Мөн оны чуулга уулзалтад Ши Жиньпин дарга ШХАБ-ын хөгжил нээлттэй, хүртээмжтэй байхыг баримтлах хэрэгтэй гэж онцолсон билээ.

- ШХАБ ажиглагч орон, яриа хэлэлцээний түншүүд, бусад орнуудтай олон хэлбэр, өргөн хүрээнд хамтран ажиллахыг Хятад улс дэмжинэ. Тус байгууллагын НҮБ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай солилцоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлж, дэлхийн үүрдийн энх тайван, хамтын хөгжил дэвшлийн үйлсийг дэмжихийг сайшаана.

2018 он: ШХАБ-ын хувь заяаны хамтын цогц байгуулна

2018 онд ШХАБ өргөтгөл хийсний дараах анхны дээд хэмжээний чуулга уулзалтаа Чиндао хотод хийсэн юм. "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын нийтлэг ухагдахууныг бий болгох” явдлыг Чиндаогийн тунхагт бичиж оруулснаар энэ нь ШХАБ-ын найман орны улс төрийн хамгийн чухал нийтлэг ойлголт, тэмцлийн зорилго болсон юм. Ши Жиньпин дарга ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн талаар "Таван үзэл баримтлал" дэвшүүлсэн билээ.

Тухайлбал:

- Инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцсан хөгжлийн үзэл баримтлал

- Нийтлэг, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлал

- Нээлттэй, зохицсон, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх хамтын ажиллагааны үзэл баримтлал

- Эрх тэгш, харилцан суралцсан, яриа хэлэлцээр, хүртээмжтэй соёл иргэншлийн үзэл баримтлал

- Харилцан зөвшилцөж, хамтдаа байгуулах, нийтээр хуваалцах дэлхийн засаглалын үзэл баримтлал зэрэг болно.

Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал: Азийн аюулгүйн үзэл баримтлалыг санаачилж, хувь заяаны хамтын цогц байгуулах

2014 онд Хятад улс Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын дарга орноор ажиллаж, мөн тухайн жилд болсон тус хурлын дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр хамтын, ерөнхийлсөн, хамтын ажиллагаатай, тогтвортой Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг буй болгохыг дарга Ши Жиньпин анх удаа Азийн орнуудад уриалав.

Ши Жиньпин дарга: - Азийн үйл хэргийг эцсийн эцэст Азийн ард түмэн өөрсдөө зохицуулна. Азийн асуудлыг эцсийн эцэст Азийн ард түмэн өөрсдөө шийдвэрлэнэ. Азийн аюулгүй байдлыг эцсийн эцэст Азийн ард түмэн өөрсдөө баталгаажуулна. Азийн ард түмэнд хамтран ажиллах замаар Азийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулах хүчин чадал, оюун ухаан бий гэж онцлолсон байна.

2016 онд Ши Жиньпин дарга Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын гадаад харилцааны сайд нарын уулзалтын нээлтийн ёслолд Азийн онцлогтой аюулгүй байдлын засаглалын загвар гаргаж, Азийн энх тайван, хөгжлийг эерэг эрч хүчээр сэлбэхийг бүс нутгийн гаднах орнуудад уриалсан юм.

 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:519
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой