“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад, Европын ээлжийн галт тэрэг Хятад, Оросын худалдаанд ихээхэн ач холбогдол өгч буй

Хятад, Европын ээлжийн галт тэрэг Хятад Оросын худалдаанд ихээхэн ач холбогдол өгч байна.

      X8424 дугаар “Гуанжөү, Манжуур, Орос”-ын Хятад, Европын ээлжийн галт тэрэг Манжуурын галт тэргэний өртөөнд ачаагаа солиод боомтоор гарч байв. Энэ ээлжийн галт тэрэг Оросын Моксвагийн Версинове өртөөнд шууд хүрэх юм. Гуанжөүгээс ирсэн энэ ээлжийн галт тэрэг 400 тонн электрон бүтээгдэхүүн, хувцас хунар, шаахай гутал, машин механизмын тоног төхөөрөмжийг тээж байгаа юм байна.

Бүртгэлд үндэслэхэд, 2019 оны 1—4-р сард Гуанжөү боомтын хянан удирдаж байгаа “Гуанжөү, Манжуур, Орос”-ын Хятад, Европын ээлжийн галт тэргээр гаргасан бараа бүтээгдэхүүнд Жүжян мөрний гурвалжин хойгийн орны бүтээгдэхүүн 90 хувийг эзэлж, үүнд LED гэрэлтүүлгийн төрлийн бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеэс 33 хувиар нэмэгдэж, гар утас, мэдээ мэдээллийн хэрэгсэл өнгөрсөн оны мөн үеэс 120 хувиар нэмэгдсэн байна.

Гуанжөү гаалийнхны  танилцуулсанаар “Гуанжөү, Манжуур, Орос"-ын Хятад, Европын ээлжийн галт тэрэгний өгөх ач холбогдол гүнгийрэх тоолонд Гуанжөү Шэньжэний шинжлэх ухаан мэргэжлийн шинийг санаачлах корридорын дагуух орнуудын аж ахуйн нэгжийн өндөр нэмэгдэл өртөг бүхий таваарын эзлэх харьцаа тогтвортой нэмэгдэв. Хятад, Европын ээлжийн галт тэргээр экспортлох бараа бүтээгдэхүүн нь хувцас хунар, малгай, шаахай гутал зэрэг уламжлалт бараа бүтээгдэхүүнээсээ электрон тооцоолох машин, гар утас зэрэг мэдээ мэдээллийн ба хэрэглээний төрлийн электрон бүтээгдэхүүн зэргийг багтаасан өндөр нэмэгдэл өртөгтэй бараа бүтээгдэхүүн болж хувирсан байна.

Хятад, Европын ээлжийн галт тэрэгний тээвэр түргэн хөгжсөн нь Хятад, Оросын хоёр талын арилжаа түргэн нэмэгдсэнтэй холбоотой, Хятад улс найман жил дараалан Оросын нэгдүгээр том худалдааны түнш улс болж, 2018 оны хоёр талын худалдааны хэмжээ 100 тэрбум ам.долларыг давсан байна. Үүний зэрэгцээ буцаж зорчих Хятад, Европын ээлжийн галт тэргээр тээвэрлэж импортлох Оросын модон материал, тариалангийн бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүн нэмэгдэж, Үхан, Чэндүн, Чүнчин, И-ү зэрэг газарт шууд хүрэх болсон байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:1314
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой