”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс “Уг санаагаа үл мартан, эрхэм зорилгоо бат сахих” гол сэдэвт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна

Хятад улс “Уг санаагаа үл мартан, эрхэм зорилгоо бат сахих” гол сэдэвт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

“Уг санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа бат санах” гол сэдэвт хүмүүжлийн ажлын хурал 5 дугаар сарын 31-ний өдөр Бээжин хотод болов. Ши Жиньпин дарга хуралд оролцсон ба чухал үг хэлжээ.

Ши Жиньпин дарга XIX их хурлаар шяниас дээших удирдах даргаар гол болгож, “Уг санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа бат санах” гол сэдэвт хүмүүжлийг бүх талаар зохион байгуулах хэрэгтэй гэж тогтоов. Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, ХНК-ын Хятад улсад төр барьсан 70 жилийн ой тохиож байна.

Хурлаар энэ удаагийн гол сэдэвт хүмүүжлийн үйл ажиллагаа зохион байгуулах нь шинэ цаг зууны Хятад улсын онцлогтой социализмаар бүх намыг зэвсэглэхийн тулгам шаардлага, шинэ цаг үеийн намын байгуулалтыг ахиулах тулгам шаардлага, нам болон олон түмний цус махны харьцааг батлахын тулгам шаардлага, XIX их хурлаар тогтоосон зорилт үүргийг биелүүлэх тулгам шаардлага гэж чухалчилсан байна.

“Уг санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа бат санаж, зөрөөгөө гарган, хэрэгжилтийг атгах” нь энэхүү үйл ажиллагааны ерөнхий шаардлага болно. Үүнд, уг санаагаа үл мартах нь бүх сэтгэл бүх зоригоороо ард түмэнд үйлчилж, бидний тэмцэх зорилт бол уг санаагаа үл мартан ард түмний сайн сайхан амьдралын хүсэл мөрөөдөл мөн. Манай нам нь ард түмний дундаас ирж, ард түмэнд үндэслэсэн гэдийг мартаж болохгүй. Үүрэг хариуцлагаа бат санах гэдэг нь манай намын үргэлж барих Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх түүхийн үүрэг хариуцлагыг бат цээжлэх, зоригтой үүрэг гүйцэтгэж, идэвхтэй зүтгэл гарган, тэмцлийн үзэл санаагаа баримталж, эрсдэлтэй сорилт бэрхшээлийг даван туулж, зовлон болон саад бэрхшээлийг даван туулах зориг байх хэрэгтэй. Зөрөөгөө гаргах гэдэг нь шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа болон намын төв хорооны шийдвэрт бодлого байгуулалтай харьцуулан, тэргүүний нийтлэг жишээ, үлгэр дууриалтай харьцуулж, өндөр стандарт хатуу шаардлагыг баримталж, зоригтойгоор цэгцлэн сайжруулах явдал болно. Хэрэгжилтийг атгах гэдэг нь шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны өөрчлөлт хөгжлийг ахиулах ба намын байгуулалтын бүх төрлийн ажлын бодит үйл ажиллагаа болгон өөрчилж, уг санаа үүрэг хариуцлагаа намын гишүүн удирдлага зоригтой баримталж урагшлан дэвших, зам нээж, шинийг бүтээх үзэл санаа, цог сүлд болон шаргуу хатуужилтай ажиллах, бодитой ажиллах үйл ажиллагаа болгон, намын шугам чиглэл бодлогын бодит хэрэгжилтийг ахиулж, ард түмний анхаарч буй асуудлыг шийдвэрлэхийг дэмжиж, ард түмнийг аз жаргалтай, аюулгүй байлгана.

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:814
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой