”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Киргизийн хэвлэлд өгүүлэл нийтлэв

Ши Жиньпин Киргизийн хэвлэлд өгүүлэл нийтлэв.

Ши Жиньпин дарга Бүгд Найрамдах Киргиз улсад 06-р сарын 11-нд төрийн айлчлал хийж, ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XIX хуралд оролцохынхоо өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Киргизийн Слово сонин, Кабарньюс агентлагт “Хятад-Киргизийн найрамдлын мод үүрд цэцэглэж, дөрвөн улиралдаа ногоон байгаасай” нэртэй өгүүлэл нийтэлжээ. Өгүүлэлд, Хятад Киргиз хоёр орны ард түмэн ойр дотно бөгөөд уламжлалт урт удаан найрамдалтай юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа олон улсын сорилтыг даван туулж, олон улсын хамтын нийгэмлэгт харилцан хүндэтгэсэн, эрх тэгш хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтдаа хөгжих шинэ хэлбэрийн улс орны харилцааны үлгэр жишээг бий болгосон юм гэж тэмдэглэжээ.

Өгүүлэлд: Хятад, Киргизийн улс төрийн харилцан итгэлцэл улам эрчимжиж, хоёр тал өөрсдийн үндсэн ашиг сонирхлын асуудлаар бие биеэ харилцан дэмжсээр ирлээ. Мөн хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа байнга гүнзгийрч, Киргиз Бүс ба зам санаачлалыг хамгийн эрт дэмжиж, идэвхтэй оролцсон анхны орнуудын нэг бөгөөд эдийн засаг, худалдаа, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, дэд бүтцээр харилцан холбох зэрэг олон салбарт хамтын ажиллагааны олон чухал амжилт гаргасан юм. Хятад, Киргиз хоёр орон хоорондын хүмүүнлэгийн солилцоо улам эрчимжиж, 2018 онд хоёр орны харилцан аялсан жуулчид давхацсан тоогоор 70 мянга гаруйд хүрсэн бол Хятадад сурч буй киргиз оюутан 4600 гаруйд хүрсэн байна. Өнөөгийн дэлхий ертөнцөд 100 жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлт гарч байна. Миний энэ удаагийн айлчлал ерөнхийлөгч Жеенбековтой хамт, Хятад-Киргизийн бүх талын стратегийн түншлэлийн харилцааны ирээдүйн хөгжлийн агуу их зураг төслийг боловсруулж, хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагааг дайчлан, шинэ үе шатанд гаргана гэдэгт найдаж байна гэжээ.
Өгүүлэлд: Киргизийн талтай стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, дээд зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, засгийн газар, парламент, улс төрийн нам, орон нутгийн салбаруудтай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг ашиг сонирхлын асуудлаар харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна.Мөн Бүс ба замын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, стратегийн холболтыг түргэтгэн, хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт, харилцан дэд бүтцээр холбох зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлахыг дэмжинэ. Мөн олон улсын хамтын ажиллагааг нягтруулж, НҮБ, ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамтдаа хамгаалж, олон талт үзлийг дэмжин, эдийн засгийн даяаршлын үйл явцыг ахиулж, шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгоно хэмээн тэмдэглэжээ.

Найруулагч:,
Эх сурвалж:www.cri.cn
Мэдээ үзсэн:964
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой