Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“БНХАУ-ын хүн төрөлхтний генетикийн нөөцийн менежментийн дүрэм”-г нийтлэв

Хятад улсын Ерөнхий сайд Ли Кэчян Төрийн Зөвлөлийн зарлигт гарын үсэг зурж “БНХАУ-ын хүн төрөлхтний генетикийн нөөцийн менежментийн дүрэм”-г нийтлэв

   Хятад улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Төрийн Зөвлөлийн зарлигт гарын үсэг зурж, “БНХАУ-ын хүн төрөлхтний генетикийн нөөцийн менежментийн дүрэм”-ийг нийтлэв. Үүнийг 2019 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.

Намын төв хороо, Төрийн Зөвлөлийн хүн төрөлхтний генетикийн нөөцийн менежментийн асуудлыг дээд хэмжээгээр чухалчилж байна. “Дүрэм”нь 1998 онд тогтоосон “Хүн төрөлхтний генетикийн нөөцийн менежментэнд хэрэгжүүлэх арга”-г хэрэгжүүлсэн туршлагын суурин дээр хамгаалах эрчмээ дээшлүүлэх, зохистой ашиглахыг дэмжих, дүрмийг чангаруулах, үйлчилгээ хяналт хамааралтыг сайжруулах зэрэг тал дээр Хятад улсын хүн төрөлхтний генетикийн нөөцийн менежментэнд тогтоол гаргасан байна.

Нэг. Хамгаалах эрчмээ чангаруулна. "Дүрэм"-д улсаас хүн төрөлхтний генетикийн нөөцийн шинжилгээ шалгалтыг өрнүүлж, чухал генетикийн гэр угсаа ба онц тогтсон газар орны хүн төрөлхтний генетикийн нөөцөд өргөдөл гаргаж бүртгүүлэх дүрмийг хэрэгжүүлнэ. Гадаад улсын зохион байгуулалт, мөн гадаадын зохион байгуулалт, хувь хүний байгуулсан буюу бодитой эзэмшигч байгууламж, Хятад улсын хүн төрөлхтний генетикийн нөөцийг ашиглан шинжлэх ухааны судалгааны ажиллага өрнүүлэх шаардлагатай. БНХАУ-ын талын нэгжтэй хамтралцах хэлбэрээр явагдуулах хэрэгтэй. Хүн төрөлхтний генетикийн нөөцийн мэдээ мэдээллийг гадаадад хангах буюу нээлттэй хэрэглэхэд бүртгүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хуулбар хийсэн мэдээ мэдээллээ дээш бүртгүүлж тушаах хэрэгтэй. Хятад улсын олон нийтийн эрүүл мэнд, улсын аюулгүй байдал ба нийгмийн олон нийтийн ашиг тусад нөлөөлөх боломжтой бол аюулгүй байдлын хянан шалгалтанд орох хэрэгтэй гэж тогтоосон байна.

Хоёр. Зохистой ашиглахыг сайжруулна. "Дүрэм"-д улсаас хүн төрөлхтний генетикийн нөөцийг зохистой ашиглан шинжлэх ухааны судалгаа өрнүүлэх, био-эмийн салбарыг хөгжүүлэх, оношлон эмчлэх мэргэжлийг дээшлүүлэх, Хятад улсын биологийн аюулгүй байдлыг батлах чадварыг дээшлүүлэх, ард түмний эрүүл мэндийг батлах төвшнийг дээшлүүлэхийг дэмжинэ. Холбогдох байгууллага нэгжээс нэгдсэн байдлаар төлөвлөж, зохистой төлөвлөн, шинийг санаачлах системийг сайжруулж, биологийн шинжлэх ухаан техник мэргэжил, аж ахуйн бүтээлч шинэ санаачилга, зохицонгуй хөгжлийг дэмжих хэрэгтэй. Хүн төрөлхтний генетикийн нөөцийг ашиглан судалгаа хийж нээн хөгжүүлэх үйл ажиллага өрнүүлэх, мөн ололт амжилтаа аж үйлдвэржүүлэхэд хууль ёс, засаг захиргааны хууль тогтоол болон улсын холбогдсон тогтоолын дагуу дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж тогтоов.

Гурав. Дүрмийг чангатгана. "Дүрэм"-д Хятад улсын хүн төрөлхтний генетикийн нөөцийг хуримтуулан цуглуулах, хадгалах, ашиглах, гадаадад хангахад, Хятад улсын олон нийтийн эрүүл мэнд, улсын аюулгүй байдал болон нийгмийн олон нийтийн ашиг тусыг хохироож болохгүй. Ёс суртахууны зарчимд нийцсэн байх ба нөөцийг хангагчын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, холбогдох мэргэжлийн дүрэм горимыг журамлах хэрэгтэй. Биологийн мэргэжлийг судалж нээн хөгжүүлэх үйл ажиллагаа буюу эмчилгээний туршилт өрнүүлэхэд холбогдох биологийн мэргэжлийн судалгаа, эмчилгээний хэрэглээний менежментийн хууль ёс, засаг захиргааны хууль тогтоол болон улсын холбогдох тогтоолыг журамлах хэрэгтэй гэж тогтоолоо.

Дөрөв. Үйлчилгээ хяналт удирдлагыг сайжруулна. "Дүрэм"-д шинжлэх ухаан техник мэргэжлийн засаг захиргааны байгууллага нэгж өргөдөл гаргагчдын интер сүлжээг ашиглан хянан зөвшөөрүүлэх, бүртгүүлэх ажлыг хөнгөвчлөн, дөхөм үзүүлэх зэрэг тал дээр үйлчилгээгээ сайжруулж, хүн төрөлхтний генетикийн нөөцийг цуглуулах, хадгалах, ашиглах, гадаадад хангах үйл ажиллагааны бүх үйл явц дахь хяналт шалгалт удирдлага, хяналтын ажлаа чангатгах хэрэгтэй гэж шаардсан байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:686
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой