”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Киргизстаны ерөнхийлөгчтэй уулзав

Ши Жиньпин Киргизстаны ерөнхийлөгчтэй уулзав.

Бишкект очсон Хятад улсын дарга Ши Жиньпин Орон нутгийн цагаар 12-нд Киргизстаны ерөнхийлөгч Ренбиковын урилгаар түүний ордонд очиж, хоёр орны тэргүүн халуун дотноор уулзсан байна.

Ши Жиньпин тэмдэглэхдээ: Миний бие 6 жилийн дараа ийнхүү дахин Киргизстанд айлчилж байна. Дипломат харилцаа тогтоосон 27 жилийн турш хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятадк Киргизстаны харилцаа ихэд хөгжлөө. Ерөнхийлөгч та олон удаа нээлттэй үг хэлж, Хятад, Киргизстаны найрамдлыг хэлбэрэлтгүй хамгаалсныг би сайшааж байна. Киргизстаны өөрчлөлт хөгжлийн амжилтыг Хятадын тал өндрөөр үнэлж, Киргизстан үндэсний тогтвортой байдлаа хамгаалж, эдийн засгийн хөгжлөө ахиулах зэрэг талаар дахин шилдэг амжилт гаргахыг ерөөж байна. Киргизстантай улс орноо удирдан зассан туршлагаа хуваалцаж, хамтдаа хөгжиж дэвшихэд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал Бүс ба замыг хамтдаа байгуулах хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн хэрэгжиж байгаад их баяртай байна. Киргизстаны талтай хамтдаа хичээж, Хятад, Киргизстаны стратегийн бүх талын түншийн харилцааны хөгжлийг ахиулан, тасралтгүй шинэ амжилт гаргаж, хоёр ард түмэнд аз жаргал авчрахад Хятадын тал бэлэн байна. Хоёр тал ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал зэрэг олон талт хүрээний хамтын ажиллагаагаа нягтруулж, олон талт үзлийг баримтлан, ивээх үзэл, ганц талт үзэл зэргийг хамтдаа эсэргүүцэж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үйл явцыг ахиулахад идэвхтэй хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

Ренбиков хэлэхдээ: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Киргизстаны тал халуун баяр хүргэж буйгаа илэрхийлж, Хятадын хөгжилулам их амжилтад хүрэхийг ерөөе. Хэд хоногийн өмнө, би "Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" хэмээх киргиз хэвлэлийн 1-р ботийг тараах ёслолд оролцов. Бид Хятадын үнэтэй туршлагаас суралцан, Киргизстан өөрчлөлт хөгжлөө ахиулахад энэ алдартай бүтээл чухал ач холбогдолтой юм. Хятадын засгийн газраас Шиньжяны аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалж, хэт даврагч үзэлд цохилт өгөх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Киргизстан хэлбэрэлтгүй дэмжиж, Хятадын тал хэзээд Киргизстаны талыг дорвитой дэмжин тусалсан явдалд талархаж байна. Олон улсын үйл хэрэг дэх Хятадын нөлөөг Киргизстаны тал чухалчилж, Хятадын талтай Бүс ба замыг хамтдаа байгуулах хүрээн дэх харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятадын эдийн засгийн хурдтай хөгжлийн галт тэргэнд сууж, хоёр талт харилцааны үсрэнгүй хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:3975
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой