”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Киргизэд хийх төрийн айлчлалаа эхлүүлэв

Ши Жиньпин Киргизэд хийх төрийн айлчлалаа эхлүүлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12-нд тусгай нисэх онгоцоор Бишкект хүрэлцэн очсоноор, Бүгд Найрамдах Киргиз улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлж, ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн ХIХ хуралд оролцох болно.

Орон нутгийн цагаар 19 цаг 40 минутад Ши Жиньпин даргын суусан тусгай нисэх онгоц Манас олон улсын онгоцны буудалд газарджээ. Ши Жиньпин дарга бүхээгээс гарч ирэхэд Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жеенбеков халуун дотноор хүлээн авсан байна. Нисэх буудалд хүүхэд багачууд Ши Жиньпин даргад баглаа цэцэг, талх, зөгийн бал өгч, хүндэт зочноо угтжээ. Киргизийн хүндэт харуул улаан хивсний хоёр талд зогсож, хүндэтгэл илэрхийлсэн юм.

Хоёр орны төрийн тэргүүн дотно найрсгаар уулзлаа. Ерөнхийлөгч Жеенбеков өөрийн биеэр онгоцны буудалд очиж хүлээн авсанд Ши Жиньпин дарга талархал илэрхийлээд, Киргизийн найрсаг ард түмэнд Хятадын ард түмний чин үнэнч мэндчилээ, сайн сайхны ерөөлийг уламжиллаа. Ши Жиньпин: Айлчлалын үеэр, ерөнхийлөгч Жеенбековтай хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, Бүс ба зам хамтын ажиллагааг хамтдаа бүтээн байгуулж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөх, мөн харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, Хятад, Киргизийн ирээдүйн хөгжлийн шинэ төлөвийг нээх болно хэмээн онцолжээ.

Ши Жиньпин: Бишкекийн дээд уулзалт ШХАБ-ын ирээдүйн хөгжилд маш чухал ач холбогдолтой юм. Киргиз дарга орны хувьд, энэ удаагийн дээд уулзалтад нөр их хөдөлмөр зарцуулсан. Гишүүн орнуудын хамтын хүчин зүтгэлээр, энэ удаагийн дээд уулзалт баялаг амжилтад хүрч, ШХАБ-ыг шинэ хөгжилд хүргэх болно гэжээ.

 

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:5498
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой