”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Идэж уух дадал ба хорт хавдрын аюул

Идэж уух дадал ба хорт хавдрын аюул

Идээ ундны дадлаас болсон аюул

Улаан хоолойн хорт хавдар нь идээ ундтай нягт холбоотой байдаг нэг төрлийн хавдар болно. Удамшлын гентэй холбоотойгоос гадна улаан хоолойн хорд хавдрын 90 орчим хувь нь эрүүл бус идээ ундааны дадалтай холбоотой хэмээн судалгаанд тусгасан байна. Хятадын иргэдийн анхааралдаа авдаггүй зарим идээ ундны дадлаас дурдвал:    

Давсалсан, шарсан хоол унд идэх дуртай. Давсалсан хоол хүнс нь давсны агууламжийг нэмэгдүүлдэг. Ялангуяа давс бага хийх буюу 20 градусаас өндөр дулаанд исгэсэн хүнсний ногоон дахь давсны агууламж нэмэгдэж, давсны агууламж өндөр болох тусам хорт хавдар үүсэх аюул нь их байдаг байна. Улаан хоолойн хорт хавдар хамгийн их үүсдэг газар орны ард иргэд давсалж, исгэсэн хоол хүнс илүү их хэрэглэдэг гэдэг нь судалгаагаар нотлогдсон байна.

Халуунаар нь идэж уух дуртай

Хятад улсын хүн хоолоо халуунаар нь идэх дадалтай байдаг. Улаан хоолойн салст бүрхэвчийн хэвийн халууныг даах хэмжээ нь +40--- +50 градус байдаг. Энэ хэмжээнээс хэтэрвэл улаан хоолойн салст бүрхэвчийг гэмтээж шархлаа зэргийг үүсгэдэг. Салст бүрхэвчийн хальс нь дахин ургах ба өөрийгөө засан сэлбэх чадвартай байдаг боловч урт хугацаагаар байн байн сэдэлт өгөөд байвал салст бүрхэвчид удаан чанарын өвчлөл үүсгэж хорт хавдар үүсгэх аюултай байдаг.

Хоолоо хурдан идэх

Хоолоо сайн зажлахгүй хурдан идэх нь улаан хоолойн салст бүрхэвчийн хальсыг гэмтээж, хурдан чанартай үрэвсэл үүсгэдэг ба цаашид хорт хавдрын аюулыг бий болгодог.

Өндөр градусын архи уух

Архи уух нь Хятад улсын идээ ундааны соёл ба дадлын онцлог болно. Өндөр градусын архи уух дуртай хүн илүү их байдаг. Спирт нь улаан хоолойн салст бүрхэвчид сэдэлт өгдөг. Тэрчлэн 60 градусаас давсан хар архины хор нь онцгой их гэдгийг судалгаагаар тогтоосон байна.

45 наснаас дээших эрэгтэйчүүд архи бага уух буюу архи уухгүй байх нь улаан хоолойн хорт хавдарт нэрвэгдэх аюул нь 50 хувиар буурах бололцоотой гэдгийг судалгаагаар илрүүлсэн байна. Энэтхэгийн судалгаагаар улаан чинжүү нь улаан хоолойн хорт хавдрын аюулыг 1-2 дахин нэмэгдүүлдэг. Улаан чинжүү идэх дуртай Сьчуаний хойд хэсэг нь Хятад улсдаа хорт хавдраар өвчлөгсөд хамгийн их болоод байгаа газар орны нэг болоод байгаа.

65 градусаас халуун ус уувал хорт хавдар үүсгэнэ

Улаан хоолойн салст бүрхэвчийн халууныг даах хэмжээ нь  +40--- +50 градус байдаг. 65 градусыг давбал хор нь илүү их болж, улаан хоолойн салст бүрхэвчийн шархлаа зэрэг өвчин үүсдэг. Дэлхийн эрүүл мэндийн зохион байгуулалтын харьяат олон улсын хорт хавдрын судалгааны зохион байгуулалт IARC-ээс мэдэгдэл нийтэлж, 65 градусаас дээш халуун зүйл уух нь улаан хоолойн хорт хавдарт нэрвэгдэх аюулыг нэмэгдүүлэх боломж их хэмээн сэрэмжлүүлсэн байна. 

Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:7509
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой